“James Bond” киноны сонирхолтой баримтууд

0

Түүний нэр бол Bond… James Bond. Британий нууц тагнуулын энэ зохиомол дүр 1953 онд бүтээгдэж байсан ч өдгөө бидний дунд байдаг бодит хүн мэт алдаршжээ. Ном болон кино ертөнцөд мөнхөрсөн домогт мөрдөгчийн сая сая шүтэн бишрэгчид энэ дэлхий дээр амьдардаг. Тэдний зарим нь бүр өөрийгөө 007 хэмээн итгэж, гадаад төрх, хувцаслалт, тоног хэрэгслийг нь дуурайн хэрэглэхийг оролддог. Энэхүү алдарт дүрийн тухай сонирхолтой баримтуудыг James Bond-ын шүтэн бишрэгчдэд хүргэж байна.

James Bond-ын шүтэн бишрэгч бүрийн мэдэх ёстой баримтууд 1

1. James Bond бодит амьдрал дээр байдаг MI6 агентлагт ажилладаг. Гэсэн ч Британий засгийн газар энэ байгууллагыг 1994 он хүртэл албан ёсоор танилцуулаагүй.

2. Бүхий л карьерынхаа турш Bond 4662 удаа буудуулсан.

3. Barbara Broccoli 30 гаруй жилийн турш Bond-ын кинонуудад продюсерын үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэрээр Bond-ын охины дүрд тоглосон.

James Bond-ын шүтэн бишрэгч бүрийн мэдэх ёстой баримтууд 2

4. Aston Martin үйлдвэр James Bonder нэртэй роботтой. Энэ цорын ганц робот нь хөнгөнцагаан хавтангуудыг хооронд нь наах үүрэгтэй.

5. Liam Neeson-д Bond-ын дүрийг бүтээх санал тавигдаж байсан. Гэвч тэрээр тухайн үед татгалзаж байжээ.

6. Sean Connery 21 настай байхаасаа эхлэн халзалж эхэлсэн. Тэрээр Bond-ын дүрд тоглох бүрдээ хиймэл үс хэрэглэж байжээ.

James Bond-ын шүтэн бишрэгч бүрийн мэдэх ёстой баримтууд 3

7. Bond 22 кинонд 352 хүнийг хөнөөсөн. Pierce Brosnan бол хамгийн их үхэл тарьсан Bond бөгөөд ганцхан GoldenEye-д л гэхэд 47 хүнийг хөнөөдөг.

8. Daniel Craig алдарт эрхмийн дүрийг бүтээснээрээ дурын Aston Martin машинаа үйлдвэрээс нь авах боломжтой болсон.

9. Clint Eastwood, Burt Reynolds нарт суут мөрдөгчийн дүр санал болгогдож байсан ч тэд татгалзсан. Тэд хоёулаа энэ дүрд Британи хүн тоглох ёстой гэж үзэж байсан.

10. Ursula Andress-ын хоолойг түүний тод аялгынх нь улмаас Nikki van der Zyl солин оруулж байсан.

James Bond-ын шүтэн бишрэгч бүрийн мэдэх ёстой баримтууд 4

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *