Залуусыг дагуулсан “КИСС” карт өдөрлөг

0

Залуусыг дагуулсан “КИСС” карт өдөрлөг

ХААН Банк “контактлэсс” буюу зайн технологид суурилсан мэдрэгчтэй картыг залууст зориулан “Кисс” нэртэйгээр  Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн билээ. Ингэхдээ зөвхөн мэдрэгчтэй карт гаргаад зогссонгүй мэдрэгчтэй төлбөрийн оосрыг хамтад нь танилцуулж, шинэлэг дэвшилтэт технологийг харилцагчиддаа мэдрүүлж байна.        

ХААН Банк шинэ цагийн дэвшилтэт хэрэгсэл болох мэдрэгчтэй картаа залууст танилцуулах зорилгоор 3-р сарын 3-13-ны өдрүүдэд Монголын тэргүүлэгч 10 гаруй их дээд сургуулиудад “Кисс” нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, өдөрлөгийн хүрээнд “Кисс” багцыг шинэ технологийг хүсэн хүлээж байдаг залуустаа 50 хувь хямдруулан хүргэж байна. ХААН Банкны “Кисс” багцад мэдрэгчтэй кисс карт, мэдрэгчтэй төлбөрийн оосор, “Ухаалаг мэдээ”, “Интернэт банк”-ны эрх болон И-иэйлээр хуулга хүргэх үйлчилгээ  багтсанд оюутан залуус талархалтай хандаж байлаа. Мөн тус картыг эзэмшсэнээр ХААН Банктай гэрээтэй ажилладаг худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Өдөрлөгийн хүрээнд  сургууль тус бүрээс 23 азтан шалгаруулж,  хосоороо кино үзэх болон цанын баазад хосоороо гулгах эрхийн бичгээр урамшуулсан юм. Мөн эдгээр сургуулиас тус бүр 10 азтан  Төв ХААН Банк-д зохион байгуулагдах “Кисс”карт өдөрлөгийн хаалтын арга хэмжээнд оролцох эрхийн бичгийн эздээр тодорсон юм. Арга хэмжээнд нийт 110 азтай залуус оролцож шилдэг 10 азтан нь нөүтбүүкний эзнээр тодрох юм.  

Монголын анхны мэдрэгчтэй картын анхны захиалагчид  болсон оюутан залуус маань баяр бахдал дүүрэн байсныг онцлоход таатай байна. Учир нь тэд бүгд анхдагчид бас азтанууд. “Кисс” багцыг сонгож, мэдрэгчтэй карт захиалсан хүн бүрт гарын бэлэг өгч, урамшуулж байсан нь тэдэнд урам зориг өгч байлаа. Залуус найз нөхдөөрөө, анги хамт олноороо захиалж байснаас гадна хосууд захиалж залуусын эгнээнд нэгдсээр байна.   

Одоогийн байдлаар ХААН Банкнаас 1400 гаруй худалдаа үйлчилгээний газруудад мэдрэгчтэй карт унших ПОС төхөөрөмжийг суурилуулаад байна. Энэхүү зайн технологид суурилсан мэдрэгчтэй карт, төлбөрийн оосор нь гүйлгээ давхар уншигдахаас хамгаалагдсан, хэрэглэхэд хялбар учраас оюутан залуус, харилцагчид тун таатай хүлээж авч байлаа.  


Орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхах шинэ үеийн харилцагчид ХААН Банкнаас нэвтрүүлсэн Монголын анхны мэдрэгчтэй “Kисс” картын хэрэглэгч болж шинэлэг, дэвшилтэт технологийн тэргүүн эгнээнд нэгдсээр байна. Харилцагч та Монголын анхны мэдрэгчтэй карт ашиглахыг хүсвэл ХААН Банкны өөрт ойр салбарт хандан захиалах боломжтой.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *