Туршлагатай сэтгэл зүйч зөвлөж байна: Эрэгтэй хүн танд ухаанаа алдтал дурлаж байгааг хэрхэн мэдэх тухай хэлж өгье

4

Энэ надад үнэхээр сайн хандаж байна уу эсвэл зүгээр л надад тэгж санагдсан хэрэг үү гэж эргэлзэх явдал эмэгтэйчүүд бидэнд олон тохиолддог. Нээрээ л танд зөвхөн тэгж санагдсан байж болох.

Харин эрчүүд маань юу бодож, мэдэрч яваагаа бараг ярьдаггүй билээ. Америкийн алдартай сэтгэл зүйч, энэ талын 30 жилийн туршлагатай нэгэн хэлэхдээ “хэрвээ тэр нэгэн хүн танд ямар байдлаар ханддаг, ямар зорилготой зэргийг мэдэхийг хүсвэл энэ тухай шууд нүд тулан асуух хэрэгтэй ба энэ үедээ гарын хөдөлгөөн болон бусад үйлдлийг нь сайн ажиглаарай” гэсэн байна.

 

Эр хүн танд талтай байгаагийн шинж

Патти Вуд бол гар болон биеийн хэлний мэргэжилтэн, гэр бүлийн сэтгэл зүйн талаар ном бичсэн хүн бөгөөд эр хүний танд хандаж байгаа хандлагыг мэдэх зарим нэг нууцаа хуваалцсан байна. Танд хэрэгтэй зүйл бол тэр хүний хөдөлгөөн, яриа, харц зэргийг л сайн ажиглах ба энэ нь хүний үгнээс ч илүү ихийг, хамгийн гол нь үнэнийг хэлэх үе бий.

Ингээд эр хүн танд дурлажээ гэсэн 12 дохиог танилцуулъя. Үүнийг нөхөрт гараагүй эмэгтэй болгон мэдэж байх хэрэгтэй.

1. Эр хүн сонсоод л тогтооно

Хэрвээ та тэр эрэгтэйд таалагдаж байгаа бол таны ярьсан хэлсэн болгоныг тань тэр хүн бүгдийг нь санаж тогтоох болно. Тэр чиний тухай бүх юм, хамгийн жижиг зүйлийг ч гэсэн мэдэх гэж хичээнэ.

Таньтай ярьж байх үед чухам юу нь сонирхлыг нь татаж байгааг мэдэхийн тулд толгойн байрлалыг нь хараарай.

Тэр үнэхээр сонсож байгаа бол толгой нь бага зэрэг гилжийх ба ингэсэн байна гэдгийг нь мэдэнгүүтээ ярианы сэдвээ огцом өөрчлөөд үз. Гилжийсэн чигээрээ байвал танд “хайлжээ” гэж ойлгох ба харин толгойгоо тэгшилбэл зөвхөн ярианы сэдэв маань л сонирхолтой байсан байна.

 

2. Биеэ хянах явдал

Хэрвээ эр хүн мөрөө тэгшлэн, цээжээ урагш түрэн булчингаа харуулж, өндөр болох гэж хичээх мэт байх нь эмэгтэй хүнд сайхан харагдах гэж хичээж байгаагийн нэг илрэл.

Гэвч зарим эрчүүд хүүхнүүдийн хажууд бүр нугдайх нь ч бий. Ихэнхдээ хэт өндөр эрчүүд ингэх ба ингэж намхан болсноор эмэгтэйдээ ойрхон болж байна гэж тэд боддог.

 

3. Үс болон хувцсаа засах

Таньтай ярьж байх үедээ хувцсаа засан, зангиагаа тэгшлэн байх нь юуны учир вэ? Тэд эмэгтэй хүнд таалагдах гэж хичээж байгаа нь тэр. Хэрвээ тэр ямар нэг юмаа засаад, цэвэрлээд эхэлбэл танд ихээхэн сайхан харагдах гэж байна гэж ойлго.

Үсээ засаж байвал тэр сандарч тэвдэж байгаа нь тэр бөгөөд ийм хөдөлгөөнөөр өөртөө итгэл өгөх гэж оролдож байгаа юм.

 

4. Нийгмийн сүлжээнд

Нийгмийн сүлжээ гэх нэгэн чухал зүйл энэ зууныг эзэлж байгаа ба эр хүн энэ сүлжээнд танд анхаарал тавьж байгаа нь жинхэнэ анхаарлын шинж юм. Тэрээр таны тухай болон таны бичсэн зүйлд лайк дарах, элдэв сэтгэгдэл идэвхтэй бичих зэргээр өөрийгөө сануулах гэж хичээнэ.

 

5. Тантай ярихдаа инээнэ

Хүн сайхан юм харахаараа инээдэг ба инээж байгаа хүн ч сайхан харагддаг. Олон хүнтэй үед ярилцаж байхдаа цаад хүнийхээ яриа, амны байдлыг анхаар. Хэрвээ инээж байвал чамд зүгээргүй юм байна гэсэн ойлгомжтой дохио юм шүү.

Жинхэнэ, нээлттэй инээмсэглэлийг хуурамч, хүчээр хийх инээмсэглэлээс ялгах нь амархан ба инээж байх үед хүний нүүрний булчин ямар байгааг харахад л ойлгомжтой.

 

6. Нүүрэнд хүрэх

Хэрвээ ярих явцдаа тэр өөрийнхөө нүүрэнд ямар нэг байдлаар хүрч байгаа бол цаадах тань таны хүзүү, уруулд хүрэх гэж хүсэж байгаа юм. Хүрч, хийж чадахгүй зүйлээ ийм байдлаар орлуулан сэтгэлийн хөдлөл, хүслээ дарж байгаа нь тэр.

Гэхдээ зарим тохиолдолд өөр зорилго бий. Энэ нь зүгээр л хүний сурсан хэвшил байж болох ба өөр бусад хүнтэй тийм байдлаар харьцаж байна уу үгүй юу гэдгийг нь сайн хараарай.

 

7. Хөмсөг

Хөмсөгөө өргөх нь танд болон таны ярьж байгаа зүйлд анхаарал хандуулж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь чөлөөт, энгийн зүйл ярилцаж байхад л тийм бөгөөд нарийн, буурьтай сэдвээр ярилцахад хүний нүүр ихээхэн хүчилсэн, анхаарсан шинжтэй байна.

Мөн хөмсөгөө өргөх нь нүдээ илүү том нээж, таалагдаж байгаа юмаа илүү сайн харах гэсэн өөрийн мэдэлгүй хийх үйлдэл юм. Ингээд хэрвээ та юм ярьж эхлэхэд эрэгтэй хүн хөмсөгөө өргөж байвал танд муугүй юм байна гэж мэд.

 

8. Таны сонирхдог зүйлийг сонирхох

Энэ бол эр хүн танд сайнаар хандаж байгааг илэрхийлэх хамгийн том илрэлийн нэг юм. Тэр тантай цуг дуртай зураачийн тань үзэсгэлэнг үзэх, таалагддаг амттаныг идэх, таны дуртай номыг унших зэрэг нь сайны дохио.

 

9. Танд хүрэх гэж оролдоно

Үргэлж л танд хүрэх, шүргэх гэж оролдох ба зөвхөн хуруугаар ч биш, гарын ар тал, мөр, хөл гээд л… Хүүхэд байхад жаахан банди нар тантай найзлах гэхдээ бүтэлгүйтэн хөл гишгэдэг үеийг санаж байна уу. Сургууль аль эрт ард хоцорсон ч дурласан эрчүүдийн хувьд танд хүрэх нь маш чухал юм.

Мөн боломж гарвал өөрт таалагдаж байгаа эмэгтэйг тэврэх боломжийг тэд алдахгүй ба шалтгаан нь ёстой юу ч байж болно.

 

10. Утсаа тоохоо болино

Бид ямар нэг зүйлийг жинхэнээсээ сонирхож байвал бид хамаг анхаарлаа үүнд л зардаг. Эрчүүд ч мөн адил. Хэрвээ та үнэхээр түүнд таалагдаж байвал тэр утас дуугарахыг үл тоох, дуугүй болгох, таслах, далд хийх зэрэг үйлдэл хийнэ.

 

11. Өглөө босоод, орой унтахын өмнө

Танд дурласан байж болох бас нэг тод томруун шинж бол өглөө босоод л танд “өглөөний мэнд” гэсэн мессеж илгээх явдал юм. Босоод л таны тухай боджээ гэсэн үг. Орой унтахын өмнө ч мөн адил.

Мөн таны захиа, мессежинд өгөх хариу үйлдэл ямар байгаагаар дүгнэж болох ба маш хурдан хариулж байвал та тэр хүнд бусдаас илүү чухал хүн гэдгийг харуулж байна.

 

12. Хөлөө зөрүүлэх, алцайх

Хэрвээ та тэр эрэгтэйд дур булаам харагдаж байвал цаадах тань өөрийн мэдэлгүй хөлөө салган, бага зэрэг алцайн сууж магадгүй. Иймэрхүү байрлал нь хүч чадлаа харуулах гэсэн эрт үеийн байрлал маань хувиран өөрчлөгдсөөр бидний үед ирсэн нь энэ.

Мөн хөлийн шагай  хавиар хөлөө зөрүүлэх нь бас ийм шалтгаантай ба хөлөө ингэж зөрүүлснээр тэр танд цээж биеэрээ ойрхон байх болно.

Гарын хөдөлгөөн, биеийн хэл гэдэг нь зүгээр нэг ажиглалт, хоосон яриа биш харин шинжлэх ухаан бөгөөд үүний тусламжтайгаар та ярилцаж байгаа хүнийхээ бодол санааг ойлгож болно.

60
БахархмаарБахархмаар
22
Ха ХаХа Ха
18
ХөөрхөнХөөрхөн
16
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tuvshin Manduu

    Tuvshin Manduu

    2018/01/30 at 17:11

    Tseggy Jagai

  2. Б. Очирзул

    Б. Очирзул

    2018/01/30 at 19:11

    Энд ингээд бичээд өгчихөөр яаж дурласан гэдгээ нуух юм бэ. Яаж мэдээд ингээд биччихдэг байнаа

  3. Naska Go

    Naska Go

    2018/01/30 at 19:44

    Gombodorj Monkh-adiya Б. Номин Эрдэнэ

  4. Tseggy Jagai

    Tseggy Jagai

    2018/01/30 at 21:42

  5. Youme Ari

    Youme Ari

    2018/01/31 at 18:11

    яасан инээдтэй юм бэ тээ kkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *