Тогтворгүй зантай одууд буюу алдартнуудын хууралт

0

Тогтворгүй зантай одууд буюу алдартнуудын хууралтХүн гэдэг амьтан дэндүү хуурамч хуурмаг амьтан. Нэгэн цагт хамгаас илүү хайртай гэж байсан нэгнээсээ хэсэг хугацааны дараа уйдаж залхаад өөр нэгэн рүү хөл алдан гүйдэг нь хүний зан. Энэ хуурмаг зан баян ядуу, нэртэй төртэй, хөрөнгө мөнгөтэй хэнд ч ялгаагүй бий. Ялангуяа Холливудын алдартнуудын амрагийн явдал эцэс төгсгөлгүй өрнөдөг. Нэгээс салж, нөгөөтэй нь нийлнэ, салсан нэг нь бас өөр нэгэнтэй нэр холбогдоно. Дараа нь бас дахин салж, дараагийнхтай нь учир ургуулна. Холливудын ээдрээт амьдралд орооцолдож, нэгийг хайрлаж байснаа урван дараагийн нэгэнтэй нь амьдралаа холбосон хуурмаг алдартнуудын тухай мэдээллийг та бүхэнд хүргэе.

Британий кино найруулагч Руперт Сандерс /Rupert Sanders/ загвар өмсөгч эхнэр Либерти Росс /Liberty Ross/-оо хуурч, жүжигчин Кристен Стюарт /Kristern Stewart/-тай учир ургуулснаар тэдний гэр бүлийн амьдрал нурж унасан.
Хью Грант /Hugh Grant/ сүйт бүсгүй, жүжигчин, загвар өмсөгч Элизабет Харли /Elizabeth Hurley/-гаа нэг бус удаа хуурсан. Түүгээр ч зогсохгүй тэрээр биеэ үнэлэгч Дивайн Браун /Divine Brown/-тай хамт байж байгаад баривчлагдаж байсан ч Лиз түүнийг уучилсан юм.

Ума Турман /Uma Thurman/-ы нөхөр жүжигчин Этан Хоук /Ethan Hawke/ эхнэрээ мөн л цөөнгүй удаа хуурч байсан ба тэдний салалт Этан хүүхдүүдийнхээ асрагчтай учир ургуулснаас болжээ. Этан хоёр дахь удаагаа гэрлэхдээ хүүхдүүдийнх нь асрагчаар ажиллаж байсан Райн /Ryan/ хэмээх бүсгүйтэй гэрлэсэн байна.

Брэд Питт /Brad Pitt/ жүжигчин Женнифер Анистон /Jennifer Aniston/-ыг жүжигчин Анжелина Жоли /Angelina Jolie/-гоор сольсон.

Билл Клинтон /Bill Clinton/ эхнэр Хиллари Клинтон /Hillary Clinton/-гоо хуурч, Моника Левински /Monica Lewinsky/-тэй нэр холбогдсон.

Дэвид Бекхэм /David Beckham/ эхнэр Виктория /Victoria/-гаа Spice Girls-ын аялан тоглолтоор явж байх хойгуур хувийн туслах Ребекка Лус /Rebecca Loos/-тайгаа учир ургуулсан.

Эва Лонгориа /Eva Longoria/ сагсан бөмбөгийн тамирчин Тони Паркер /Tony Parker/ нар гурван жил хамт амьдарсан. Гэхдээ Лонгориа нөхөр нь хуучин эхнэртэйгээ мессежээр харилцдаг болохыг олж мэдсэнээр тэдний гэрлэлт цуцлагдсан.


Мел Гибсон /Mel Gibson/ 28 жил ханилж, 7 хүүхэд төрүүлж өгсөн эхнэр Робин Мур /Robin Moore/-аа Оросын төгөлдөр хуурч Оксана Григориеватай орооцолдсоны улмаас алдсан.

Жонни Депп /Johnny Depp/ жүжигчин, дуучин эхнэр Ванесса Парадис /Vanessa Paradis/-аа орхиж, The Rum Diary киноны зураг авалтын үеэр танилцсан Амбер Хеард /Amber Heard/-тай нэр холбогдсон.

Антонио Бандерас /Antonio Banderas/-ыг 16 жилийн өмнө эхнэрээ болгож авч суусан жүжигчин эхнэр Мелани Гриффит /Melanie Griffith/-ээ Энэтхэгийн жүжигчин Маллика Шерават /Mallika Sherawat/-аар сольсон ч эхнэр нь түүнийг уучилсан.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *