Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин

0

Азийн авьяаслаг жүжигчидгүйгээр дэлхийн кино урлагийг төсөөлөхийн аргагүй болжээ. Ази тивийн хэмжээнд жил тутам хэдэн зуун кино дэлгэцнээ гардаг. Кино урлагийн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж, тэр хэрээрээ сайн жүжигчдийг өөрсдийн бүтээлдээ тоглуулахын тулд продюсерууд болон студиуд мөнгийг жинхэнэ цацах шиг л болдог ажээ. Форбес сэтгүүлээс гаргасан 2015 оны хамгийн ашиг орлоготой Ази тивийн 10 шилдэг жүжигчнийг танилцуулж байна.

10. Донни Иен – 7.2 сая доллар

Гуанжу мужаас гаралтай жүжигчин, тулааны урлагийн мастер, кино найруулагч, продюсер, тулаант киноны бүжиг дэглээч түүнийг Хонг Конгийн тулаант киноны хамгийн шилдэг жүжигчинд зүй ёсоор тооцдог. Жудогийн хар бүстэй тэрээр Азийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн 10-р байрт бичигджээ. Форбес сэтгүүлийн судалгаагаар Донни Иен 2014-2015 оны хооронд нийт 7.2 сая доллар олжээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 1

9. Хуан Шиаомин – 12.4 сая доллар

Хятадын алдарт жүжигчин, загвар өмсөгч, дуучин тэрээр Хятадын энтертайнмент ертөнцийн хамгийн их орлоготой хүмүүсийн нэг юм. Love in the buff, An inaccurate memoir, White-Haired witch кинонуудад тоглож тэрбээр 2015 онд нийт 12.4 сая доллар олсон хэмээн Форбес сэтгүүл мэдээлжээ. Тэрээр Olay, Baleno болон Tissot брендийн зар сурталчилгаанд мөн тоглосон байна.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 3

8. Энди Лау – 13 сая доллар

Хонг Конгийн жүжигчин, дуучин тэрбээр 13 сая долларын орлого олж азийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болжээ. Тэрээр 2015 онд Чоу Юнь Фаттай хамтран “Вегасаас Макао руу 2” кинонд тоглосон билээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 4

7. Ранбир Капур – 15 сая доллар

Энэтхэгийн жүжигчин Ранбир нь “Roy”, “Bombay” кинонуудад тоглож Форбес сэтгүүлийн хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэгд тооцогдож байна. Тэрээр Болливудын хамгийн их эрэлттэй, хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг яахын аргагүй мөн юм.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 5

6. Чоу Юнь Фат – 18 сая доллар

Хонг Конг болон Холливудын ертөнцийн нэрт жүжигчин тэрбээр өнөөг хүртэл 121 кино, телевизийн 24 цувралд дүрээ мөнхөлсөн бөгөөд 2014 онд түүнийг 21.9 сая долларын орлогоор нь Хонг Конгийн хамгийн орлоготой жүжигчдийн хоёрдугаар байрт жагсааж байсан бол 2015 онд түүнийг 18 сая орлого олсноор нь хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтанд оруулжээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 6

5. Шах Рух Хан – 26 сая доллар

Болливудын хаан тэрбээр азийн хамгийн үнэтэй жүжигчдийн 5-р байранд бичигджээ. “Happy new year”, “Fan” кинонд тоглож 2015 онд нийт 26 сая долларын орлого олжээ. Мөн түүнчлэн Pan Masala брендийн рекламанд тогложээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 7

4. Экши Кумар – 32.5 сая доллар

Экши Кумар бол Болливудын ертөнцийн хамгийн алдартай бас хамгийн завгүй хүний нэр юм. Жүжигчин, продюсер, тулааны мастер тэрээр нийтдээ 100 гаруй кинонд тогложээ. Энэ нь түүнийг жилд дунджаар 4 кинонд тоглодог гэсэн үг болох юм. 2015 онд тэрээр “Baby”, ”Gabbar” кинонуудад тоглосон байна. Кинонуудын хажуугаар тэрбээр “Khatro ke khiladi” реалити шоу болон олон төрлийн рекламанд тоглож ихээхэн орлогыг олсон ажээ. Форбес түүний 2014-2015 оны орлогыг 32.5 сая доллар хэмээн тодорхойлжээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 8

3. Салман Хан – 33.5 сая доллар

Болливудын хамгийн том оддын нэг тэрбээр 1989 онд “Maine Pyar Kiya” кинонд тоглосноосоо хойш нийтдээ 80 гаруй кинонд тогложээ. Продюсер, жүжигчин, сурталчилгааны жүжигчин, энтрепренер тэрбээр өнгөрсөн жил 30 сая долларыг олжээ. Thums up, Suzuki брендүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Тэрбээр мөнгийг олоод зогсохгүй ихээхэн хэмжээний мөнгийг буяны үйлсэд зориулдгаараа мөн алдаршжээ. 2014 онд “Kick” кинонд тоглосон бөгөөд 2014-2015 оны хооронд 33.5 сая долларыг олжээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 2

2. Амитаб Баччан – 33.5 сая доллар

Болливудын амьд домог тэрбээр 2014-2015 оны хооронд нийт 33.5 сая долларыг олжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл 46 жилийн турш 180 гаруй кинонд тогложээ. Амитаб “Хэн саятан болохыг хүсч байна?” шоуны энэтхэг хувилбарыг нэг насаараа хөтөлж ихээхэн орлогыг олсоор байгаа юм. Тэрээр Холливудад “Агуу Гацби” киногоо 2013 онд толилуулсан юм.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 9

1. Жэки Чан – 50 сая доллар

Форбес сэтгүүл 2014-2015 оны хооронд түүнийг нийт 50 сая доллар олсон гэж үзжээ. Өөрийн хосгүй хошин шогийн мэдрэмж, тулааны ур чадварынхаа ачаар дэлхийн хэмжээнд танигдаж чадсан түүнийг хятадын хамгийн алдартай од хэмээн өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг билээ. Тэрээр өөрийнхөө оронд нэг ч орлон тоглогчийг авдаггүйгээрээ олныг гайхашруулдаг бөгөөд өнөөг хүртэл 150 гаруй кинонд дүрээ мөнхөлжээ. Хамгийн сүүлд Жеки “Луугийн ир” кинонд тоглосон нь хятадад нийт 120 сая долларын ашиг олжээ.

Азийн хамгийн өндөр орлоготой 10 жүжигчин 10

6
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Amaraa Deegii

    Amaraa Deegii

    2016/08/09 at 16:36

    ihenh ni INDIA bn

  2. Б. Мий Гаа

    Б. Мий Гаа

    2016/08/10 at 00:26

    Meddeg hun 3 han bgd naasan

  3. Frank

    2016/08/14 at 05:19

    I couldn’t refrain from commenting. Very well written! http://bing.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *