Нүүр Зөвлөгөө Турах Алдартнууд яаж жингээ хасдаг вэ?

Алдартнууд яаж жингээ хасдаг вэ?

0
0

Алдартай хүмүүс жирийн хүмүүсээс ямар ч гэсэн өөр хүмүүс байдаг. Дараагийн даваа гаригаас спортоор хичээллэж эхэлнэ гэчхээд хэд хэдэн удаа хойш тавих, эсвэл барьж байсан хоолны дэглэмээ гэнэт алдах бол бидэнд байх л хэрэг. Алдартнууд бидний хүлээлтэд хүрэх гэж үнэнчээр зүтгэх ажээ.

Энэ удаад алдартай жүжигчдийн жингээ хассан этгээд аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Тэдний хувьд хязгаар гэж үгүй учраас та бие даан тэднийг дэглэмийг баримтлах гэж оролдсоны хэрэггүй болов уу.

 

Натали Портман

Ганц ч илүүдэл жингүй балетчины дүрд тоглохын тулд тэрээр 40 кг орчим жин хасах хэрэгтэй болсон юм. Хоолны дэглэм нь гол дүрийнхээ хоолны дэглэмээс бараг ялгаагүй: тал грейпфрут, лууван, самар. “Оскар” –ын төлөө иймэрхүү хүчин чармайлт гаргахад яах вэ дээ.

 

Бейонсе

“Dreamgirls” киноны зураг авалтад орохын тулд 7 кг хасах шаардлагатай болсон. Тэрээр хатуу хоолноос татгалзжээ. Хоёр долоо хоногийн турш зөвхөн нимбэг, перецтэй ус уужээ, хааяахан шинэ ногоо иднэ. Үр дүн гарсан нь олны нүдэнд илт харагдаж байлаа. Дуучин өөрөө дахин ийм дэглэм хэзээ ч барихгүй гэдгээ хэлсэн юм.

 

Мэттью Макконахи

“Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал зүгээр ч нэг түүнд өгөөгүй юм. 4 сарын турш калори багатай хоолны дэглэм барьж 20 кг хассан. Маш их хэмжээний шингэн, уураг хэрэглэж байсны үр дүнд ийнхүү турж чадсан байна. Тэрээр сэтгэл зүйн хувьд хүнд байсан тухай дурсдаг.

 

Риз Уизерспун

Төрснийхөө дараа эргэж биеийн жиндээ хүрэхийн тулд хүүхдийн тэжээл дээр суурилсан хоолны дэглэм баримталжээ. Нууц гээд байх зүйлгүй: нухшан хоол биед хурдан шингэдэг, порц нь илүү идэхэд хүргэхгүй.

 

Энн Хэтэуй

Туберкулезоор үхэх гэж байгаа үйлдвэрийн нэгэн ажилтан бүсгүйн дүрд хувирах болсон тэрээр ийн өөрчлөгджээ. Калори багатай хоолны дэглэмд шилжсэн буюу өдөрт 500 ккал авч байв. Өдөрт 2 порц хуурай овьёосны гурилтай шөл, багахан редис, хумус л иддэг байсан үеэ  дурсахдаа, cat-woman-д тоглохдоо зөвхөн “байцаа идэж ус л ууж” байсныг бодвол хамаагүй дээр санагдсан шүү гэжээ.

 

Кристина Агилера

Дуучин бүсгүй маш сонирхолтой хоолны дэглэм барьдаг: нэг өдөр ямар нэгэн шаржигнуур, дараа өдөр зөөлхөн, халуун, хүйтэн гээд явна. Ингэхдээ, орцууд бүгд нэг өнгийн байх хэрэгтэй. Жишээ нь, Даваа гаригт цагаан өнгийн- байцаа, цагаан шош, тараг байх ажээ. Ямар үр дүн гарсныг нь та өөрөө харж байгаа биз дээ.

 

Кристиан Бэйл

“El Maquinista” кинонд тоглохын тулд 4 сарын хугацаанд 30 кг хасахаар шийдсэн юм. Түүний хоолны дэглэм 1 лааз туна загас болон нэг алим, нийлээд 300 ккал. Өлсгөлөн мэдрэмжээ дарахын тулд ус их ууж байсан бөгөөд хүссэн үр дүндээ хүрч чаджээ. Тэрээр зөвхөн өөхөн давхаргаа гээгээд зогсоогүй булчингийн  массаасаа ч  салсан байна. Ингээд л өвчтэй мэт туранхай нөхөр гарчээ.

 

Мадонна

Та 58 насандаа ямар харагдахыг хүсэж байна? Яг л Мадонна шиг. Дуучин одоогоороо гуалиг галбираа хадгалсан хэвээр. Тэрээр бага калоритой хоол иддэг бус бүр мөсөн татгалзсан гэж хэлж болно. Хоолны дэглэм нь зөвхөн агаар дээр тогтоно. Агаар хүний идэвхтэй амьдралыг дэмжих чадалтай гэж үзжээ. Хоолоо хийлээ гэж бодоход та үнэрийг нь авахад л хангалттай, хийсэн хоолноосоо идэхгүй. Шөл, ус, бага зэргийн давсаар хооллоно. Үнэндээ энэ бол Мадоннагийн байнгын хоолны дэглэм биш юм, үе үе ийм дэглэм барихад хүрдэг гэж хэлжээ.

 

Николь Кидман

Төрснийхөө дараа нэлээд чанга хоолны дэглэм барих хэрэгтэй болжээ: өглөөний цайндаа 1 чанасан өндөг, бас нэгийг – өдөр, 2 өндөг – оройн хоолондоо. Маш бага калоритой бөгөөд тэнцвэрт бус хоол. Гэхдээ жүжигчин бүсгүй төлөвлөж байснаасаа илүү жин хасжээ. Үр дүнтэй ч, удаан тэсэхгүй юм даа.

54
ГайхмаарГайхмаар
25
ТэнэглэлТэнэглэл
19
ХөөрхөнХөөрхөн
17
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Ази хүмүүс яагаад гоолиг, сайхан биетэй байдгийн 10 шалтгаан

Статистик судалгаагаар Ази хүмүүс энэ дэлхий дээрх хамгийн гоолиг хүмүүс байдаг байна. Ген…