Сэтгэл зүйн дараах 11 сонирхолтой аргыг амьдралдаа туршаад үзээрэй. Танд үнэхээр хэрэг болох болно

1
0
14,145

Сэтгэл судлал нь үл ойшоож боломгүй шинжлэх ухаан, хууль юм. Үүнийг орчин үеийн маркетинг, бизнес эрхлэгчид, тэр бүү хэл луйварчид хүртэл мэддэг.

Өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх боломжтой сэтгэл зүйн аргуудыг танилцуулж байна. Үүнийг сурснаар зорилгодоо хүрэх нь хялбар бөгөөд сонирхолтой байх болно.

“Шүтэн бишрэгч”–ийг хэрхэн тодорхойлох вэ?

Хэзээ нэгэн цагт тодорхой нэг хүн таныг ажиглаад байгааг мэдэрсэн үү? Гэхдээ шүтэн бишрэгчээ барьж авч чадаагүй л биз дээ? Ингээд багахан сорил хийцгээе. Хэрэв хэн нэгэн тань руу ширтээд байгааг мэдэрсэн даруйдаа эвшээлгэнэ үү. Тэр хүн рүү харан байж гайгүй сайн эвшээлгэнэ. Эвшээлгэх нь “гоц халдвартай” үйлдэл болохыг хүн бүр мэддэг. Үүний дараа таны ажиглагч дагаад эвшээж орхино, ингээд л таны зөв байсныг батлаж байгаа юм.

 

Бүлэг хүмүүсийг хэрхэн хөдөлгөх вэ?

Хэрэв танд бөөн хүмүүсийн дундуур гарах хэрэг тулгарсан бол дараах аргыг хэрэглэнэ үү. Цэх зогсоод хөдөлгөөний эцсийн цэгийг харна уу. Хүмүүс өөрсдөө танд зам тавьж өгөх болно! Хэрэв та нарны шил зүүсэн эсвэл гар утсаа ширтсэн хэвээр байвал энэ арга үйлчлэхгүй.

 

Өрсөлдөгчөө хэрхэн тайвшруулах вэ?

Ажлын хурал, чуулганаар таньтай илт таагүй харьцдаг хүнтэй тулгарч байсан уу? Хэрэв таныг буруутгах, гүтгэх эсвэл өдөж байгаа нь тодорхой гэж мэдэрсэн тохиолдолд өрсөлдөгчийнхөө хажууд сууна уу. Тань руу харахын тулд тэр хүн бүх л биеэрээ эргэх шаардлага гарна. Гэм буруутай сэтгэгдэл төрдөг үү эсвэл обьект яг хажууд байгаад эвгүй байх уу, яадаг ч байсан таны талаар муу зүйлийг харьцангуй бага хэлэх эсвэл бүр чимээгүй суух болно гэдэгт та итгэлтэй байж болно.

 

Нүдээрээ ярих

Хэрэв хэн нэгэн таньтай ярьж байхдаа үгээ гүйцээхгүй байгааг нь мэдэрсэн бол дахин дахин асуух шаардлагагүй. Харин харилцагчийнхаа нүд рүү эгц ширт. Таны харц таагүй байдал, буруу гэмшил төрүүлснээр харилцагч тань үгээ гүйцээх болно.

 

Бусдаар өөрийн хүссэнийг гүйцэлдүүлэх

Энэ арга маш энгийн бөгөөд хэрэв та ямар нэг бүтээгдэхүүн авахдаа хямдралтай авмаар байгаа бол эхний удаа шууд үнэгүй авмаар байна гэж асуу. Учир юунд байна вэ гэхээр борлуулагч таны анхны гуйлтанд татгалзсан хариу өгсөндөө гэмшин, дараагийн удаад илүү зөөлөн хандах болно.

 

Тодорхой нэг чих рүү чиглэж ярина уу

Өөрийнхөө төлөө бусдыг хөдөлгөж чадах бас нэгэн арга. Гагцхүү аль чих рүү ярих вэ гэдэг нь маш чухал. Баруун чихээр сонссон зүйл нь хүний тархины логикт нөлөөлдөг бол зүүн чих нь мэдрэмжинд нөлөөлдөг. Тийм учраас ажил алба ярихаар бол хамтрагчийнхаа баруун талд ярих нь зүйтэй. Харин зүүн талын чих рүү хайраа илчлэх болон магтаал шивнэх нь илүү үр дүнтэй.

 

Хараа зүйн харилцаа

Хүн харилцагчийнхаа нүд рүү шууд харж байвал яриаг нь анхааралтай ажиглаж байгаа мэдрэмж төрүүлдэг. Тийм учраас хэрэв хэн нэгэн танд маш ихээр таалагдаж, та түүнтэй харилцаа тогтоомоор байвал тэр хүнийхээ нүдний өнгийг санахыг хичээнэ. Ийм харцыг мэдэрсэн даруй харилцагч тань таны таалалд бүрэн нийцэхээр хичээх болох нь тодорхой.

 

Эхний болзоон дахь адреналин

Болзоонд урьсан бүсгүйдээ таалагдахыг хүсвэл түүнийгээ паркад уривал илүү үр дүнтэй. Тархинд сэрлийн төв идэвхижсэнээр таны харьцаа бүсгүйд тань илүү таатай мэдрэмжийг төрүүлэх болно. Үүнд басхүү аймшгийн кино үзэх, картинг машинаар зугаалах эсвэл ямарваа нэгэн бусад экстрим спорт нэн тохиромжтой.

 

Харилцагчаа аль болох нэрээр нь дуудах

Дөнгөж танилцсан хүнээ нэрээр нь дуудах нь харилцагчдаа таалагдах үндэс болж өгдөг. Өөрсдийн нэр бидэнд чихэр шиг л санагддаг. Яагаад энэ байдлыг ашиглан харилцагчид таалагдах боломжийг нэмэгдүүлж болохгүй гэж?

 

Мэдээллийг хэрхэн санах вэ?

Хэрэв та шинэ мэдээ мэдээлэл эсвэл мэдлэг ур чадварыг эзэмшсэн бол үүнийгээ бусад хүмүүстэй хуваалцана уу. Харилцагчдаа бүхнийг дэлгэрэнгүй нарийн тайлбарлаж өгснөөр та илүү хурдан бөгөөд найдвартай тогтоож авна.

 

Снэкмений нөлөө

Тус арга нь интернэтээр нэг тарсан вагонд зодолдож буй хоёр хүний дундуур зөвшөөрөл авч гарах аргаар зодооныг зогсоосон тухай бичлэгийн тусламжтайгаар олонд түгсэн юм. Гайхалтай, гэхдээ энд тийм ч сүртэй нууц байхгүй. Үүний дараагаар Снэкмен гэж нэрлэгдсэн залуу тэр үед юм зажлаад явж байсан юм. Хоол хүнд тайвшруулах нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон. Өөрсдөө ч анзааралгүйгээр өөр хүний юм идэж байгааг хараад зодолдож буй хүмүүсийн уур ч гарсан юм.

19
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Мөстэй Кола

    Мөстэй Кола

    2017/08/04 at 16:44

    110% xD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.