Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг энэ Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад дургүйцлээ илэрхийлэхээр утас цохисон тухайгаа олон нийтийн сайтнаа бичжээ. Тэрээр засгийн газрын хяналт интернэтийн ирээдүй рүү чиглэж байгаад дургүйцэж байгаагаа хэлэхийн тулд ерөнхийлөгч Обама руу залгасан байна. 29 настай тэрбумтан АНУ-ын засгийн газрыг интернэтийн ирээдүйн төлөө тэмцэх ёстойгоос бус аюул учруулах ёсгүй гэж бичжээ. ТЕГ-ын ажилтан, Үндэсний аюулгүй байдлын албаны гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан Эрвард Сноуден энэ долоо хоногийн эхээр Америкийн Үндэсний аюулгүй байдлын алба хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулахын тулд Фейсбүүкийн серверийг хуурамчаар хийсэн гэсний маргааш тэрээр ийнхүү бичсэн байна. Энэ тал дээр Үндэсний аюулгүй байдлын алба алдаатай мэдээлэл байна гэсэн хариуг өгчээ.
Марк Цукерберг ерөнхийлөгч Обамад дургүйцлээ илэрхийлжээ
0
0
0
0
0
0
0
0
Antagonist
2014/03/15 at 21:15
Энэ обама улс орноо хөгжүүлэн дээшлүүлэх гэж биш мөнгө угаах гэж ерөнхийлөгч болсон байхаа ((: