Дэлгүүрийн амт муутай майонезээс үнэхээр залхаж байна. Тиймээс би гэртээ өөрөө майонез хийж иддэг болсон

0

Нимбэгтэй ч гэж дээ, нимбэгийн шүүстэй майонезийг хормын дотор л хийж иддэг болоод байна. Сайхан амттай болдог, анхилуун үнэртэй, өтгөн, өтгөн зөөхий шиг бүтэцтэй, тэгээд гоё гялалзсан өнгө үзэмжтэй. Хамгийн гол нь дэлгүүрийнхийг бодвол хор хөнөөлгүй.

Өнөөдөр та бүхэндээ гэрийн нөхцөлд майонез хийх хоёр жорыг танилцуулах гэж байна. Хурдан, хөнгөн тэгээд амттай!

© Depositphotos

 

Нимбэгтэй гэрийн майонез

Орц:

  • 250 мл наранцэцгийн тос (үнэргүй)
  • 1 өндөг
  • 1 ц.х давс
  • 1 ц.х сахар
  • 1 х.х нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

1. Өндгийг урьдчилан хөргөгчөөс гаргасан байх ёстой ба тасалгааны хэмд хөргөнө. Өндгөө болгоомжтой хагалж шарыг нь хагалахгүйгээр аяганд хийнэ.

2. Блендертээ өндөгний шараа хийгээд турбо горим дээр ойролцоогоор 1-2 минут эргүүлнэ. Дараа нь бусад орцуудыг хийгээд хэдэн секунд хутгаарай.

© Depositphotos

3. Блендерийг өөрийг нь хөдөлгөх шаардлагагүй. Майонез гарч ирэх үед бага зэрэг өргөж болно. Майонез нь болдоггүй хүмүүсийн гаргадаг гол алдаа энэ байгаа юм.

4. Провансаль хийхийг хүсэж байгаа бол нэг цайны халбага гич нэмж болно. Тартар хийж байгаа бол саримс, жижиглэж хэрчсэн давстай өргөст хэмх хийнэ. Сайхан хооллоорой.

© Depositphotos

 

Нимбэгтэй веган майонез

© Depositphotos

Орц:

  • 300 мл ургамлын тос (үнэргүй)
  • 100 мл буурцагны сүү
  • 1 х.х гич
  • 1 х.х сахар
  • 0,5 нимбэг
  • 1 ц.х давс
  • 1 х.х цагаан уксус

Бэлдэх арга:

1. Бүх орцууд тасалгааны хэмтэй байх ёстой анхаараарай. Шилэн саванд тос, сүүгээ хийгээд блендерийн тусламжтайгаар (өргөж, хөдөлгөж болохгүй) өтгөртөл нь хутгана.

© Depositphotos

2. Дараа нь бусад орцуудыг хийж блендердэнэ. Өөрийн хүсэлд нийцүүлээд амтлагч нэмж болно.

3. Ингээд л боллоо, веган майонез бэлэн. Сайхан хооллоорой.

© Depositphotos

Уншигч та арай өөр гоё жор мэддэг юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бусдадаа хуваалцаарай.

5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *