
Тасалгааны цэцэг – гэрийг чимж, гэр оронд өнгө нэмэх бас нэгэн гайхалтай чимэглэл. Ургамалгүй гэр цаанаа л нэг амьгүй, хоосон мэт санагддаг юм. Гоёмсог цэцгийг этгээд хачин саванд суулгавал бүр ч догь байх нь ойлгомжтой. Зарим нэг дизайнер эсвэл жирийн хүмүүсийн урлаж бүтээсэн цэцгийн сав үнэхээр сонирхол татах ажээ. Өөрийн давтагдашгүй гадаад үзэмжээрээ харц булааж, анхаарал татна. Тасалгааны цэцэг сонирхдоггүй хүн ч өөрийн эрхгүй харц шидлээд зогсохгүй цэцэг тарих хүсэлтэй болох тийм л савнуудыг танд танилцуулж байна.
Тэд бие биедээ гайхалтай зохицжээ

Даруухан боловч бас этгээд

Далайн ёроолд хэн амьдардаг билээ?

Туйпуугаар хийсэн цэцгийн сав? Яагаад болохгүй гэж

Далайн сэдэвтэй зүйлд дуртай хүмүүст зориулав

Цэцгийн савыг элдэв янзаар сэтгэж хийх – засал чимэглэлийн нэгэн сайхан хувилбар. Энгийн өрөө ч өөр өнгөөр баяжаад ирэх нь дамжиггүй.
Жинхэнэ зайрмагнаас бараг ялгарахгүй байна шүү

Үндэсний хэв шинж агуулжээ

Тэр жижигхэн бүрдэл эрс өөрчлөлтийг авчирч чадна

Сэтгэл санаа тааруухан байна уу? Энэ залуу сэтгэл санааг тань өргөөд өгнө дөө.
Их зүйл рүү зорьсон далайн залхаг

Мастер Йода

Цэцгийн сав биш ээ, харин сэтгэл санаа сэргээгч байна

Тун удахгүй тэр хавьгүй урт гэзэгтэй болно

Сэтгэлийн тайтгарлыг олж чадсан хөөрхөн муур

Бяцхан фламинго

Та ваннтай усанд ормоор байна уу?

Үзэсгэлэн төгөлдөр өрөвтас

Ийм гоёмсог цэцгийн савыг ямар ч муур оролдохыг зүрхлэхгүй (сахилгагүй нь ч тэр)
Шүүст ургамалд яг тохирох гоёмсог сав

Эндээс та бүхэн цай, кофе хийж уухад илүү таатай бас зугаатай байх аягануудыг сонирхоорой.







