Найруулагчид нь санамсаргүй кинондоо алдаа гаргаж, үзэгчид ч тэрхүү алдааг алдалгүй барьж авч чадсан 15 жишээ

2

Зураг авалт, эвлүүлгийн ажил хэдэн 7 хоног, хэдэн сараар үргэлжилсэн ч бай түүнийг яг л бодит амьдрал дээр өрнөж буй мэт алдаагүй байхыг хянах нүсэр ажил кино багийнханд бий. Хэдийгээр асар их хөрөнгөөр бүтсэн ч аливаа кинонд логик алдаа гарах нь хэвийн зүйл билээ. Манай сайт уншигч танд алдартай бүтээлүүд дээрх алдаануудаас хүргэж байна.

1. “Titanic” киноны доорх үзэгдэлд Rose хөлгийн хашлаганаас барьсан байсан ч дараагийн үзэгдэлд даашинзныхаа хормойг давхар барьсан байдаг.

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

 

2. “Thor: Love and Thunder” киноны эхэнд жүжигчин Christian Bale-ийн тоглосон Gorr-ын дүрийн нүүрэн дээрх үүний байрлал солигдож харагддаг.

© Thor: Love and Thunder / Marvel Studios and co-producers

 

3. “Babylon Berlin” цувралын 2 дахь улиралд гол дүрийн жүжигчин Leica Standard брендийн камерын линзээ дэлгэлгүй ажиллуулж байгаа нь харагддаг.

© Babylon Berlin / X-Filme Creative Pool and co-producers

 

4. “Malcolm in the Middle” цувралын 7 дахь бүлэгт Dewey тоглоом хийгээгүй хоосон Gameboy тоглоом тоглодог.

© Malcolm in the Middle / Fox Television Studios and co-producers

 

5. “The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Carlotta хоол авч ирдэг үзэгдэлд түүний барьсан хоолны тагны бариул өөрчлөгдөж харагдах ажээ.

© The Little Mermaid / Walt Disney Animation Studios and co-producers

 

6. “Big Little Lies” кинонд Nicole Kidman зураг дарахдаа камерны линзээ хуруугаараа дарсан харагддаг.

© Big Little Lies / HBO and co-producers

 

7. “Zombieland: Double Tap” кинонд зураглаачийн хуруу харагддаг.

© Zombieland: Double Tap / Columbia Pictures and co-producers

 

8. “Ambulance” кинонд Холбооны мөрдөх товчооны ажилтан Anson Clark 01:14 минутад ирсэн зурвасыг 12:37 минутад уншиж байгаа нь харагддаг.

© Ambulance / Universal Pictures and co-producers

 

9. “Matrix” киноны доорх үзэгдэлд хаалганы бариулд зураглаачийн камер харагдаж байгааг та ажиглаж буй биз ээ.

© The Matrix / Warner Bros.

 

10. 1863 оны үйл явдлыг харуулах “Little Women” кинонд Laurie-ийн байшинд хуванцар сав байгаа нь харагддаг.

© Little Women / Columbia Pictures and co-producers

 

11. “No Country for Old Men” киноны үйл явдал 1980-аад онд өрнөдөг боловч 2006 онд хэрэглэгдэж байсан суурин утасны бүхээгийг хэрэглэж харагддаг.

© No Country for Old Men / Paramount Vantage and co-producers

 

12. “Winter’s Bone” кинонд жүжигчин Jennifer Lawrence-ийн тоглосон дүр цай уух үед гэнэт бээлий өмссөн байгаа нь харагддаг.

© Winter’s Bone / Anonymous Content

 

13. “New Girl” цувралын 4-р бүлэгт Jess-ийн хумсны будаг хормын төдийд арилдаг ажээ.

© New Girl / Elizabeth Meriwether Pictures and co-producers

 

14. “The Lord of the Rings: The Two Towers” кинонд Gandalf пүүз өмссөн буй нь харагддаг.

 

15. “Beauty and the Beast” хүүхэлдэйн кинонд Эйфелийн цамхаг харагддаг. Гэвч тус киноны үйл явдал Эйфелийн цамхаг баригдахаас өмнөх үеийг харуулдаг билээ.

© Beauty and The Beast / Walt Disney Pictures and co-producers
47
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *