Таны заавал мэдэж байх ёстой зөв хувцаслалтын 14 дүрэм

5

Та сайхан хувцастай явахад тань таныг хүн үл анзаарах ба та муухан хувцастай байхад таны хувцсыг хүн анзаардаг” гэж Коко Шанель хэлсэн гэдэг. Эсэргүүцэх аргагүй үнэн үг бөгөөд хувцас бол яах аргагүй биднийг тодорхойлох нэг чухал зүйл билээ. Үүнтэй холбоотой ямар нэг алдаа нь таныг эвгүй байдалд оруулж мэдэх бөгөөд ялангуяа анхны болзоо болон ажил хэргийн уулзалтанд энэ нь чухал ач холбогдолтой юм.

1. Пиджакны дунд товч үргэлж товчлогдох бол дээд товчийг хүссэн үедээ, доод товчийг хэзээ ч үл товчлоно

 

2. Цамцны хамгийн дээд хоёр товчноос илүү товч тайлахгүй

 

3. Ээмгээ бугуйвчтай хослуул, хүзүүний зүүлтээ бөгжтэй хослуул. 3-4 зүйл хосолсон, нэгэн загварынх байна гэдэг хэтэрсэн хэрэг

 

4. Зангианы төгсгөл өмдний тэлээ хүртэл унжих ба дөнгөж хаах төдий байна

 

5. Нэг бол мини, нэг бол цээжний гүн ухлаадас. Аль аль нь цуг байх нь бүдүүлэг харагдуулна

 

6. Хэрвээ та пиджакгүй, дан цамц өмсөж байгаа бол зангиа хэрэггүй

 

7. Ажлын цамцны цээжний ухлаадас эгэмнээс доош 10 см-ээс хэтэрч болохгүй

 

8. Хэрвээ та цамцаа өмднийхөө дотуур хийх бол заавал бүс зүүнэ

 

9. Богино захтай жинсэн өмд богино цамц хоёрын дундуур нүцгэн бие харагдах ёсгүй бөгөөд шаардлагатай үед урт дотуур цамц өмсөнө

 

10. Өмдний тэлээ гутлын өнгөтэй зохицох ёстой

 

11. Хувцасны бүх л харагдах шошгыг хуулж авна

 

12. Хээ хуараа тохируул. Нэг өнгөтэй хоёр янзын хээ байж болох ба нэг хээ янз бүрийн хэмжээтэй байж бас болно

 

13. Суухад өмд ба оймсны завсраар нүцгэн хөл харагдахааргүй урт оймстой байх хэрэгтэй

 

14. Оффисийн ханцуйгүй цамц нь мөрөө хааж байх ёстой. “Спагетти” тогтоогч албан ёсны нөхцөлд таарахгүй

Энэ дүрмийг чухал уулзалтанд орох гэж буй найз нөхдөдөө заавал хэлж өгөөрэй.

246
ГоёГоё
42
БахархмаарБахархмаар
26
ГайхмаарГайхмаар
25
ХөөрхөнХөөрхөн
16
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. 장지희

    장지희

    2018/01/31 at 11:48

    Ene huhu gargah durtai humuus medej avmaar ym daa.

  2. 장지희

    장지희

    2018/01/31 at 11:48

    Ene huhu gargah durtai humuus medej avmaar ym daa.

  3. 장지희

    장지희

    2018/01/31 at 11:48

    Ene huhu gargah durtai humuus medej avmaar ym daa.

  4. Eternity Jem

    Eternity Jem

    2018/01/31 at 15:53

    зүгээр л

  5. Eternity Jem

    Eternity Jem

    2018/01/31 at 15:53

    зүгээр л

  6. Eternity Jem

    Eternity Jem

    2018/01/31 at 15:53

    зүгээр л

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *