Хүүхдээ тоглоомоор нь дамжуулан шилдэг бизнесмэн болгож болно

0

Хүүхдээ тоглоомоор нь дамжуулан шилдэг бизнесмэн болгож болно

Хувиараа бизнес эрхлэгчид голдуу өөрсдөө өөрсдийгөө амжилтанд хөтөлсөн байдаг. Заримдаа эцэг эх нь тэднийг бага залуу байхаас эхлэн мөрөөдөлдөө хүрэхэд нь маш энгийн арга замаар урамшуулан зоригжуулдаг байсан байх нь ч бий. Тэгвэл үр хүүхдүүдээ ирээдүйн шилдэг бизнесмэн болгохыг хүсдэг эцэг эхчүүдэд юуг анхаарах хэрэгтэй юм бол? Хуримын үйлчилгээ эрхлэгч Rustic Wedding Chic компаний эзэн Maggie Lord дараах зөвлөгөөнүүдийг өгчээ. Өөрсдийн гэсэн бизнес эрхэлдэг гэр бүлд төрсөн Lord-д эцэг эх нь бизнес эрхлэх сэдлийг төрүүлэхүйц үйлдэл хийдэг байсан ба Lord одоо хүүгээ энэ зарчмаар хүмүүжүүлж байгаа аж.

1. Бизнесийн үйл явцын загвар
Би 3 настай хүүгээ миний бизнесийн хэсэг болгох дуртай. Сар бүрийн орлого зарлагын бүртгэлийн үеэр хүү маань орлогын баримтуудыг тоолж, принтерээс банкны мэдэгдэл авчирч өгөх эсвэл зүгээр л дэргэд суух гэх мэтээр миний ажилд оролцдог. Энэ үеэр би хүүдээ өөрийн хийж буй ажлын талаар ярьж, харуулдаг.
2. Бүтээлч байдлыг урамшуулан дэмжих
Миний анхны бизнес Maggie’s Shell Shop байлаа. Би далайн эргээс дун, хясаа цуглуулаад дараа нь түүнийгээ зардаг байсан. Тэр үед би 5 настай байсан юм. Их эрт надад амжилттай туршлага суулгаж, бизнест намайг хөтөлсөн найрсаг хамаатнууддаа талархах хэрэгтэй. Энэ нь зүгээр жүжиглэлт ч бай, үнэхээр жижигхэн бизнес ч бай хамаагүй хүүхэддээ амжилт гаргах боломжийг нь олгож, энэ нь эргээд тэднийг жинхэнэ компаниа байгуулах үед дахин урамшуулал болох болно. Зочны өрөөндөө дэлгүүр байгуулаад хүүхэддээ мөнгө өгч тоглуул, тэд тоглохын зэрэгцээ мөнгөтэй ажиллаж сурна.
3. Сониуч байхыг нь дэмж
Гайхалтай бизнесмэн бүхэн ямар нэгэн зүйлийн талаар сонирхдог байх нь өөрийн бизнесийг бүтээх анхны алхам гэдгийг мэддэг. Үүнийг хэрхэн хийдэг вэ? Энэ нь зах зээл дээр яагаад хэрэгцээтэй байх гэж? Энэ нь хэнд тустай вэ? Би үүнийг яаж илүү сайн болгож болох вэ? Элдэв асуулт тавих сониуч зан хүүхдэд маш эртнээс бий болдог ба энэ нь тэднийг чөлөөтэй сэтгэхэд маш чухал. Эцэст нь тэд өөрсдийн гэсэн ямар нэгэн зүйлийг хийж эхэлдэг. Би 3 настай хүүгээ хөлөгт тоглоомонд өөрийн сайн гэж үзсэн шинэ дүрэм, шинэ тоглоом зохиохыг харах дуртай. Түүний өөрийнх нь нэрлэдгээр энэхүү эрэн сурвалжлах, шинжлэн судлах ажил нь түүний сэтгэлгээ, сониуч занг тэлэхэд тусалдаг.
4. Бүтэлгүйтлийг хүлээж авч сурах
Амжилттай бизнесмэнүүд бүтэлгүйтэл бол тоглоомын нэг хэсэг гэдгийг сайн мэддэг. Бүтэлгүйтсэний эцэст амжилт улам амттай болдог. Гэхдээ маш багахан бүтэлгүйтэл ч хүүхдийн чинь хувьд сүйрлийн хэмжээний байж мэдэх юм шүү. Хүүхэддээ бүтэлгүйтэл бол тийм ч муу зүйл биш, бизнес эрхлэгчид бүхэн бүтэлгүйтэлтэй тулгардаг гэдгийг ойлгоход нь туслаарай. Мөн эхнийхээс илүү сайн хоёр дахь хувилбар үргэлж байдаг ба түүнийг олж харахад нь тусал.
5. Хөгжилтэй байдлаар сурга
Бизнестэй холбоогүй ч бай ялгаагүй өдөр тутмын үйл ажиллагаа нь ирээдүйн бизнесмэнийг бий болгох бяцхан хичээлүүд болж чадна. Миний үеэлүүд болох 6 болон 8 настай хүү охин хоёр хоол бэлтгэхэд туслах маш дуртай. Тэднээс ширээ засахад туслах уу гэж асуухын оронд тэднийг өнөөдрийн тогооч гэж хэл. Хоолны цэсээ гаргаж, гал тогоогоо зоогийн газар болж хувирсан гэдгийг тэдэнд хэлээрэй. Мөн тэдэнд ямар нэгэн зүйл хийхийг нь зөвшөөрч, туслах хэрэгтэй.
Хүүхдүүдээ аж үйлдвэрлэл эрхлэх хүсэл сонирхол, сэдэлтэй болгож өсгөхийн тулд тэдэнд заавал их мөнгө өгөх хэрэггүй. Харин өдөр тутмын амьдралдаа хэтийг харсан байж, өөрөө хийж байгаа зүйлдээ дуртай, яаж хийдэг гэдгээ хүүхдүүддээ харуулдаг, тэднийг оролцохыг зөвшөөрдөг байх ёстой аж.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *