
Өмнөд Солонгос эдийн засгийн хөгжлөөрөө Сингапур, АНУ болон Японыг 2019 онд түрүүлж 1 дүгээр байранд бичигдээд байна. Солонгост аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс энэ улс орны амьдрал бусдаас ялгаатай гэдгийг ойлгох болно: гайхшруулж, алмайруулж, зарим тохиолдолд бүр бишрүүлнэ. Солонгосын зарим нэг уламжлалыг өөрийн төрөлх нутагтаа авчирмаар: халамж үзүүлсэн үйлчилгээ, худалдан авалтад дагалдаж ирэх жижигхэн гарын бэлэг, эсвэл аюулгүй машины зогсоол гэх мэт.
Сөүл болон Өмнөд Солонгосын бусад хотуудад үзэж харсан зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.
Би түрийвчээ бэлэн мөнгөний машин дээр мартаад орхичихож. Гэнэт санаад яаран сандран буцаж иртэл ер хөдөлсөн шинжгүй байрандаа л хэвтэж байна. Хууль дүрмээ чанд дагадаг улсууд шүү.

Орон сууцнуудын барилгыг будаж өнгийг нь сэргээж байгаа гэнэ. Будагчид зогсоол дээр байгаа машин болгоныг үсрэх будагнаас хамгаалж гялгар том уут углажээ.

Хэрвээ та машинаа барилгын ажил ч юм уу тоос шороо босож байгаа газар “тавьсан” болсон бол таны машиныг бушуухан шиг л ийм уутаар “хувцаслана”

Эх, хүүхдийн шилдэг өрөөнд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрдөг. Томоохон худалдааны төвүүдэд байдаг юм. Сэрүүцүүлэгч, хөргөгч, богино долгионы зуухтай гал тогоо ч бий. Ортой унтлагын өрөө, тав тухтай сандлуудтай. Ийм үйлчилгээтэй байхад ямар ч хугацааны декретээс айх хэрэг алга.

Шуудан зөөгч шуудан ирлээ гээд зурган мэдээлэл ирүүллээ. Эзэн нь ирж автал шууданг хэн ч оролдохгүй.
“Собис” – худалдан авалтад дагалдах бэлэгнүүд. Гоо сайхны дэлгүүрүүдэд олон төрлийн тестерүүд өгнө. Ресторанууд нь хүссэн тоогоор зууш өрнө. Үнэгүй цай, ундаа, десерт.

Солонгосын оройн хоол – ширээн дээгүүр дүүрэн зууштай таваг, ганц хоол захиалсан ч хамаагүй бүгд үнэгүй дагалдаж ирнэ.

Шинэ байрны найранд ирэх бэлэг нэг л төрлийн, бэлэг болгон утга учиртай. Угаалгын нунтаг, саван: их хөөсрөхийн хэрээр орлого ч мөн адил нэмэгдэнэ гэж үздэг. Ариун цэврийн цаас – амьдралын аливаа хүнд бэрхшээл ариун цэврийн цаас шиг хөнгөн “урсаж” дуусаг гэж үздэг ажээ.

Бага оврын цахилгаан автомашин – Европын улсуудад байдаг унадаг дугуй шиг л өргөн хэрэглээний тээврийн хэрэгсэл болжээ.

Олон цагаар ажиллаж хөдөлмөрлөдөг улсын иргэд үсээ засах цагийг ч хэмнэнэ

Метроны буудал дээр номын сан байдаг. ID картын тусламжтайгаар бүртгүүлээд замдаа унших номоо түрээслэж авч болно

Сөүлд иймэрхүү дүр зураг олон тааралддаг – гаражныхаа хаалгаар цухуйх машины хамар. Бага талбайтай газар нутаг дээр Солонгосын хүн амын нягтшил их тул орон зай байнга дутагдана.

Эмэгтэйчүүдэд зориулсан автомашины зогсоол. Илүү сайн гэрэлтүүлэгтэй, суурилуулсан камерын тоо ч их, жолоочийн аюулгүй байдлыг бүрэн хангахад чиглэжээ.

Сөүлийн автобусны суудлын ард өнгөгүй халаас байдаг, утсаа хийгээд бичлэг үзээд явж болно

Хүүхдүүдэд зориулсан хар батганы маск – жуулчдын хувьд дэлгүүрт харж болох сонирхолтой бараа

Орон нутагт байгаа угаалга, цэвэрлэгээний газар. Би Солонгост 10 гаруй жил амьдарч байгаа хүн, анх удаа ийм газар харлаа. Ажиллах цагтай. Сувагтай бетонон блокууд миний сонирхлыг хамгийн ихээр татсан юм. Угаалгын нидрүүлгийг санагдуулам – зориулалт нь ч тийм юм байна.

Солонгос маск – зориулалт нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэсний дараа нүүр царайны өнгийг сэргээх

Солонгосчууд сунгалт хийх дуртай ард түмэн, хаана ч хамаагүй хийнэ: ажил, зогсоол, тэр ч бүү хэл онгоцонд хүртэл – цусны эргэлт удааширч муудав уу даа л гэж бодсон үедээ босоод л шууд сунгалт хийдэг. Иллэгэнд ч дуртай, янз бүрээр ч хийж чадна. Модны тусламжтайгаар иллэг хийж байгаа нь

Зарим нэг паркуудад тусгай чулуун зам тавьсан байдаг. Солонгосчууд энэ замаар хөл нүцгэн алхана – ядаргаагаа тайлж байгаа нэг арга жээ. Мэдээж их өвдөх хэдий ч нөгөөтэйгүүр хөгжилтэй бас эрүүл мэндэд тустай.

Twix-ийн үнэгүй сав, идэж дуусгаагүй бол савандаа хийчихээрэй

Солонгост эрчүүд нь бие биенээ их дэмжиж хоорондоо харилцаа холбоо сайн тогтоодог. Жишээ нь хэн нэгнийхээ мөрөн дээр гараа тавих нь энгийн үзэгдэл. Ажлын цагаар бие биедээ хөнгөхөн иллэг хийж өгдөг уламжлалтай.

Байр – гэр бүл зохиоход зайлшгүй тавигдах шаардлага. Үл хөдлөх маш өндөр үнэтэй, залуу хосууд байр худалдаж авна гэдэг ер нь бол худлаа. Тийм учраас ихэнх залуучууд гэр бүл зохиохоос татгалзаж гоонь амьдралыг сонгодог.

Солонгост менежерийн хобби ажилтнуудад нь маш чухал. Менежер амралтын өдрөөрөө ажилтнууддаа хоббигоо цуг хийхийг санал болгох нь их. Үүнээс татгалзахын тулд өөрийн төлөвлөгөөг маш тодорхой тайлбарлах хэрэг гарна.

Итгэлцэл дээр суурилсан зогсоолын төлбөр төлөх машин: зогсоол ашигласан хагас цаг тутамд зоосоо хийгээд байна. Ямар ч цахилгаан тоолуур, ажилтан, баримт байхгүй – хотыг эмх журамтай байлгах хамтын хүсэл сонирхол дээр суурилсан.

Солонгосчуудын амьдралын хэв маяг танд таалагддаг уу?








Zaluu
2019/12/16 at 17:34
Korea hezeedee USA Japaniig guitschihev? Joohon barimjaatai zalna shuu!
Зочин
2019/12/16 at 19:30
Ork zaya gej
Amraa Amraa
2019/12/16 at 20:27
Bgaa uguig ni harah gej . Mashina gaihuulah gej
Наран Сахиус
2019/12/16 at 21:06
hunii ed horongiig maash sain hamgaalj bna shuu, manaid bol esregeeree deerees ni baahan yum asgiishd
Batholog Holgoo
2019/12/16 at 21:06
jijig graajtai baihgui yu
Gansukh Sodnom
2019/12/16 at 21:11
энэ нохдын яана ийнэ хэнд хамаа байна
Хандхүү Овогтой Цолмон
2019/12/17 at 00:03
Bayrlalaa bide d heregtei Sanaa avuushtai zuils bna
Uyanga Oya
2019/12/17 at 04:22
Ямар аятайхан юмбэ?! Хүний эрхийг дээдэлсэн газар юмаа ази гэхэд. Тэр эмэгтэй хүн, хүүхдийн эрх ашгийг их дээдэлжээ. Монголд бол түй чёрт штээ… дан эрчүүд зөвхөн биe авж яваа эрчүүд хүүхнүүдэд зориулсан хот
Avirmed Battulga
2019/12/17 at 04:37
Xogjolooroo japaniig davsan gej uu
Tsatsral Namjaa
2019/12/17 at 11:57
Gazargui ornii zovlon 😥😥
Byambatsogt Batbayar
2019/12/17 at 22:10
Enkh-Amgalan Bilguun
Togtoh Ganbold
2019/12/18 at 00:04
Bugd hunii toloo mongold bol hun ooroo hicheegui bol shuud nohoinoos dor bolno
Tumenjargal Sanjjav
2019/12/18 at 08:14
Сайхан юмаа манайх хэзээ ийм болох бол??
Gunsen Batbayar
2019/12/18 at 10:04
энэ бүгдийг тэд өөрсдөө л бий болгосон.гарцгүй газраар гарвал яадаг юм бэ гэж асуухад бусад хүмүүс уурлаад зэмлээд бдаг юм гэж бсан.ингэж иргэд нэг нэгэндээ шударга шаардлага тавих нь монголд бхгүй дээ
Tuvshinjargal Naidan
2019/12/19 at 11:39
Ийм ухамсар хүн бүрт байдаг нийтийн үйлчилгээнд илүү 00 маш цэвэрхэн.
Nominjin
2019/12/19 at 23:14
Манай өвөг дээдэс Хан гүг улсыг яагаад Солонгос гэж нэрлэсэн бэ гэвэл ард түмэн нь цэвэрхэн, үзэсгэлэнтэй, ухаантай, тэнгэрлэг байсан учираас тэгэж оноосон гэж би боддог. Тэгээд солонгос буюу солонгочууд гэсэн байх.
Зочин
2019/12/21 at 12:49
төгс болхоор хэтэрхий уйтгартай юмаа 😒😒😒