Хосуудын харилцаанд таарамжгүй байдал бий болохоос хэрхэн сэргийлэх вэ? Энэ схемийг хэвлэж аваад бүх найз бүсгүйчүүддээ тарааж өг!

3

Төгс харилцаа гэж байдаг юм! Нууц маш энгийн: ээж, найз бүсгүй эсвэл хуучин нөхрийнхөө уур уцаартай, сэтгэл дундуур нүүр царайг март. Тэд юу хийх ёстой, ямар тохиолдолд сайхан болохыг бүгд мэдэж байна. Гэхдээ энэ таарамжгүй харилцааг дуусгах тухай хэний ч толгойд орж байсангүй.

Өв тэгш гэр бүлийн харилцааг бий болгоход ямар хүндрэл байгааг олж тогтоохыг хичээлээ. Таны өмнө маш энгийн зөвлөмжийг дэлгэж байна. Мөн хайр дурлалын харилцаатай холбоотой ямар зөвлөгөөг сонсох хэрэггүй вэ?

© DepositPhotos

 

Харилцаагаа хэрхэн сайжруулах вэ?

1. “Хэн чухал гэдгийг түүнд харуулна аа”

© DepositPhotos

Эр хүн болгон өөрийгөө эрхэм гэдгээ мэдэрч байх ёстой. Хэрвээ та хайртай эр хүнийхээ хувийн орон зайд халдаад байвал харилцаа муудах нь ойлгомжтой. Ухаантай эмэгтэй эр хүний үйлдэл, үгийг зөв чиглэлд хандуулж чаддаг. Хэрвээ түүний шийдвэр анхнаасаа бүтэлгүй байсан ч гэсэн алдаа хийх эрхийг нь олгох хэрэгтэй. Алдаа хүнийг нам цохиж илүү сайн ойлгоход тусална. Тэр танаас бага мөнгө олдог бай хамаагүй, гэхдээ тэр гэрийн эзэн гэдгийг санаж яваарай.

Мөн эр хүний бяр чадлыг бодолцох хэрэгтэй. Хэрвээ тэр гар хүрсэн л бол харилцаагаа таслах цаг болсныг илтгэнэ. Аз жаргалтай гэр бүлийн үндэс – харилцан бие биенээ ойлголцоход оршино.

 

2. “Тэр эхнийх нь биш бас сүүлчийнх нь ч биш”

© DepositPhotos

Энэ үгийг таны ээж болон найз бүсгүйчүүд чинь хэлэх дуртай байх. Аз жаргалын араас хөөцөлдөж яваад чухал зүйлийг орхигдуулж мэдэх юм. Хайртай хүнээсээ салах гэж байгаа бол байдлыг бодитоор харах гэж хичээгээрэй. Бусдын үзэл бодол буруу байх нь элбэг шүү.

 

3. “Түүний цалинг нь сануулаад хэлчихээрэй”

© DepositPhotos

Эр хүнийг төгс биш гэдгийг сануулах бас нэг муухай арга. Тийм ээ, мөнгөний асуудал маш чухал, гэхдээ санал зөрөлдөх болгонд тэрийг нь сануулаад байх хэрэггүй. Энэ тухай сэдвийг илүү тайван нөхцөл байдалд хөндсөн нь дээр.

 

4. “Дуугүй байх – алт”

© DepositPhotos

Гэр бүлд хүнд үе гаралгүй л яах вэ. Асуудлаа шийдэхгүй хойшлуулах – шууд ангалд унах зам болно. Асуудал яг л цасан бөмбөлөг шиг, дуугүй яваад байвал нэг өдөр л тань дээр бутран унана. Хэн золиос болох вэ – хамгийн азгүй нь. Үл ойлголцлоо тайван, эвтэй шийдэхийг хичээгээрэй.

 

5. “Би хөндлөнгөөс сайн харж байгаа ш дээ…”

© DepositPhotos

Энэ үгийг нөхөргүй найз бүсгүйчүүд хэлэх дуртай байдаг. Хэдий эерэг байсан ч хөндлөнгөөс өгсөн зөвлөгөө танд тохирох нь юу л бол. Бид хөндлөнгөөс илүү эрүүлээр харж байгаа хүний зөвлөгөөг үнэн зөв гэж бид боддог. Үнэндээ бид андуурч байна. Хөндлөнгөөс ажиглан зөвлөгөө өгч байгаа хүмүүст таны зүрх сэтгэл огт хамаагүй байдгийг судалгаагаар баталсан. Тэд та хоёрын харилцааны сайн муу талыг алийг нь ч мэдэхгүй хүмүүс шүү дээ.

 

6. “Бэлэг хаана байна, дүрэлзсэн сэтгэл хаана байна?”

© DepositPhotos

Магадгүй та хоёрын харилцаанд цэцэг, чихрийн цуглуулгын үе байсан л байх. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ үе хоёроос илүүгүй жил үргэлжилнэ. Эрчүүд ээжийнхээ төрсөн өдөр, чухал тэмдэглэлт өдрүүдийг мартах нь байгалиас заяасан зан юм. Ингэлээ гээд хэрүүл уруул үүсгэж гомдох огт хэрэггүй. Энэ тухай ярилцаад шийдвэрээ гаргаад яваад байж болно. Амьдралд үүнээс илүү тод томруун үйл явдалтай өдрүүд маш их тохиолдоно. Тэр сайхан мөчийг хэнд ч хэрэггүй хэрүүл уруул хийж бүү өнгөрөөгөөрэй.

 

7. “Би чамд хэлсэн биз дээ”

© DepositPhotos

Бүх ээж нарт зориулж байна. Тийм ээ, ээж – хүн болгоны ойр дотных нь хүн байдаг. Ээж нар эхнэр, нөхрийн харилцааг хэрхэн сайжруулахыг сайн мэдэж байгаа. Гэхдээ бас алдаа дутагдал гаргана, бас л объектив хандаж чадах уу, үгүй юу? Гэр бүлийн харилцааг хүмүүжлийн сэдэвтэй яриа хөөрөөгөөр шийдэж чадахгүй. Та хайртай хүнээ алдаж ганцаараа хоцрох, мөн ойр дотнын хүмүүстэйгээ харилцаагаа эвдэх эрсдэлд орох аюултай.

 

8. “Хардаж байна – хайртай гэсэн үг”

© DepositPhotos

Хардуулах хүсэл – харилцаагаа хэр бат бөх байгааг шалгах хамгийн тэнэг бөгөөд бүтэлгүй арга. Ямар ч эр хүн хайртай бүсгүйгээ эзэгнэхийг хүснэ.

 

9. “Ойлголттой байна гэдэг зэвсэглэсэн гэсэн үг”

© DepositPhotos

Хайртай хүнээ хянах, мөрдөж мөшгих, захидлыг нь унших – энэ бүх зүйл илүүц. Хүн болгон хувийн орон зайтай байх эрхтэй. Хил хязгаараас давах хэрэггүй, таны худлаа хоосон хардалт салах шалтгаан болохыг үгүйсгэхгүй.

Дурын харилцаа – байнга хүч хөдөлмөр шаардана. Залхуурал, тэнэглэл араасаа асуудал дагуулна. Таны л шийдэх хэрэг: өөр дээрээ ажиллах уу эсвэл амжилтад найдаад суух уу?

Боломжит бүх аргыг ашигласан ч харилцаагаа сэргээх боломжгүй тохиолдол гарна. Үүний шалтгаан нь хангалттай хүчин чармайлт гаргаагүй эсвэл буулт хийх зориг хүрсэнгүй. Аливаа асуудлын үед зөвхөн өөрийнхөө ухаан, зүрх сэтгэлээ сонсоорой.

Найз нөхдөдөө уг нийтлэлийг үзүүлээрэй. Тэд ч гэсэн хайртай хүнтэйгээ харилцаанд алдаа гаргахаас зайлсхийх ёстой.

18
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purevsuren Enhtor

    Purevsuren Enhtor

    2019/04/08 at 15:32

    ухаан сайтай болохоор жирэмсэн болгочоод хаяад явж байгаам уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *