Инстаграм дээрх гоо сайхны 16 нууц

1

Инстаграм дээр хүмүүс селфигээрээ гангарч, амралтынхаа зургийг нийтлэхээ болиод удаж байгаа бөгөөд харин ч амьдрал ахуйд хэрэгтэй олон зөвлөгөө, мэдээллийг олж авах эх сурвалж болжээ.

Инстаграм дээрх хүмүүсийн сонирхолыг хамгийн их татсан гоо сайхны 16 зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.

Үсний боолтоор үсээ ороох арга

Үсний боолтондоо үсээ хийгээд өглөө болтол унтаад өгнө.

Жижиг нүдийг том, том нүдийг жижиг болгох арга

Доод зовхио цагаанаар будвал таны нүд том харагдана. Харин хараар хүрээлбэл жижиг харагдах юм байна.

Сормуусны будгаа илүү гоёмсог болгох арга

Багахан хэмжээний цагаан өнгө нэмчихэд л таны сормуусны будаг үнэхээр гоё болно.

Хуучин теннээ хэрэглэх арга

Үлдсэн жаахан теннээ хаяхын оронд үл ялигхан вазелин нэмээд л шинэхэн уруулын будагтай болчихно шүү дээ.

Үсээ өтгөн харагдуулах арга

Үсний өнгөтэйгээ адилхан теннээр үснийхээ шугамын дагуу түрхэж өгнө.

Ямар ч зовлонгүйгээр багснуудаа цэвэрлэх арга

Оливийн тосыг аяга таваг угаагч шингэнтэй 1:1 хэмжээгээр холино. Уусмалаараа угаачихаад усанд сайн зайлна.

Үсний боолтгүйгээр үсээ боох арга

How to finish a braid without a hair tie #yas #hairhack #braids

A video posted by BuzzFeed Top Knot (@buzzfeedtopknot) on

Бичлэгт үзүүлсэний дагуу үсээ шүлжээрэй.

Доод сормуусаа гоёмсог харагдуулах арга

Өтгөн сормуустай болохыг хүсдэг бол яагаад энэ хялбархан аргыг хэрэгжүүлж болохгүй гэж?

Үлгэрийн мэт сормуустай болох арга

Доод талын сормуусаа будахдаа цайны халбага ашиглаарай. Таны сормуус илүү гоёмсог болох болно.

Дэлхийн хамгийн шилдэг скраб

Кофены шаар нь биеийн хамгийн сайн скраб мөн. Байгалийн гаралтай, бие махбодийг сэргээдэг бас үнэгүй.

Кремээ зөв сонгох арга

Бугуйн арьс бусад хэсгүүдийн арьснаас өнгөний хувьд ялгаатай байдаг тул кремийг сонгож авахдаа хүзүүн дээрээ туршиж үздэг.

Сормуусны будгаа “амилуулах” арга

Хатчихсан сормуусны будган дээр 1-2 дусал тос хийчихвэл шинэхэн мэт л болдог. Харин хугацаа нь дууссан бол шууд хогийн саванд хийхийг зөвлөе.

Уруулын будгаа удаан тогтоох арга

Уруулаа будчихаад сальфеткаар хөнгөхөн дараад уруулан дээрээ энгэсэг түрхэнэ. Ингэснээр уруулын будаг удаан тогтоно.

Багснуудаа юунд хийх вэ?

View this post on Instagram

#makeuphack @dunia.tutorial

A post shared by Celebrity Makeup Artist (@kikamohdmakeupartist) on

Тавхан минутын дотор хийчихэж болох мөнгөнд хэмнэлттэй сав.

Шинэ хумсны будаг хийх арга

Өнгөгүй хумсны будган дээр дуртай өнгийхөө теннийг холиод л цоо шинэ будагтай болж болох юм.

Үйрсэн теннийг яах вэ?

Хагарсан теннээ нунтаглаад дусал спириттэй холиод хатуу зүйлээр дарна. Ингээд л шинэ юм шиг болох болно.

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ц. Дарьмаа

    Ц. Дарьмаа

    2016/08/10 at 12:57

    Ss xiged ogooch pls

  2. budhiwarman1.Com

    2016/11/10 at 21:17

    El Decreto 742/2013 establece que el personal encargado de
    la puesta a punto, el mantenimiento y la limpieza de equipos y también instalaciones de
    la piscina deberá de contar con el certificado título que le capacite para el desempeño de
    esta actividad. http://budhiwarman1.com/index.php/component/k2/itemlist/user/134790

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *