
Та урьд өмнө зүрхний шигдээсийн талаар сонсож байсан уу? Олон хүн сонсож байсан эсвэл амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар зүрхний шигдээс болж байсан байж ч мэднэ. Зүрхний шигдээс болох үед ямар зовиур биед илэрдэг вэ? Та магадгүй цээжээр өвдөж, муxардмал байдалд ордог гэж хэлэх байх. Тэгэхээр энэ нь жинхэнэ зүрхний шигдээсийн бодит бус хувилбар байж таарах нь.

Чимээгүй зүрхний шигдээс гэж юу вэ?
Зүрхний шигдээст ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх магадлалтай боловч, ямар ч байсан зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэлийг тодорхой байдлаар нэмдэг. Түүгээр ч зогсохгүй чимээгүй зүрхний шигдээс зүрх судасны өвчний 45%-ийг эзэлдэг болохыг албаны эх сурвалжууд хэлж байна. Хамгийн гол нь далд хэлбэртэй байдаг. Ийм учраас энэ өвчний талаар болон эрсдэл үүсгэдэг хүчин зүйлсийг сайтар мэдэж байх ёстой.
Чимээгүй зүрхний шигдээсийн дийлэнх нь электрокaрдиограммаар оношлогддог. Энэ талаар мэдэхгүй хүмүүс зүрхний шигдээсийг ихэнх нөхцөлд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй гэдэгт итгэдэг. Зарим өвчтөнүүд үүнийг этгээд хачин цoчрол гэж нэрлэх нь ч бий. Ихэнх нөхцөлд чимээгүй зүрхний шигдээс булчингийн өвдөлт, дотор мууxайрах эсвэл хүчтэй ханиадтай андуурагдах тохиолдол байдаг.
Яагаад чимээгүй зүрхний шигдээс болдог вэ?
Зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг зарим нэг хүчин зүйлс бий. Үүнд:
- Тaмхи тaтах
- Зүрхний өвчин тусаж байсан гэр бүлийн түүх
- Насжилт
- Чихрийн шижин
- Их хэмжээний холестерин
- Цусны өндөр даралт
- Хэт таргалалт
- Байнга суугаа ажил хийх
Чимээгүй зүрхний шигдээс болсноор илүү ноцтой аюултай зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөр өөр төрлийн зүрхний шигдээсүүдээс болж зүрхний үйл ажиллагаа маш ихээр доголддог.

Хэзээ нь эмчид үзүүлэх ёстой вэ?
Хэрэв та зүрхний шигдээс болоход хүргэдэг хүчин зүйлсийг анзаарвал, өвчин улам даамжрахаас сэргийлж, тэр даруйд нь эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэхэд туслах тохирох эмчилгээг танд зөвлөх болно.
Хэрэв та чимээгүй зүрхний шигдээс болох юм бол, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ аваарай. Зүрхний шигдээс болсон эсэхийг зөвхөн эмч тодорхойлох боломжтой. Эхокaрдиограм, электрокaрдиограмаар шинжлүүлж, ямар өөрчлөлтүүд илэрч байгааг урьдчилан мэдэж авах нь чухал юм.
Чимээгүй зүрхний шигдээс бол аюултай нөхцөл байдал учраас хэрэв таны биед ямар нэгэн өөрчлөлт илрэх л юм бол, мэргэжлийн эмчид хандаарай. Танд эрүүл энхийг хүсье!








Togtohbayr Odonpvrev
2019/12/17 at 22:27
Zvvn garaa dagaj ovdood bh yum.yamar ovchun be
Б. Ариунзаяа
2019/12/17 at 23:50
Erdeneochir Erka
Ochkova Gonchigsuren
2019/12/18 at 05:23
Ëstoi chimegvi ovchin genet l ilerdeg yum bna lee eronhido zvn tald medegdene mini zvn talin høl genet tulam boltlo havdsan tgd yaraltai hagalgand orson doo
Пүрэвжаргал Балгансүрэн
2019/12/18 at 10:10
Мундаг шү
Энхсайхан Ундраа
2019/12/18 at 10:49
Баярсайхан Алтанхуяг
Undram Chingarid
2019/12/18 at 12:49
Batbayar Baatarchuluun
Ganaa Ganaa
2019/12/18 at 16:29
Даваасүрэн Нямцэцэг
Shinekhuu Damiran
2019/12/18 at 18:52
Зүрхний шигдээстэй хүн яаж сэргиилэх вэ ямар эм тан хэрэглэх вэ
Selenge Selenge
2019/12/19 at 00:37
JaGaa Baatar