Таны бие организм согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй болохыг илтгэх 9 шинж тэмдэг

2

Ганц хоёр хундага архи уусны дараа зарим нэг хүмүүс хэд хэдэн шинж тэмдэг мэдэрдэг, жишээ нь: харшил хөдлөх, дотор муухайрах. Эдгээр таагүй шинж тэмдэг чухам согтууруулах төрлийн ундаанаас эх сурвалжтай гэдгийг огтхон ч таамагладаггүй.

Өөр бусад өвчний шинж тэмдэгтэй андуурч болох, архинд тэсвэргүй хүнд илрэх хэд хэдэн шинж тэмдгийг танд танилцуулахаар бэлдлээ.

Согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй байх явдал 2 төрөлтэй:

  • Төрөлхийн – генетик онцлогтой холбоотой, энэ үед бие махбодь этанол болон метаболитыг боловсруулах чадваргүй байдаг.
  • Олдмол – өвчин, бэртэл гэмтлийн үед хэрэглэж байгаа эмийн хэрэглээнээс үүдэлтэй.

Согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүс бусдаас юугаараа ялгагддаг вэ?

Хэвийн хүний хувьд этанол цусанд шингэж ацетальдегидээр задарч удаан хугацаанд ферментүүдээр шимэгдэж дуусна. Харин согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүсийн хувьд бие махбодийн ферментжүүлэх үйл явц нь алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл спирт маш хурдан тархаж ацетальдегид нь цусанд хуримтлагдан таагүй шинж тэмдэг илрэхэд нөлөөлдөг.

 

1. Цусны даралт ихсэх/багасах

Цусны даралт ихсэх үед чамархайгаар лугшиж өвдөнө, чихээр шуугина, мөн толгой эргэдэг. Цусны даралт эсрэгээрээ багассан тохиолдолд нүд харанхуйлах, бие сулрах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

 

2. Хамрын ханиад

Найтаалгах, хамар битүүрэх, амьсгалахад бэрх болох – энэ бүгд хамрын ханиадны шинж тэмдгүүд. Магадгүй энэ шинж тэмдгийн шалтгаан нь ханиад, томуу биш харин согтууруулах төрлийн ундаа байж болно. Хамрын хөндийд маш олон тооны хялгасан судаснууд байдаг. Этанолын үйлчилгээнд эдгээр хялгасан судаснууд хөөж амьсгалахад бэрх болж хамар битүүрэхэд хүргэдэг байна.

 

3. Үе мөчөөр хавагнах

Этанол хүний бие махбодид орж хордуулах бөгөөд үүний үр дагаварт шингэний дутагдалд ороход хүргэнэ. Өөрөөр хэлбэл биеэс хорт бодис гадагшлуулах эрхтний үйл ажиллагаа доголдож биеэр шингэн тархаж эхэлдэг – ингээд гар, хөл хавагнадаг.

 

4. Толгой өвдөх

Толгойн өвчин – өөрөө таагүй мэдрэмж төрүүлдэг, энэ шинж тэмдэг нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээс шалтгаалсан байж болно. Энэ бол согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй байгаагийн хамгийн түгээмэл шинж тэмдэг юм. Согтууруулах төрлийн ундаанд харшилж байгаагийн реакцаас үүдэлтэй гистамин гэх бодисын нөлөөнд толгойн өвчин үүсдэг байна.

 

5. Дотор муухайрах

Коктейлоо хэтрүүлэн хэрэглэснээс болоод дотор муухайрч бөөлжиж байж болно. Гэхдээ согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүсийн хувьд энэ шинж тэмдэг багахан архи уусны дараа л илэрч эхэлдэг.

 

6. Гүйлгэх

Тохиромжгүй үед гэдэс гүйлгэж болзошгүй. Ихэнх хүмүүс үүнийг чанаргүй зууш идсэнтэй холбоотой гэж тайлбарладаг. Үнэндээ шалтгаан нь өөр байж болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ согтууруулах ундаа уусны дараа ийм шинж тэмдэг илэрч байгаа бол архинд тэсвэргүй гэж ойлгоорой.

 

7. Арьс улайх

Нүүр, биеийн арьс гэнэт улайх – согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй байгаагийн түгээмэл шинж болно. Зарим нэг хүмүүст жижиг цэврүү гарах тул шууд л харшил гэж тайлбарладаг. Эхлээд нүүрний арьс, дараа нь биеэр улайж эхэлдэг. Улайхдаа жигд бус. Тийм учраас согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүс улайж байгааг флаш-хам шинж хэмээдэг (Alcohol Flush Reaction).

 

8. Зүрхний цохилт түргэсэх

Согтууруулах төрлийн ундаа байнга зүрхэнд нөлөөлдөг – зүрхний хэмнэлийг өөрчилж цохилтыг түргэсгэнэ. Хэрвээ эхний хундага уусны дараа шууд ийм шинж тэмдэг илэрч байгаа бол этанолд тэсвэргүй гэж үзнэ. Энэ шинж тэмдэг хүндрэх тохиолдолд ч гардаг – амьсгал боогдож эхэлдэг байна.

 

9. Биеийн хэм огцом нэмэгдэх

Энэ шинж тэмдэг ханиад томуу эсвэл хордлогын үед илэрдэг шинж тэмдэг. Гэхдээ согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүст ч бас илэрч болно.

Эрсдэлийн хүчин зүйлс:

  • Үндэстний хамаарал. Ази гаралтай хүмүүс Европчуудыг бодвол согтууруулах төрлийн ундаанд илүү тэсвэргүй байдаг.
  • Согтууруулах төрлийн ундаан орсон орцод харшилтай: хмель, консервантууд болон үнэр нэмэгч бодис.
  • Зарим нэг төрлийн антибиотик болон мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэлүүд
  • Астм
  • Буудайн болон өөр бусад бүтээгдэхүүнд харшлах

Дээр дурдсан 9 шинж тэмдэг согтууруулах төрлийн ундаанд тэсвэргүй хүмүүст түгээмэл илэрдэг. Хэрвээ танд флэш-хам шинж зэрэг шинж тэмдэг илэрвэл бусад өвчний шинж тэмдэгтэй холихгүй байх гэж найдаж байна.

11
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Гоо Ан Ур

    Гоо Ан Ур

    2018/05/08 at 11:36

    У. Заяа

  2. Suren Uranaa

    Suren Uranaa

    2018/05/08 at 14:25

    Ganaa Ganbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *