Эцэг эхчүүд үүнийг заавал санаж байх ёстой… Хэрвээ хүүхдээ шийтгэх гэж байгаа бол үүнд бэлэн байх ёстой!

3

Ихэнх эцэг эх хүүхдийнхээ хүмүүжилд санаа зовдог. Аргагүйдсэн эцэг санаа зоволгүй яах вэ, жишээ нь охин нь бусдад итгэх итгэлээ алдсан, эсвэл өөртөө итгэхээ больсон бол яах вэ? Хүүгийнхээ занг урьдчилан тааж чадахгүй, өмнөөс нь ирээдүйнх нь төлөө айж яваа – ямар эр хүн болж төлөвших бол?

Та сайн эцэг эх байхыг чармайна, үүний тулд чадах бүх л зүйлээ хийх нэгэн. Зөвхөн эцэг эх биш сайн анд нөхөр нь байхыг бас мартаж болохгүй. Үүний тулд хүүхдээ сайн ойлго бас хүмүүжлийн алдаа бүү гарга.

Дипак Чопра – алдартай дотоод шүүрлийн эмч, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр “Эцэг эхэд зориулсан долоон ариун хууль”номын зохиолчийн үзэж байгаагаар асуудалтай хүүхдийн шалтгаан нь – үндсэн хэрэгцээний дутагдал бөгөөд уг хэрэгцээг эцэг эх хангаж өгөөгүйтэй холбоотой гэжээ. Тэрээр хүүхдийн насыг 6 үед авч үзсэн, эдгээр үеүдэд эцэг эх хүүхдийнхээ хүмүүжилд юу анхаарах ёстойг дурьджээ.

 

Хүүхдийн хөгжил болон хүмүүжлийн хэрэгцээ

Эхний жил, 1 нас хүртэл

Энэ насанд хүүхдэд хайр халамж, анхаарал хэрэгтэй. Тэврэх, илж хүрэх, цуг тоглох ер нь маш их цаг түүнд л зарцуулахыг тэд  хүсдэг. Үр дүнд нь хүүхдэд итгэл төрнө – эргэн тойрны сайн сайхан зүйлд итгэнэ.

Үндсэн хэрэгцээ:

  1. Арчилгаа
  2. Халамж
  3. Хооллолт
  4. Аюулгүй байдал
  5. Тогтмол байдал
  6. Тэнцвэртэй байдал

Анхны алхам, 1-2 нас

Энэ аюултай үед хүүхэд өөрийгөө эцэг эхээсээ хол зайтай буюу “би байна” гэдгээ мэдэрдэг. Сониуч, эрх чөлөө шаардсан, гэхдээ өөртөө итгэлгүй, айдастай. Тиймээс дэлхий ертөнц аюулгүй гэдгийг ойлгуулна.

 

Тайван, зөв хүүхэд хүмүүжүүлэхийн тулд

  1. Хязгааргүй хөгжихөд нь хүүхдийг өөгшүүл
  2. Бэртэж гэмтсэн ч гэсэн эрх чөлөөг үнэлж сураг
  3. Муу эсвэл сул дорой учраас бэртэж гэмтэж байна гэж бүү холбо, тэр хүнд хэцүү бэрхшээлийг өөрөө давж туулах ёстой

Цэцэрлэг, 2-5 нас

Боловсрол, туршилтын нас эхэлж байна, “би байна” гэдгээ ухаарсан одоо “би чадна” гэдэг сэтгэлгээ сууна. Энэ үед өөрийгөө хүндлэх, өөрийн гэсэн үзэл бодол суух, эргэн тойрныг харж баярлаж хөөрөх, санаачлага гаргана.

“Үгүй” гэдэг үгийг хэрэглэж өөрийнхөө хүчийг мэдэрнэ, эсэргүүцлээ чанга хашхирах зэргээр илэрхийлнэ. Энэ эрч хүчийг барьж болохгүй харин бодлого бодох, туршилт хийхэд чиглүүлнэ. Ингэснээр дотоод тэнцвэрт байдлаа олно. Өөрийн хүчийг зориудаар барьж сургаснаар хүчтэй  хүүхэд болгон хүмүүжүүлэхгүй.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжилд дараах зүйлийг анхаарна.

  1. Чөлөөтэй ажиглаж, хөгжүүлэх
  2. Магт, сайшаа, түүний санаачлага, хичээл зүтгэлийг дэмж
  3. Зохих хэмжээнд нь хязгаар тавь
  4. Сөрөг үйл хөдлөлийг зөв чиглэлд оруулж зас

Сургуулийн өмнөх нас, бага анги, 5-8 нас

Нийгэмших эхний үе учраас хямралтай үе гэж үздэг, энэ үед хүүхдийн тархи маш хүнд бас идэвхтэй байдаг. Маш их хийсвэр ойлголт хүлээн авдаг юм. Ойр дотны хүмүүстэйгээ цуг байх дуртай, өөрийнхөө ертөнцөд оруулдаг.

Аюулгүй байгаагаа мэдрэх мэдрэмж нь түүний үнэнч шударга зантай нь холбоотой. Хэрвээ хүүхэд худлаа хэлж байгаа бол ямар нэгэн айдастай байна гэж ойлгоно. Шийтгэх хэрэггүй харин шулуун шударга байж түүнийг үнэнч байгаад нь магтаарай.

Энэ үед хүүхдэд нэн хэрэгтэй зүйл:

  1. Хүүхдийн санаачлагыг бүхий л хэлбэрээр дэмжих
  2. Ур чадвар, авьяасыг нь нээж хөгжүүл.
  3. Үйл хэрэгт нь тусал, амжилтад хүрэг.
  4. Чин сэтгэл, хүлээн зөвшөөрөх, хуваалцах, сайшаа
  5. Байнга анхаарал халамж, хайр энхрийллээ бэлэглэ.

Өсвөр насны эхний үе шат, 8-12 нас

Энэ үед эцэг эх хүүхдээ хараад их баясдаг, яагаад гэвэл тэд хувь хүний хувьд төлөвшиж бие дааж эхэлдэг, өөрийн сонирхдог зүйлтэй болно, шинжлэх ухаан эсвэл урлаг сонирхоно. Энэ үед дарангуйлахын оронд дэмжиж байх хэрэгтэй.

Дүрэм зохиолгүй учир шалтгааныг хүүхдэд тайлбарла: “хэрхэн ажилладаг” бас “яагаад ийм зүйл болж байгаа”. Ямар нэгэн зүйлийг яаж хийх ёстойг тайлбарлаж өгөөрэй.

Энэ үед тэдэнд:

  1. Эцэг эхийн оролцоо
  2. Ойлгох
  3. Дэмжлэг
  4. Хүсэл мөрөөдлийг нь баяжуулж, урамшуулах хэрэгтэй.

Залуу насны эхний үе, 12-15 нас

Хүүхэд нас дуусаж байгаа үе юм. Хувь хүн болж төлөвших амаргүй үе бөгөөд тэр одоо хүүхэд биш болсон, гэхдээ том хүн болоогүй. Цайлган хүүхэд төрх нь бэлгийн бойжилтоор өөрчлөгдөнө, эцэг эх хангаж чадахгүй өөр бусад хэрэгцээ бий болжээ.

Өөрийн бодолтой, үүрэг хариуцлагаа ухаарна. Ичимхий, тэнцвэргүй, сэтгэл хөдлөлтэй болжээ.

Энэ үед таны хийх зүйл:

  1. Өсвөр насныхантай итгэлтэй харилцаагаа үргэлжлүүлэх
  2. Уян хатан, тэвчээртэй байх
  3. Зөвшилд, шаардлагатай үед буулт хий
  4. Байгаагаар нь хүлээж авч байгаа гэдгийг өөрт нь ойлгуул

Өсвөр насны төгсгөл, 15-18 нас

Бие хүн болж бүрэн төлөвшсөн. Бага байхдаа олж авсан туршлага нь одоо үр дүнгээ өгнө – амттай болон гашуун. Хязгааргүй мэдлэгийн далайд умбаж эцэг, эхээрээ бахархах сэтгэл төрнө.

Хэрвээ та үүргээ сайн биелүүлж чадсан бол эрүүл хувь хүн болгон хүмүүжүүлжээ. Та амжилтад хүрч чадаж уу гэдгийг харахад амархан – таны хүүхэд сайхан сэтгэлтэй, санаачлагатай байж чадаж байна уу гэдгийг л ажигла.

Дээрх баримтуудыг нэгтгэж үзвэл: хүүхэд хүмүүжүүлэх онцлогийг бодож хүүхдэдээ бүхий л хайр, халамжаа зориул.

Та хүүхдийнхээ хэрэгцээг ойлгож байна уу? Найз нөхөдтэйгөө бидний нийтлэлийг хуваалцаарай.

19
ГоёГоё
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2018/01/31 at 16:21

    Batgerel Oyunbat Nami Nayuri

  2. Э. Зулаа

    Э. Зулаа

    2018/02/01 at 09:31

    Choijoo Tuyaa orood unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *