Google Chrome ирэх сараас Flash-ыг албан ёсоор хална

0

Илүү хурдан хугацаанд ачааллах боломжтой, дээр нь илүү аюулгүй Google Chrome ирэх сараас хүч түрэн орж ирэх нь ээ. Chrome 53-т өөрчлөлт хийсний дараагаар Flash-ыг хүмүүс төдийлөн өргөн дэлгэр ашиглахаа болих шинжтэй боллоо. Удахгүй Chrome 55-ыг ашиглан веб хуудсыг ачааллах үед HTML5 нь үндсэн тохиргоо байдлаар ашиглагдах ажээ.

Google компани 5-р сард хийсэн мэдэгдэлдээ удахгүй HTML5-ыг үндсэн тохиргоо болгоно хэмээн дурьдаж байсан. Үнэхээр ч тэд цоо шинэ Chromium бүхий Google Chrome бүтээгдэхүүнээ 2016 оны 4 дүгээр улиралд олон нийтэд танилцуулах ажээ.

Энэ оны 9-р сард Google Chrome 53 олон нийтэд хүрснээр Flash ашиглагдахаа болино. Тус компани өөрийн блогтоо “манай шинэ бүтээгдэхүүний аюулгүй байдал илүү сайжирч, эрчим хүчний хэрэглээ нь ч багассан бөгөөд нүд ирмэхийн зуурт хуудсыг ачаалладаг болсон” гэж бичсэн байна.

HTML5 болгон өөрчилснөөр бүх үйлдэл хурдан хугацаанд хийгдэх бөгөөд хэрвээ та утсаараа ордог бол таны утасны зай ч гэсэн удаан барих давуу талтай болно. Google энэ удаагийн өөрчлөн сайжруулалтаа өмнө нь хийгдэж байсан Chrome 42-той адил гэж үзэж буй аж.

12-р сард Chrome 55 олон нийтэд хүрснээр HTML5 нь үндсэн тохиргоо байдлаар ашиглагдах болно. Өөрөөр хэлбэл Flash нь зөвхөн Flash-ыг л дэмждэг вебсайтад ажиллах боломжтой болно гэсэн үг юм.

Харин одоо Edge болон Safari нар хэзээ ийм зүйл хийхийг тэсэн ядан хүлээе.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Н. Табряаб

    Н. Табряаб

    2016/08/14 at 21:09

    Ашгүй дэ

  2. Zioz

  3. tegmeer bsiin

  4. Зочин

    2016/08/15 at 13:35

    HTML5 chin uuruu dotroo flash iig aguulsan. WordPress deer flash aar ym hiih bolomjgui. Odoo tegeedch flah deer bichdeg hun baighui. adobe flashpro ni animation talruughaa bolson. flash geheesee iluu actionscrip deer ajillaj baigaa. Safari Chrome 2 yag adilhan. Harin edge eer login hiij yostoi bolohgui ym baina lee. Windows ni shuud no activate bolj baina leee.

  5. curso intensivo guardia civil online

    2016/11/18 at 05:05

    Este material está desarrollado para ser visualizado en Internet
    (plataforma aula virtual) y por un material de apoyo en soporte papel que le
    será remitido al pupilo. Para acceder al material docente on line, reservado para el alumno, se le asignará unas contraseñas personal
    y también intransferible, siendo obligación del pupilo custodiar
    exactamente la misma con la debida diligencia. http://truthwinnipeg.ca/?option=com_k2&view=itemlist&task=user&id=882226

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *