Төрийн өндөр албан тушаалтан байлаа гээд илүү маяг гаргадаггүй 19 улс төрч, эрхэм дээдсүүд. Тэд бусадтай л адил эгэл жирийн амьдралаар амьдрах дуртай

2

Дональд Трамп шиг 100 сая долларын онгоц худалдаж аваад аюулгүй бүс болон сантехникийг нь бүхэлд нь алтаар бүрэх үү? эсвэл Jay-Z шиг нэг шил оргилуун дарсанд 250 мянган ам.доллар зарцуулах уу, Пэрис Хилтон шиг нохойнууддаа зориулж тусгай агааржуулагч, гэрлийн болор бүрхүүлтэй том орд харш барих юм уу? Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд өндөрлөгт байгаагаа мэдрэхийн тулд бусдаас дээгүүр аашлах хэрэггүй хүмүүс. Эдгээр улс төрч болон хаад, гүнжүүдийн аливаад хандаж байгаа хандлага бид бүхэнд том үлгэр дуурайлал болохоор байна.

Эрх мэдэл гартаа атгасан хүмүүсийн сонирхолтой гэрэл зургуудыг танд сонирхуулж байна. Тэд гэрэл зургийн аппаратад санамсаргүй буужээ. Тэд титэм барих гартаа будгийн багс барихаас ичиж зовсонгүй, бас “роллс-ройс” хөлөглөхийн оронд өнгө үзэмжээ алдсан хуучин дугуй унан ажилдаа явцгааж байна.

1. Данийн хаан ширээ залгамжлах гүнж Мэри өвлийн хүйтэнд ч хүүхдүүдээ цэцэрлэгт нь дугуйгаар хүргэж өгдөг

© Copenhagen / Twitter

 

2. Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистё гэрийнхээ гадаах цасыг цэвэрлэж байгаа нь

© Is

 

3. Уругвай – Латин Америкийн эдийн засгийн хөгжлөөрөө амжилттай яваа орны нэг – экс Ерөнхийлөгч Хосе Мухика гал тогоондоо хоол хийх гэж байгаа нь

Getty Images

 

4. Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Италийн Ерөнхийлөгчтэй уулзахаар нийтийн галт тэргээр зорчиж байгаа нь

© Vorbitor / Reddit

 

5. Норвегийн хаан ширээ залгамжлах гүнж Метте-Марит болон ханхүү Хокон охиноо сургуульд нь хүргэж өгч байгаа нь

© WireImage / Ragnar Singsaas / Getty Images

 

6. Ханхүү Харри болон Уильям нар үерийн гамшигтай тэмцэж байгаа нь

Getty Images NewsPeter Macdiarmid

 

7. Нидерландын хаан Виллем-Александрын харцыг ажиглавал хатан хаан Максим түүнд сэндвичний хэлтэрхий үлдээхгүйд их санаа зовж байгаа бололтой

© Gouhier-Zabulon/ABACA / East News

 

8. Монголын Ерөнхийлөгчийн цуваа явган зорчигчдыг гарцаар гаргаж байгаа нь

© karagandakz001 / Pikabu

 

9. Иорданийн хатан хаан Раиня бусад эмэгтэйчүүдийн хамт дугуй унаж байгаа нь

© Balkis Press / ABACA / East News

 

10. Грекийн хаан ширээ залгамжлах гүнж Мари-Шанталь гэр бүлтэйгээ хамт супермаркетад худалдан авалт хийж байна

mariechantal22 / instagram

 

11. Норвегийн хаан ширээ залгамжлах ханхүү Хокон болон гүнж Метте-Марит задгай талбайд болж байгаа музейн сайн дурын ажилд оролцож байна

Kongehuset / facebook

 

12. Нидерландын хаан Виллем-Александр амьтан хамгаалах сайн дурын байгууллагад туслах журмаар хана будаж байгаа нь

© 0000436/Reporter / East News

 

13. Исландын ерөнхийлөгч Гвюдни Йоуханнессон бусад хөгжөөн дэмжигчдийн цуг хөлбөмбөг үзэн төрийн дуулал дуулж байгаа нь

 

14. Иорданы хаан Абдулла II болон хатан хаан Рания нар Иракын дайнд зовж байгаа ард түмэнд зориулан цусны донор болжээ

© Abaca / East News

 

15. Испанийн хатан хаан Летисия болон хаан Филипп VI нар хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч байна. Хатан хаан хүүхдүүдийнхээ солих хувцастай цүнхийг өөрөө барьжээ.

© PPE/face to face/FaceToFace/REPORTER / East News © Thorton/DDP Images / East News

 

16. Брюссельд “автомашингүй Ням гариг”-ийг тэмдэглэдэг. Бельгийн хаан Филипп болон хатан хаан Матильда, тэдний хүүхдүүд хот дотор дугуйгаар явж байна.

© ISOPIX / East News

 

17. Хатан хаан Рания энх тайвныг дэмжих сайн санааны үйлсэд зориулсан гүйлтийн уралдаанд оролцжээ. Тэмцээнээс олсон орлого нь туслалцаа, дэмжлэг хэрэгтэй иорданчуудад очно.

© Balkis Press / ABACA / East News

 

18. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Формула 1”-ийн дугуй сольж буй нь

Getty Images NewsWPA Pool

 

19. Финнчүүд байгаль орчинд маш их анхаарал хандуулдаг бөгөөд сайнаараа байгаа ч хэрэглэхээ больсон эд хогшлыг тусгай саванд хийж орхидог. Тэндээс хүмүүс өөрт хэрэгтэйгээ авна. Финляндын экс Ерөнхийлөгч Тарья Халонен хоолны сав сонирхож байна, үзэж байгаад зургийн жааз л авчээ.

© lovelylocks / Imgur
11
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ami Soni

    Ami Soni

    2019/12/17 at 00:26

    Үхэх цэг нь бүгд нэг газар. Хаан хатан ч байлаа орд харшаа тэврээд үхдэггүй хойно. энгийн амьдрах тусмаа л аз жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *