
Нэгэн сайхан сэтгэлт хүн эдгээр өхөөрдөм амьтдыг амиа алдахаас нь өмнө аварчээ. Pikelet болон Patty Cakes нэртэй ноход анх аврагч эзнийхээ гэрт нэгдэн орсон бол харин энэ оны 3-р сард Penguin ба Popinjay нэртэй, ердөө дөрөвхөн 7 хоногтой өхөөрдөм жаахан нугасны дэгдээхэй нар тэдний гэр бүлд нэгдсэн байна. Тэд хамтдаа хооллож, хамтдаа унтаж бүр гэр бүлээрээ хамтдаа нараны шарлагын газар хүртэл явж цагийг аз жаргалтай өнгөрүүлж байгаа ажээ. Хамтдаа сайн найзуудын жаргалтай мөчүүдийг харуулсан фото зургуудыг сонирхоцгооё.







