Аюултай нөхцөл байдал тулгарсан үед өөрийгөө хамгаалахын тулд таны цүнхэнд заавал байх ёстой 8 зүйл

0

Аюулд орох эрсдэл цаг ямагт биднийг дагаж байдаг тул шаардлагатай үед өөрийгөө хамгаалах үүднээс зарим зүйлсийг заавал өөрийн биедээ авч явж байхыг мэргэжилтнүүд хүмүүст зөвлөдөг ажээ. Манай сайт уншигч танд аюулд өртсөн тохиолдолд таны цүнхэнд заавал байх хэрэгтэй 8 зүйлсийг хүргэж байна.

1. Давс

Хоол амтлахаас гадна давсыг биеэ хамгаалах зорилгоор ч ашиглаж болно. Тухайлбал, аюулд орсон тохиолдолд танд зaналхийлж буй хүн, амьтны нүд рүү давс цацаж цаг хожиж зугтаах боломжтой. Түүнчлэн гулгамтгай, мөсөн гадаргуу дээр явж байгаа бол давс цацаж гулгалтыг бууруулах ч боломж бий.

 

2. Xуурамч хэтэвч

Xуурамч хэтэвчийг та дээpэмчинтэй нүүр тулсан тохиолдолд хэрэглэхэд зохимжтой. Сэжигтэй хүнтэй тулгарах үедээ xуурамч хэтэвчээ шидээд өөрөө зугатааснаар өөрийн бичиг баримт, эд хөрөнгийг бусдад алдахаас сэргийлэх боломжтой.

 

3. Дахин хэрэглэж болох усны сав

Нарны гэрэл нэвтэрдэг усны савнууд нь дотор байгаа усанд элдэв организм өсч үржихээс хамгаалахаас боломжтой байдаг ажээ. Судалгаагаар энэ төрлийн усны савыг 6 цагийн турш хэт ягаан туяаны гэрэлд байлгаснаар түүнд буй бүхий л бичил биетүүд үгүй болж байгаа нь ажиглагдсан байдаг. Түүнчлэн ийм усны савыг бүс эсвэл тэлээндээ зүүгээд эргүүлж биеэ хамгаалах ч боломжтой.

 

4. Бугуйн цаг

Шил, цонх хагалах шаардлагатай болсон тохиолдолд бугуйн цагийг зурагт харагдаж байгаачлан атгаад аюулаас мултрах боломжтой. Мөн зэрлэг байгальд төөрсөн үед хэзээ нар жаргах, усаа тодорхой хугацааны давтамжтайгаар уух зэргийг мэдэж байхад бугуйн цаг танд туслах болно.

 

5. Үсний сам

Магадгүй хүн бүрийн цүнхэнд байдаг энэ зүйл бие хамгаалах хэрэгсэл болдог гэдгийг та мэдэх үү? Самыг дээpэмчин, тань руу дaйрсан этгээдийн нүд рүү онилж дaйрч өөрийгөө хамгаалах боломжтой. Түүнчлэн сам дотор мөнгө, бичиг баримт зэргийг нуух ч боломж байдаг ажээ. Дээpэмчид мэдээж үсний самыг тань хэзээ ч дээpэмдэхгүй гэдгийг санаж байх нь зүйтэй биз ээ.

 

6. Шүд цэвэрлэгч утас

Маш жижигхэн, хөнгөн энэ зүйл таныг аюулд орсон үед хамгийн сайн туслах болж ч магад. Энэ утсыг боолт чангалах, аливаа зүйлсийг зүсэх, гутлын үдээс болгон хэрэглэх, загас барих зэрэгт ашиглах бүрэн боломжтой.

 

7. Битүүмжлэлтэй уут

Битүүмжлэлтэй уут нь үер усны аюулд орсон тохиолдолд үнэт зүйлсийг тань уснаас хамгаалах хамгаалалт болох боломж бий. Түүнчлэн энэ уутанд хийсэн ус наранд цэвэршиж байдаг ажээ. Мөн өдөр тутмын амьдралдаа та энэ уутанд яаралтай үед шаардлагатай цусны бүлэг, харшилтай эсэх, ойр дотны хүмүүсийн утасны дугаар зэргийг тэмдэглэсэн бичиг баримтыг хийж явах боломжтой.

 

8. Дахин дүүргэж болох үнэртэй усны сав

Дахин дүүргэж болох үнэртэй усны саванд халуун ногоотой ус, савантай ус зэргийг хийж шаардлагатай тохиолдолд сэжигтэй этгээдийн нүд рүү цацах арга хэмжээ авах боломжтой. Түүнчлэн үнэртэй усыг ч мөн ижил замаар хэрэглэж болдог аж.

Таны хувьд өдөр тутамдаа цүнхэндээ юу хийж авч явдаг вэ?

10
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *