Ганц бие нэгэн эр эмнэлэгт жил гаруй амьдарч байсан өнчин охиныг өргөж авчээ. Энэ нь тэр хоёрын амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм

0

Дөнгөж л ЛГБТ хөдөлгөөн үүсч эхэлж буй оронд ганц бие, ижил хүйстэн эр аав болох мөрөөдлөө биелүүлсэн нэгэн түүхийг уншигч танд хүргэхээр бэлдлээ. Түүний мөрөөдлийн амьдралаа бүтээх зам тийм ч дардан байгаагүй боловч Pablo Fracchia хэмээх бяцхан хөөрхөн охинд амьдрал бэлэглэж, өөрийн мөрөөдлийн эзэн нь болж чадсан юм.

Аав болох чин хүсэлтэй ижил хүйстэн Pablo Fracchia-тай танилц

pablitofracchia / Instagram

Тэрээр Аргентин улсад амьдардаг, Улаан Загалмай Нийгэмлэгийн сайн дурын ажилтан, ЛГБТ хөдөлгөөний идэвхтэн нэгэн юм. Түүний бүх л амьдралынхаа туршид мөрөөдөж явсан зүйл бол аав болохын жаргалыг мэдрэх байсан юм. Тэрээр энэ тухайгаа, “1990-ээд онд өсвөр насаа өнгөрүүлсэн миний хувьд ижил хүйстэн гэдгээ бусдад хэлнэ гэдэг үнэхээр боломжгүй зүйл байлаа. Өвсөр насны жаалын хувьд ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үр хүүхэдтэй болох боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр хэцүү байсан нь мэдээж” хэмээсэн юм.

pablitofracchia / Instagram

Хожим тэрээр Аргентин улс дахь ЛГБТ Холбоотой хамтран ажиллах болсон бөгөөд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар ажиллаж эхэлжээ. Ийнхүү ижил хүйстнүүдийн эрхийн төлөө нийгэмд уриалж эхэлсэн нь түүнд хүүхэдтэй болж болох юм гэсэн хүсэл мөрөөдлийг нь ахин сэргээжээ. Улмаар 2017 оноос эхлэн мөрөөдлийнхөө төлөө шийдэмгий тэмцэж, хүүхэд үрчилж авах бичиг баримт цуглуулж эхэлсэн бөгөөд цаг ямагт өөрөө өөртөө, “Хүсэл эрмэлзэл айдсыг ялан дийлдэг” гэж хэлдэг байсан тухайгаа хожим дурсан ярьжээ.

 

Яг тэр цаг үед Mia охин эмнэлэгт асран хамгаалагчаа хүлээн амьдардаг байж таарсан юм

pablitofracchia / Instagram

2019 онд Pablo Fracchia-г шүүхээс дуудаж 1 нас 10 сартай охин эмнэлэгт амьдарч байгаа тухай мэдэгдсэн явдал нь түүний мөрөөдлийн эхлэл байсан юм. Тэрээр бяцхан охины тухай, “Mia ходоодны асуудалтай төрж, эмчилгээ шаардлагатай байсан ч эмчилгээний төлбөрийг түүний төрсөн эцэг эх нь төлөх чадамжгүй байсан тул тэр эмнэлэгт эмч нарын хяналт доор амьдарч байсан юм” хэмээн ярьжээ.

 

Бяцхан охиныг үрчилж авах зам тийм ч дардан байсангүй

pablitofracchia / Instagram

Аргентин улсад хүүхэд үрчилж авахад хүнд суртал бага байдаг боловч маш их шат дамжлага давах шаардлагатай байдаг аж. Үүнээс гадна шүүхээс түүнд охиныг үрчлүүлэх эсэх нь ч эргэлзээтэй байсан гэдэг. Гэсэн ч эцсийн эцэст шүүхээс түүний хүүхэд үрчилж авах хүсэлтийг хүлээж авчээ.

pablitofracchia / Instagram

Pablo-гоос гадна охиныг үрчлэх хүсэлтэй 4 хос байсан тухай тэрээр хожим дурсан ярьсан байдаг. Тэрээр, “Ижил хүйстэн ганц бие залууд шүүх бяцхан охиныг үрчлүүлэх шийдвэр гаргах эсэх нь үнэхээр эргэлзээтэй байсан. Аз болоход шүүгч нар аливааг маш нухацтай авч үздэг хүмүүс байсан тул надад үрчлүүлэх шийдвэр гаргасан гэж би боддог. Шүүхийн шийдвэр гарсны маргааш нь би зургийг нь ч харж байгаагүй охиноо харахаар эмнэлэг рүү явсан юм даа” хэмээн дурсжээ.

 

Тэдний анхны уулзалт тэдний зүрх сэтгэлд үүрд үлдэм сайхан байв

pablitofracchia / Instagram

Pablo-г эмнэлэгт ирэх үед эмч түүнийг замчилж, охин дээр аваачих үед Mia нэгэн сувилагчид тэврүүлээд байж байсан гэдэг. Энэ тухай дурсамжаа тэрээр, “Намайг өрөөнд ороод суухад сувилагч надад бяцхан охиныг өгсөн. Би түүнийг энгэртээ маш их нандигнан тэвэрснээ л санадаг. Хэдэн минутын дараа тэр тоглоом руугаа заах үед нь түүнийг тоглохыг хүсч байгааг би мэдэрсэн. Охин ч тоглоом дээрээ очоод намайг дуудаж байгаа мэт толгойгоо дохисон юм. Тэгээд л бид хамт тоглож, найзууд болцгоосон юм даа” хэмээжээ.

 

Pablo аав болохын тулд эрхэлж байсан бизнес, нийгмийн үйл ажиллагаануудаа орхисон юм

pablitofracchia / Instagram

Бяцхан охиныг үрчилж авсны дараа Pablo цалингүй, сайн дурын боловч амьдралд нь чухал байр суурь эзэлдэг, өөрийг нь бие хүн болгон төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн Улаан Загалмай нийгэмлэгийн болон бусад хүмүүнлэгийн ажлуудаасаа гарч эхэлжээ. Ингэснээр тэрээр охинтойгоо цагийг илүү удаан хамт өнгөрүүлэх боломжтой болжээ. Мөн тэрээр ажлаасаа гарах шийдвэр хүнд байсан хэдий ч охиныхоо төлөө учраас эргэлзээгүй. Дараа хэзээ нэгэн цагт эргээд ажиллах болох учраас харамсах зүйлгүй хэмээн тэрээр ярьсан юм.

Та хүүхэд үрчилж авах талаар урьд нь бодож байсан уу?

14
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *