Сууж байгаа огцом босоход яагаад толгой эргэдэг вэ? Ямар тохиолдолд үүнийг аюултай гэж үзэх вэ?

0
0
12,740

Огцом босоход толгой эргэх явдал хүн болгонд л тохиолддог. Энэ өөрчлөлтөд ч бид онцгой анхаарал хандуулдаггүй, гэхдээ зарим нэг тохиолдолд хүнд өвчний дохио болох тул заавал эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Ингээд ямар тохиолдолд эмчид хандах ёстой вэ гэдгийг олж мэдэцгээе.

1. Огцом босоход богино хугацаагаар толгой эргэх

© Depositphotos

Хэвтээ эсвэл суугаа байрлалаас огцом босоход толгой эргэдэг, үүнийг вертиго гэх бөгөөд шинжлэх ухааны талаас бүрэн тайлбартай. Тархины хүчилтөрөгчийн дутагдал болон биеийн байрлалын өөрчлөлтөөс шалтгаалж цусны даралт огцом унаж байгаатай холбоотой юм. Хүний бие шингэн дутагдсан үед энэ таагүй мэдрэмжийг мэдэрч бас болно. Цус бага зэргийн шингэний дутагдалд ороход илүү өтгөрч эргэлт нь удааширдаг. Энэ тохиолдолд толгой хэдхэн секунд л эргэнэ.

Асуудлыг шийдэх арга маш энгийн: өдөрт уух усныхаа хэмжээг нэмэгдүүл.

 

2. Босох тоолонд толгой удаан хугацаагаар эргэх

Боссоны дараа хэдхэн секундэд толгой эргэхээ болихгүй үргэлжилсээр, тэр ч бүү хэл улам хүчтэй эргэвэл ортостат гипотенз–ийн шинж тэмдэг гэж үзэх бөгөөд заавал эмчид үзүүлэх шалтгаан болно. Мөн эмийн гаж нөлөө, удаан хугацаагаар хэвтэрт байсан, цус багадалт зэрэгтэй холбон авч үзэх боломжтой.

 

3. Толгой эргэхийн зэрэгцээ толгой хүчтэй өвдөх

© Depositphotos

Толгой үргэлжлэн эргэх нь толгойн өвчинтэй холбоотой байж болно. Толгой лугшиж өвдөхийн зэрэгцээ ихэнх тохиолдолд толгой эргэдэг, өөрөөр хэлбэл өвчтөнүүдийн 85% нь ийм мэдрэмжийг мэдэрдэг байна. Тиймээс толгой өвдөхийн зэрэгцээ мөн эргэх нь түгээмэл мэдрэмж ажээ.

Энэ үед эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмч нар энэ тохиолдолд төхөөрөмж ашиглан онош тавих нь элбэг.

 

4. Тархи хөдөлсөн үед толгой эргэх

© Depositphotos

Тархи хөдлөх – нуруу, нугасны түгээмэл бэртэл гэмтэлд тооцогддог. Шинж тэмдэг нь хэдэн өдрийн турш ч илрэхгүй байх магадлалтай, тэр ч бүү хэл зарим тохиолдолд долоо хоногийн дараа ч гэсэн шинж тэмдэг илрэх явдал бий. Гэнэт толгой эргэж байна уу? Магадгүй та өнгөрсөн долоо хоногт толгойгоо нэг зүйлд хүчтэй цохисноо санахгүй байж болно. Толгой эргэхийн зэрэгцээ дотор муухайрах, нүд харанхуйлах, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрч байвал тархи хөдөлсөн гэж үзэж болно.

Тархи их бага хэмжээгээр хөдөлсөн эсэх нь хамаагүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлнэ. Эмч танд зохих эмчилгээг бичиж өгөх ёстой.

 

5. Цус харвах үед толгой эргэх

© Depositphotos

Толгой эргэх – цус харвах үеийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Зарим нэг тохиолдолд огцом толгой эргэхийн сацуу биеийн зарим хэсэг мэдээгүй болох, хэл яриа доголдох зэрэг шинж илэрч болно, гэхдээ хүмүүс эдгээр шинж тэмдгийг тэр болгон шууд мэдэрдэггүй. Өвчтөнийг цус харваж байгаа эсэхийг энгийн бөгөөд богино тестээр шалгаж болно. Уг аргыг цус харвалт судалдаг америк эрдэмтдийн баг боловсруулжээ. 3 энгийн даалгавраас багтана. Өвчтөнийг инээхийг хүсээрэй, нүдээ аниад гараа дээш өргөх болон хүнд хэцүү өгүүлбэр давтан хэлэхийг хүснэ. Цус харваж байгаа үед инээмсэглэж байгаа уруул тэгш бус харагдана, булчин суларсан тул өвчтөн нэгэн зэрэг хоёр гараа өргөж чадахгүй, мөн хэл яриа нь хүндэрдэг.

Хэрвээ дээрх даалгаврын нэгийг нь ч болов гүйцэтгэж чадахгүй бол яаралтай эмнэлгийн тусламж авах ёстойг анхаараарай.

Дээр дурдсан шинж тэмдгүүд нь өөртөө онош тавих үндэслэл болохгүй гэдгийг танд хатуу анхааруулмаар байна. Тухайн хүний биеийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалж толгой эргэх нь ямар ч өвчний шинж тэмдэг байж болох талтай тул заавал эмчид үзүүлж зөв онош тавиулаарай.

Та өөртөө таагүй мэдрэмж төрөх болгонд эмчид заавал үзүүлдэг үү?

6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.