Энэтхэгийн нэгэн улс төрч “ариун гол”-ын усыг цэвэр гэдгийг батлахын тулд өөрөө ууж үзүүлснийхээ дараа эмнэлэгт хүргэгджээ

0

Энэтхэгийн улс төрч Бхагвант Манн “ариун гол” хэмээгдэх Кали Банн-ы уснаас ууж голын усыг цэвэр, хэрэглээний ус мөн болохыг батлахаар шийджээ. Гэвч тэрээр хэдэн хоногийн дараа хордлого гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэтхэгийн улс төрч, Пенжаб мужийн захирагч Бхагвант Манн 7 дугаар сарын 17-ны өдөр Кали Банн голын их цэвэрлэгээний 22 жилийн ойн баярт оролцжээ. Усыг цэвэр гэдгийг батлахаар аягаар xутгаж уусан байна. Орон нутгийн Punjab News Express сонинд мэдээлснээр Кали Банн голд ойролцоох хот тосгоны бохир ус цутгадаг ажээ.

7 дугаар сарын 19-ний өдөр Манны хэвлий тус газраар хүчтэй өвдөж эхэлсэн тул эмнэлгийн тусламж авахад хүрсэн. Дэли хотын эмч нар түүнийг гэдэсний халдварт өвчин туссан байна гэсэн онош тавиад байгаа юм. The Indian Express–ийн мэдээлснээр бол албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд мужийн захирагчийг нийслэлд ямар нэгэн хамгаалалтгүй хүргэж ирсэн гэжээ. Улс төрч ч өөрөө голын ус ард иргэдэд аюултай байж болзошгүй гэж анхааруулга хийсэнгүй, товлосон уулзалтуудаа зохион байгуулж байна гэсэн утгатай мэдээлэл хийжээ.

Уншигч та бүхнийг аливаа зүйлд сонор сэрэмжтэй хандаж, эрүүл мэнддээ анхаарч байхыг хүсье.

8
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *