Харласан суга хялбархан цайруулах аргууд

2

Суга харлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Суганы үсийг байнга хусдаг, сугандаа дезодорантыг үргэлж түрхдэг юмуу нянгийн гаралтай халдвараас болж суганы харлалт үүсч болдог ажээ.  Суганы арьсны үхэжсэн эсийг арилгачихвал таны суга аятайхан өнгөтэй болох юм.

Хүний биеийн амархан нугалардаг хэсгүүдийн арьс гол төлөв харладаг ба энэ нь Акантосис нигриканс хэмээх арьсны эмгэгтэй холбоотой байх тохиолдол цөөнгүй. Ийм арьсны эмгэг тусах магадлал тарган болон чихрийн шижинтэй хүмүүсийн дунд элбэг байдаг. Та суганы арьснаасаа ичдэг бол бидний одоо өгөх зөвлөгөөг дагаад нэг үзээрэй.

Төмс

Төмс нь цууны ногоо юм. Төмсөнд агуулагдах хүчил нь таны арьсыг цочроохгүй бөгөөд үр дүнг нь мэдрэхийг хүсвэл төмсөө нарийн үрүүлээр үрж шүүсийг нь суганыхаа арьсандаа түрхэх хэрэгтэй. Түрхээд 15 минут болгоод усаар угааж арилгана.

Сода

Содыг устай хольж бэлдэнэ. Уг уусмал нь арьсны үхэжсэн эд эсийг арилгах ба үүнийг 7 хоногт хэдэн удаа давтаж хийвэл үр дүнтэй.

Нимбэгний шүүс

Нимбэгийг нимгэн зүсээд хэдэн минутын турш сугаа үрнэ.

Наргил модны тос

Е витаминтай, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй наргил модны тос нь таны сугийг “хөөрхөн” болгох үр дүнтэй аргуудын нэг байх болно. Харласан хэсэгтээ хэдэн минутын турш үрээд 10-15 минут байлгана. Үүний дараа бүлээн ус, савангаар угаагаарай.

Зөгийн бал болон элсэн чихэртэй скраб

1,5 аяга бор сахарыг 1 цайны халбага зөгийн бал, тал аяга оливийн тостой холиод лавандагийн тосноос 6 дуслыг нэмнэ. Бэлтгэсэн зүйлээ ашиглан өөрийнхөө биеийн арьсны үхэжсэн эд эсийг арилган, арьсаа чийгшүүлэнгээ сугаа ч цайруулаад аваарай.

8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *