Дэлхийн улс орнуудын талаарх хамгийн сонирхол татам баримтууд. Танд шууд л цүнхээ үүрээд эдгээр улсыг зорих хүсэл өөрийн эрхгүй төрөх болно!

2

Бидний амьдарч буй дэлхий ертөнц цор ганц, өөр ийм газар байхгүй, одоогоор олж илрүүлсэн тодорхой мэдээлэл ч байхгүй. Гэхдээ бид дэлхий ертөнцийн талаар хэр ихийг мэдэх вэ? Хангалттай сайн мэддэг болов уу? Холливудын кинонууд дээрх үйл явдал, элдэв зураглал бүгдээрээ үнэн биш. Зарим улс орнуудын талаарх баримтуудыг мэдээд таны ам ангайхыг ч үгүйсгэхгүй. Бид та бүхэнд дэлхийн улс орнуудын талаарх өмнө нт сонсож байгаагүй баримтуудыг хүргэхээр бэлдлээ.

Та эдгээр баримтуудыг мэдсэнээс хойш, тэр даруйдаа аяллын цүнхээ үүрээд, хилийн дээс алхахыг хүсэх нь гарцаагүй.

1. Толгойгоо сэгсрэхээс өмнө та үүнд анхаарлаа хандуулаарай, Африк гэдэг нь дан ганц нэр биш. Энэ нь тив бөгөөд, дан ганц улс ч биш юм. Өөрөөр хэлбэл 54 улс энэ тивд багтдаг бөгөөд нийт газар нутгийн хэмжээ нь 30,221,532 км/кв.

2. Газар дундын тэнгис үргэлж далай, тэнгис байгаагүй, урьд өмнө нь энэ газар асар уудам элсэн цөл байсан гэсэн яриа байдаг бөгөөд хараалаас болж 600,000 жилийн хугацаанд усгүй газар байжээ.

3. Шотланд – жуулчдын хамгийн ихээр зочилдог улс орнуудын жагсаалтад дээгүүр байр эзэлдэг энэ газар бол Аралд дурлагсдад зориулсан гэж хэлж болно, нийт 790 арал энэ улсад бий.

4. Баян хүмүүс гэм буруутай үйлдэл хийсэн ч санаа зовохгүй байж болох нь, Хятадад эд хөрөнгөтэй болон угсаа гарал сайтай хүмүүс өөрийнхөө ялыг өрөөл бусдад мөнгө төлөн үүрүүлж, өөрийнхөө өмнөөс шоронд ял эдлүүлж болдог гэнэ.

5. Олон хүн Филиппинд очихыг хүсдэг, энэ үзэсгэлэнтэй улс нийт 7641 арлаас бүрддэг байна.

6. Египетийн Пирамидыг мартаж үз, учир нь Суданд 200 гаруй буюу Египетэд байдгаас илүү олон Пирамид байдаг.

7. МакДональдс-д дурлагсдад таатай мэдээ дуулгая. Швед бол Европын орнуудаас хамгийн олон МакДональдсын салбартай улс юм.

8. Эдинбург хот бол дэлхий дээрх хамгийн анхны гал түймрийн албыг байгуулсан газар гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

9. Грийнланд – энэ газрыг мөсөн арлуудаар дүүрэн байхад яагаад ногоон газар гэж нэрлэсэн болохыг олон хүн гайхдаг байсан гэдэгт итгэлтэй байна. Хариулт нь энэ байна. Энэ газарт дэлхий дээрх хамгийн том арал байдаг.

10. Та цэвэр усны 99%-ийг Антарктидаас олох боломжтой. Маш цөөн тооны ард иргэдтэй энэ газарт дэлхийн цэвэр усны нөөцийн 99% байдаг гэхээр хачирхалтай сонсогдож байгаа биз?

11. Тийм ээ, та зөв уншсан. Хятадад үнэхээр энэ чиглэлээр суралцаж болно.

12. Кофенд дурлагсад аа, үүнийг та нарт зориулж байна. Хавай бол кофе тарихыг зөвшөөрсөн цорын ганц муж юм.

Танд аль баримт нь илүү сонирхолтой санагдсан бэ? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт үлдээгээрэй.

8
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *