Харвингаа хэрхэн богино хугацаанд үр дүнтэй арилгах вэ?

2

Нуруу болон хажуу хэсэг хүний биеийн хамгийн бага хөдөлгөөнтэй хэсэг билээ. Анзаарагдахгүйгээр өөх хуримтлагдсаар нэг л мэдэхэд нугаларсан харвин бий болсон байна. Амархан бий болох ч арилгах гэж харин… хэцүү боловч боломжтой юм шүү. Жаахан хүч, тэвчээр л хэрэгтэй.

Харвин арилгах хамгийн үр дүнтэй энэ арга нь 2 долоо хоногийн дараа л үр дүнгээ харуулж эхлэх  билээ.

 

Хэрхэн харвингаа хурдан алга болгох вэ?

7 дасгал

1. Урагш тонгойх

Хамгийн энгийн боловч хамгийн үр дүнтэй дасгал. Мөн нурууны булчинг чангалж өгөх ба нугасанд ч сайн нөлөөтэй юм. Даосийн сургаалиар бол бөхийж, тонгойх тусам урт насалдаг билээ.

Хэрхэн хийх: Тэгш зогсоно, хөл мөрний хэмжээний зайтай, өвдөгөө нугалахгүйгээр урагш тонгойно. Болох дээд хэмжээгээрээ шал руу зүтгэх ба аажуухан, болгоомжтой хийх хэрэгтэй. 15 удаа бөхийх энэ дасгалыг 2-3 оролттойгоор хийнэ.

2-3 оролт, 15 удаа тонгойно

 

2. Хажуу тийш хазайх

Бас нэг үр дүнтэй дасгал бөгөөд хөл мөрний хэмжээний зайтай, тэгшхэн зогсоно. Эхлээд нэг тийш аажуухан хазайх ба дараа нь нөгөө тийш. Энэ дасгалыг жижиг туухайтай хийх нь илүү үр дүнтэй ба эхлээд хоосон хийж болно. Тал бүр 15-20 удаагийн хазайлт бүхий 3 оролт хийнэ.

3 оролт, 15-20 хазайлт

 

3. Суниах

Бүгд л мэдэх боловч олон хүний дургүй дасгал билээ. Гэхдээ чухам энэ л дасгал гар, нуруу, цээжний булчинг чангалдаг.

Хэрхэн хийх: биеэ тэгш доош харан гараар тулах ба цээжээ доош шал хүртэл буулгаад буцаж гараа тэгшлэнэ. Багаас эхлэн хийх бөгөөд яваандаа 20-30 хүргэнэ.

2-3 оролт, 20-30 суниана

Зөв суниах нь чухал бөгөөд үүнийг видеоноос хараарай. Ердөө л 5 зүйл бий.

 

4. Нум байрлал

Энэ дасгалын үр дүнг би өөрөө мэдэрсэн ба хэдхэн дасгалын дараа л үр дүн мэдрэгдэж эхэлдэг юм. Их энгийн ба доош харж хэвтээд гараа урагш болгоод арагшаа хотойно. Хөл толгой гараа дээш болгох ба гараараа хөлийн шагайнаас барьж нум хэлбэрт ороод хэдэн секунд энэ байрлалаа барь.

Амьсгалаа гаргаад үндсэн байрлалдаа орно. Нэг л удаа хийхэд болно.

1 удаа, 20-60 секунд

 

5. Завь

Нугасанд маш сайн дасгал юм. Доош харж хэвтэн гар хөлөө тэнийлгэнэ. Нэгэн зэрэг дээш өргөх ба нуруугаа сайн хотойлго. Энэ байдлаар хэдэн секунд болох ба 15-20 давтамжтайгаар 3 удаагийн оролт хийнэ.

15-20 удаа, 3 оролт

 

6. Бөмбөлөг дээр

Гимнастикийн бөмбөлөг нь их хэрэгтэй хэрэгсэл бөгөөд биеийн галбираа хадгалах хүнд чухал зүйл. Олон дасгал энэ хэрэгслийн тусламжтайгаар хийж болно. Бөмбөлөг дээр гэдсээрээ хэвтэнэ, хөл мөрний хэмжээтэй зайтай, шалан дээр, гар шилэн хүзүү дээр байрлана. Мөрөө өргө, буулга. Мөн цээжний дээд хэсгийг ч бас өргөж буулгаж болох ба хүзүү чигээрээ байх ёстой. Нэг удаадаа 15 удаа хийх ба хоёр оролт хийнэ.

2 оролт, 15 удаа

 

7. Мост унах

Сонгомол дасгал бөгөөд бэлтгэлгүйгээр хийж болохгүй. Өмнөх дасгалуудыг хоёр долоо хоногийн турш хийсний дараа л энэ дасгалыг хийх билээ.

3-5 секунд, 2 оролт

Энэ видео нь хэвтээ байдлаас мост унах аргыг зааж өгнө.

Өөрийн бие галбиртай ажиллах гэдэг нь урт удаан хугацааны, хэцүү ажил. Гэхдээ та сайхан биетэй болохыг хүссэн бол бүү зогс. Тэсвэр тэвчээр зарж чадвал хүсэл тань биелэх болно.

57
БахархмаарБахархмаар
18
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *