Гэрийнхээ тавилгыг байрлуулахдаа хүн болгоны гаргадаг нийтлэг 8 алдаа. Орон сууцаа зөв зохион байгуулалттай байлгахыг хүсвэл дараах чухал дүрмийг баримтлаарай

0

Шинэ байранд орох эсвэл байраа зассаны дараа тавилга худалдан авч байрлуулах асуудалтай тулгардаг. Орон гэрээ агуулах шиг биш харин тав тухтай харагдуулахын тулд тавилгаа зөв байрлуулах хэрэгтэй. Үнэндээ хүмүүс тэр болгон тавилгаа зөв байрлуулж чаддаггүй.

Бид тавилга байрлуулахдаа ямар алдаа гаргадаг, мөн уг алдааг хэрхэн засах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ. Харин бонуст нь сантехникийн ажил хийхэд бидний ихэнх нь ямар алдаа хийдгийг танилцуулна.

1. Хивсэн дээрх тавилга дүрэм ёсоор тавигддаггүй

© PantherMediaSeller / depositphotos, © depositphotos

Дизайнерууд хивсэн дээр тавилгыг 3 аргаар тавих нь зөв гэж үздэг:

  • Тавилга хивсний захаас 30-45 см-ийн зайтай байхаар, гэхдээ хивсний голд тавигдсан байна.
  • Хивсэн дээр тавилга тавигдахгүй. Энэ тохиолдолд хивс хэтэрхий жижигхэн байх ёсгүй, яагаад гэвэл жижиг хивс тасалгааг эмх замбараагүй болгож харагдуулдаг.
  • Тавилгын урд хөлнүүд хивсэн дээр тавигдсан байна. Хэд хэдэн төрлийн тавилгын хөл хивсэн дээр байж болно. Жишээ нь, хоёр гурван кресло, ширээ зэрэг.

 

2. Гал тогооны тавилгаас эхлээд ахуйн цахилгаан хэрэгслийн сонголт

© depositphotos, © depositphotos

Гал тогоо тохижуулахдаа эхлээд ахуйн цахилгаан хэрэгслийг (хөргөгч, шарах шүүгээ, аяга таваг угаагч, богино долгионы зуух зэрэг бусад цахилгаан хэрэгслүүд) сонгох нь зөв. Эдгээрийг зохих газарт нь байрлуулаад дараа нь тавилгыг сонгож байрлуулна. Тухайлбал, хоолны ширээ зэрэг. Эсрэгээр нь хийвэл та ахуйн цахилгаан хэрэгслээ багтаах зай үлдэхгүй шүү. Эс тэгвээс гал тогооны өрөө зайгүй, чихэлдсэн юм шиг харагдана.

 

3. Гал тогооны тавилга болон тэйк хоорондын зай 1 метрээс багагүй байна

© depositphotos, © Chalon Handmade / flickr

Гал тогооны өрөөний голд байрлах тэйк– сав суулга хадгалах мөн ажлын талбай нэмэгдүүлэх сайхан боломж. Гэхдээ гал тогооны өрөөний талбай өөрөө маш том тохиолдолд л сайхан харагдана. Хэрвээ өрөө жижиг бол голд байрлах тэйк их зай эзлэхээс бус туслагч болж огт чадахгүй. Уг тавцангийн дөрвөн булангаас тус бүр 1 метрийн хоосон орон зай заавал байх ёстой гэж үздэг. Энэ дүрмийг баримтлаагүй бол гал тогооны өрөөнд ажиллахад хүндрэлтэй болно.

 

4. Том угаалгын өрөө хэсэгчилж хуваагдаагүй байх

© depositphotos, © depositphotos

Угаалгын өрөө талбай томтой байхад ч гэсэн эзэд нь тавилга, сантехникийг хана дагуулаад байрлуулчихдаг. Үүнээс болоод өрөөний голд үлдсэн хоосон орон зай өрөөг гутаадаг. Энэ тохиолдолд дизайнерууд өрөөг хэсэгчлэн хуваахыг зөвлөж байна. Шилэн хана, гүйдэг хаалга зэргээр тусгаарлаж болно. Том угаалгын өрөөг 2 эсвэл 3 хэсэг болгон хуваавал илүү зохимжтой: угаалгын хэсэг, ариун цэврийн хэсэг мөн шүршүүрийн хэсэг.

 

5. Тасалгаанд гол цэг байдаггүй

© Dion Hinchcliffe / flickr, © alenka2194 / depositphotos

Тасалгааны төв цэгийг тодорхойлоогүй цагт өрөөг зөв тохижуулах ямар ч боломжгүй. Төв цэг нь цонх, камин зуух, гараар урласан гоёмсог хана, ямар нэгэн урлагийн бүтээл, тэр ч бүү хэл сэтгүүлийн ширээ ч байж болох юм. Тасалгааны талбай хангалттай том бол төв цэг хоёр ч байж болно, гэхдээ хоёроос илүүгүй байх нь зөв, эс бөгөөс тасалгаа хог нoвшиндоо дарагдсан юм шиг  харагдана.

Ихэнх тохиолдолд тасалгааны төв цэг нь зурагт байдаг. Гэхдээ дизайнерууд ингэхгүй байхыг зөвлөж байна. Хэрвээ танайд хамаатан садан, найз нөхөд ирвэл та дэлгэцийн хажууд суух болно, энэ нь та бүхний ярьж байгаа сэдэвтэй огт нийцэхгүй. Хэрвээ зурагтыг үнэхээр төв цэг болгомоор санагдаад байвал буйдангаа шууд дэлгэц рүү харуулж тавилгүй харин хагас тойрог байдлаар тавьбал тантай харьцаж байгаа хүмүүс дэлгэц рүү биш харин яг тань руу харах болно.

Тасалгааны төв цэгийг тодорхойлсны дараа бусад овортой тавилгуудыг эргэн тойрон байрлуулж эхэлнэ. Дүрэм ёсоор энэ бүх тавилга төв цэг рүү “нүүрээрээ” харах ёстой. Энэ алхмыг дуусгасны дараа л чимэх ажилдаа орно.

 

6. Хоёр адилхан өндөртэй тавилга зэрэгцэж байрлах

© kapustin_igor / depositphotos, © PantherMediaSeller / depositphotos

Баримталбал зохих нэг дүрэм бий: тасалгааг нүд гүйлгэж харахад таны харц “үсэрч” байх ёстой болохоос биш нэгэн шулуунаар явах ёсгүй. Үүнийг харилцан адилгүй өндөртэй тавилгын ачаар хэрэгжүүлж чадна. Хэрвээ танайд хоёр адилхан өндөртэй тавиур байдаг бол нэгийг нь тасалгааны зүүн буланд, нөгөөг нь эсрэг талд нь байрлуулж болно. Ингэж тэд бие биенээ “тэнцвэржүүлж” чадах юм. Эдгээр тавиур, шкафыг зэрэгцүүлж тавих гэсний хэрэггүй – тасалгаа давчуу харагдах болно шүү.

© depositphotos, © depositphotos

Бас нэгэн хэрэг болох зөвлөгөөг та бүхэнд танилцуулъя. Төрөл бүрийн хэлбэртэй тавилгыг хослуулах: дугуйг – дөрвөлжинтэй, тэгш шулууныг – долгионтой. Жишээ нь, тэгш өнцөгт буйдангийн өмнө дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт ширээ бус харин дугуй эсвэл зууван ширээ тавина.

 

7. Гал тогооны ширээ зай их эзэлдэг

© depositphotos, © depositphotos

Хоолны том ширээ – жижиг гал тогооны хувьд хамгийн тохиромжгүй шийдэл. Тайван сууж цай уумаар байдаг, даанч зай олдохгүй байх хэцүү. Энэ тохиолдолд нэг заль ашиглана: жижиг буйдан эсвэл түшлэгтэй стандарт сандлын оронд явган сандал эсвэл өндөр модон сандал тавьж үзээрэй.

 

8. Буйданг нуруугаар нь хаалга руу харуулах

© depositphotos, © depositphotos

Дизайнерууд буйданг нуруугаар нь хаалга руу харуулж тавихгүй байхыг зөвлөж байна. Энэ нь хүнд тавгүй сэтгэгдэл төрүүлдэг. Ийм байрлалтай буйдан дээр суусан хүн тайвширч чаддаггүй, хүссэн хүсээгүй араас хэн нэгэн ажиглаж байгаа мэт мэдрэмжтэй байдаг ажээ.

Буйдангийн байрлалыг солих боломжгүй эсвэл солихыг хүсэхгүй байгаа бол буйдан, хаалганы хооронд ямар нэгэн хиймэл “саад”-ыг бий болго. Буйдангийн нурууны ард ширээ тавьж дээр нь цэцэг, ширээний чийдэн тавьж болох юм. Хамгийн гол нь өндөр байх ёстой, ингэж байж буйдан сууж байгаа хүнийг гаднаас орж ирэх хүнд шууд харагдуулахгүй болгоно.

 

Бонус 1: Суултуур нь шууд хаалга руу хардаг

© depositphotos, © depositphotos

Шууд хаалганы өөдөөс харах суултуур – дизайны талаас харахад хамгийн тохиромжгүй шийдэл. Хаалга онгорхой байхад суултуур шууд харагдахгүй байх газар л суурилуулах ёстой. Суултуурын хоёр талд хоосон орон зай үлдэхийг ч мартаж болохгүй (эс бөгөөс суултуур ашиглахад эвгүй байх болно: тохойгоороо хана эсвэл тулгаж тавьсан тавилгыг байнга цохих). Тал тус бүрт 20 см-ийн зай үлдээхэд хангалттай гэж үздэг.

 

Бонус 2: Тусдаа байрлах ванн нь тасалгааны өргөнийг тэр чигт нь эзэмшдэг

© depositphotos, © depositphotos

Сүүлийн үед хүмүүс тусдаа суурилуулдаг ванн их худалдаж авах болжээ, үнэндээ энэ нь бүх угаалгын өрөөнд тохирдоггүй. Хэрвээ тасалгааны урт – 2 м, харин ванн нь өөрөө 1,9 м бол тавих ямар ч утга алга. Төсөөлөхөд л хөдлөх зай үлдэхээргүй харагдаж байна. Тусдаа суурилуулдаг ванны нэг давуу тал бол эргэн тойрны шалыг бүрэн цэвэрлэхэд оршино. Хэрвээ ванн болон хана хоорондын зай ердөө 10-хан см бол цэвэрлэхэд асуудалтай болно. Хамгийн тохиромжтой зай – хана, ванн хооронд 20 см байх, хөндлөнгөөрөө – 30 см.

Та гэртээ тавилга байрлуулахдаа ямар нэгэн дүрэм баримталдаг уу?

26
Ха ХаХа Ха
20
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
18
ХөөрхөнХөөрхөн
17
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Цэдэнхүү Болормаа

    Цэдэнхүү Болормаа

    2021/02/16 at 09:29

    Ganbaatar Ganbaa

  2. Ш. Должиндолгор

    Ш. Должиндолгор

    2021/02/16 at 11:34

    Э. Буянбаяр

  3. Ш.ц Сувдаа

    Ш.ц Сувдаа

    2021/02/16 at 19:31

    Shirnen Davkaa

  4. А. Галиндэв.

    А. Галиндэв.

    2021/02/17 at 00:40

    Batsvh Maralmaa

  5. Batsvh Maralmaa

    Batsvh Maralmaa

    2021/02/17 at 00:44

    А. Галиндэв. Yg unshij bsishd haira

  6. А. Галиндэв.

    А. Галиндэв.

    2021/02/17 at 00:45

    Batsvh Maralmaa hhe timu haira

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *