Энэхүү тунгалаг зүйл ямар ч цонхыг нарны гэрлээр эрчим хүч гаргах эх үүсвэр болгон хувиргаж чадна

2

Нарны эрчим хүчийг гэртээ ашиглана гэхээр таны төсөөлөлд дээвэр дээрээ нарны зай хураагуур байрлуулсан дур зураг гарах болов уу. Гэхдээ Мичиганы улсын их сургуулийнханд (МУИХС) өөр санаа оноо байна. Тэд гэртээ илүү их нарны эрчим хүч ашиглахыг хүсэж байгаа юм, гэхдээ дээвэр дээрээ том хэмжээний хавтан байрлуулахгүйгээр шүү дээ.

Нарны эрчим хүчийг ямар ч үзэгдэх зүйлгүйгээр хэрхэн ашиглах вэ? Цонх болгон дээр байрлах гэрэлтдэг нарны зай хураагуур байх юм.

МУИХСургуулийн Йохансен Кросби-гийн нэрэмжит химийн машин угсралт болон материал судлалын профессор Ричард Лунтагийн хэлснээр бол энэ нь дээвэр дээрх нарны эрчим хүчний хавтанг бүрэн орлох чадалтай: “Уг элемент нь дээвэр дээрх нарны эрчим хүчний хавтанг бүрэн орлох чадалтай гэдгийг бид судалж үнэлсэн. Уг элементийн ачаар барилга, автомашин болон үүрэн цахилгаан хэрэгслийн зарим нэг нэмэлт үйлдлийг гүйцэтгэж чадна” гэжээ.

Уг материалын давуу тал маш их гэдэг нь ойлгомжтой. Энэ системийг суурилуулах талаас нь авч үзэхэд л дээвэр дээр хүнд хүнд олон хавтан суурилуулахаас маш хялбар. Харагдах байдлаараа ч тэр, уг систем нь нэвт гэрэлтдэг тул нүдэнд үл үзэгдэнэ. Хавтан ажиллахаа болилоо гэхэд гэрийн эзэн хэн нэгний тусламжгүйгээр өөрөө л сольчихно.

Гэрэлтдэг хавтан болгон хуванцар маягийн материалаар хийгдсэн бөгөөд люминесцент нарны концетратор агуулсан бөгөөд МУИХС-ийн багаас боловсруулсан органик молекулаас бүрдэнэ. Хавтан нарны туяаны үл үзэгдэх хэлбэлзлийг барьж авна. Уг хэлбэлзэл нь маш нарийн фотогальванийн зураасаар дамжуулагдахад хавтан эрчим хүчээ үүсгэж эхэлдэг.

Нэвт гэрэлтэх нарны хавтанг цоо шинэ зүйл гэж хэлж болохгүй, адил төстэй технологиор ажилладаг хавтангууд зах зээл дээр гарсан. Гэхдээ тэдний эрчим хүч үүсгэх хүчин чадал МУИХС-ийн багийнханы хийсэн хавтангийн хүчин чадалд хүрч чадахгүй байгаа юм.

Өндөр байшин болгоны цонхон дээр нэвт гэрэлтэх энэ хавтанг суурилуулжээ гэж төсөөлье л дөө, зөвхөн байшин гэлтгүй, автомашин дээр ч гэсэн нааж болно.

Их сургуулийн багийн үзэж байгаагаар бол уг хавтанг бид ухаалаг утас хэрэглэдэг шигээ удахгүй өргөн хэрэглэдэг болох байх гэж найдаж байгаа ажээ.

9
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/03/23 at 18:41

    “гэрэлтдэг хавтан” биш “тунгалаг хавтан” гэвэл зөв байх…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *