
Цагаан будааны орон Япон улс намрын гол ажил болох ургацаа хураажээ. Японы Ниигата мужийн иргэд өвлийн бэлтгэл хийж, цагаан будаагаа хураасны дараа үлдсэн сүрэлнүүдээ зүгээр хаядаггүй. Тэд жил бүрийн 8-р сарын 31-нд сүрлэн урлалын фестиваль Вараг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Уран гартай дархчууд модоор яс мод зангидаж, түүнийгээ сүрлээр хучиж, цогц байгууламж баримал барьж босгодог байна.
Вара гэдэг нь будааны сүрэл гэсэн утгатай үг бөгөөд тариа будааны дайвар бүтээгдэхүүн юм. Сүрлэн баримлын бат бөх байх үндэс нь суурь яс мод ажээ. Сүрлэн байшин барих технологиор сүрлэн баримлуудыг барьж босгодог байна.







