Цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн бэ?

0

Та итгэхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ цэнхэр нүдтэй хүмүүс энэ хорвоо үүсэхэд байгаагүй юм. Олон тооны судалгаа, мэтгэлцээн мөн таамаглалын дараа эрдэмтэд нэгэн дүгнэлтэнд хүрчээ. Бидний өвөг дээдэс хүрэн нүд, хар үстэй байсан байдаг. Тэгвэл цэнхэр нүдтэй хүмүүс хэдийд үүсэв?

Энэ асуултанд хариулахаас өмнө эхлээд яагаад хүн цэнхэр нүдтэй байдгийг авч үзье.

Цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн бэ? 1

Нүдний өрц нь хоёр давхаргатай: ар талын – эпитель, урд талын – эвэрлэг. Хар бор пигментийн элементүүдэс бүрддэг эпитель нь 2 эсийн зузаантай байдаг. Магадгүй та хэн нэгний нүдэн дотор өөр өөр хэлбэр бас диаметртэй толбонуудыг эсвэл талстуудыг харж байсан байх. Магадгүй та ч гэсэн өөрөө тийм нүдний эзэн байж мэдэх юм. Тэр талстууд нь бидний яриад байгаа эпитель мөн юм.

Эвэрлэг нь өнгөгүй коллаген бүхий ширхэглэгээс тогтдог. Зарим тохиолдолд эвэрлэг нь өөртөө меланин агуулж байдаг. Харин меланин нь пигмент өгч нүдийг өнгөтэй болгодог. Энэ хоёр төлөөлөгч л хүний нүд ямар өнгөтэй байхыг шийддэг.

Цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн бэ? 2

Эрдэмтдийн хэлж байгаагаар цэнхэр нүдтэй хүмүүсийн эвэрлэг нь бараг эсвэл огт өнгөгүй байдаг байна. Тийм учраас тэдний нүд ямар өнгөтэй харагдах нь ихэнх тохиолдолд гэрлийн тусгалаас хамаардаг. Нэг ёсондоо цэнхэр нүдтэй хүмүүсийн нүдэнд пигмент ч, коллаген ч байдаггүй гэсэн үг. Ийм нүдний бүтэцтэй хүмүүсийн цахилдаг дээр ямар гэрэл тусна, тийм болж л харагддаг гэсэн үг юм. Энэ үзэгдлийг Тиндалийн нөлөө гэдэг ба тунгалаг цахилдаг дээр туссан гэрэл шууд нэвтэрдэг ба эргэж ойхдоо ямар өнгөтэй харагдах нь гэрлийн тусгалын өнцөг мөн цахилдгийн хэлбэрээс шууд хамааралтай байдаг байна.

Цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн бэ? 3

Тэгвэл цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн юм бэ?

Хариулт нь тэд бүгд нэг ижил өвөг эцэгтэй. Эрдэмтэд генетикийн өөрчлөлтийг нь хөөж явсаар 6-10 мянган жилийн өмнө гэж тогтоосон байна.

Цэнхэр нүдтэй хүмүүс хаанаас үүссэн бэ? 4

Хэдий дэлхийн хүн амын 8% л цэнхэр нүдтэй байдаг ч тэд устаж үгүй болох аюул огт байхгүй юм.

4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *