Бүтээлч сэтгэлгээтэй хоёр залуу кактуснаас эко-савхи гарган авах шийдэл олсноор амьтны арьсны хэрэглээнд цэг тавих нөхцөлийг бүрдүүлжээ

0

Хүн төрөлхтөн удаан хугацааны турш байгальд ээлтэй, амьтны бус гаралтай савхи тэргүүтэй арьсан эдлэл гарган авахаар оролдож ирсэн билээ. Тэгвэл саяхан мексикийн хувиараа бизнес эрхлэгч хоёр залуу хамтран байгаль орчинд ээлтэй, яг л савхи мэт мэдрэгдэх материалыг кактуснаас гарган авжээ.

Хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар савхи гарган авах шинэ боломж

© desserto.com

Адриан Лопез Беларде (Adrián López Velarde) болон Марте Казарез (Marte Cázarez) нар кактусыг “Desserto” нэртэй савхи болгон хувиргах шийдэл олжээ. Энэхүү арга нь зуун хувь кактус ашиглах бөгөөд гарган авсан савхиар хэтэвчнээс эхлээд гутал хүртэл хийх бүрэн боломжтой ажээ. Кактус нь маш уян хатан чанартай, өвлийн хүйтэнд ч тэсвэртэй гэдгээрээ онцлог. Тэд зөвхөн боловсорч гүйцсэн кактусыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа бөгөөд 6-8 сар тутамд кактусны нөөцөө бүрдүүлж байна гэж мэдээлсэн байна.

 

Хүрээлэн буй орчинд ээлтэй савхи хэрэглээнд нэвтрэхэд аль хэдийн бэлэн болсон байна

© desserto.pelle / Instagram

Тус мексик үйлдвэрлэгчид гарган авсан материалаа гар цүнх, машины бүрээс, гутал болон бусад хувцас хэрэглэлд ашиглаж байна. Уг материал нь зуун хувь байгалийн гаралтай учраас агаар нэвтрүүлэх чадвар сайтайгаараа бусад хиймэл материалуудаас ялгарч чадаж байгаа ажээ.

Кактуснаас савхи гарган авах үйл явцаас дурдвал, бүрэн боловсорсон кактусыг сонгон тайрч байгалийн гэрэлд гурван хоног хатаадаг бөгөөд энэ нь чийгшлийн түвшинг шаардлагатай хэмжээнд хүргэх чухал ач холбогдолтой байна. Улмаар бэлэн болсон органик материалаа савхи болгон хувиргах тодорхой шат дараалал бүхий дамжлагад оруулснаар эцсийн бүтээгдэхүүн бэлэн болдог ажээ.

Мөн түүнчлэн энэ материал нь байгальд задрах чанар сайтай бөгөөд пластик агуулаагүй гэдгээрээ онцлогтой. Байгальд хурдан задарч шингэх чадвар нь энэ материалыг улам үнэ цэнэтэй болгож байдаг нь сонирхолтой биш гэж үү?

 

 

Амьтны харгислалыг халж арьс шир орлуулах материал

© desserto.com

Эдэлгээ сайтай, хүйтэнд тэсвэртэй гэдэг утгаараа энэхүү органик материал нь амьтны гаралтай болон бусад ижил төрлийн материалуудыг бүрэн орлох чадамжтай. Одоогийн байдлаар кактусан савхи үйлдвэрлэгчид нь олон салбарын томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч таатай бизнесийн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Тиймээс магадгүй таны одоо өмсөж буй гутал ч кактусан савхиар хийгдсэн байж болох юм шүү.

 

Хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй

© ADRIANO DI MARTI / Youtube

Адриан, Марет хоёрын олсон энэхүү шийдэл хүрээлэн буй орчинд ямар ч хор хөнөөлгүй бөгөөд кактусын суулгацууд нь яг л зэрлэг байгаль дээрх мэт нэмэлт зүйлс хэрэглээгүй гэдгээрээ онцлог. Ингэснээр бүтээгдэхүүн нь улам бүр чанарлаг болоод зогсохгүй кактус тарьж ургуулах болсноор байгаль орчинд ч ээлтэй болжээ.

Амьтны арьсны оронд кактус ашиглан савхи хийх болсон нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Энэхүү шийдлийг дэлхий даяар нэвтрүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

19
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *