Интернэт хэрэглэгчдийн төдийлөн мэддэггүй Google-ээс оновчтой хайлт хийх 9 дүрэм

2

Хүүхэд хүртэл интернет ашиглаж чаддаг болсон өнөө үед хайлтын алдартай систем болох Google дээр хэрэгтэй мэдээллээ хэрхэн зөв хайх талаар та мэдэх үү?

Хайлтын систем дээр үг эсвэл өгүүлбэр бичээд хайж эхэлнэ, хэдэн мянган хэрэггүй сайтуудаар хий дэмий эргэлдэж нэтэй цагаа үрсээр л…

Зөв хайлт хийх хэд хэдэн дүрэм байх бөгөөд үүнийг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай.

1. Яг таг өгүүлбэр эсвэл үгийг хэрхэн олох вэ?

Хашилтанд өгүүлбэр эсвэл үгээ бич, Google яг л энэ үг, өгүүлбэр орсон сайтыг гаргаж өгнө.

Жишээ нь: “20-иод өдөр тасралтгүй асаалттай байх”

 

2. Бүтнээр нь санахгүй байгаа өгүүлбэрийг олох

Өгүүлбэрт орсон зарим нэг үгийг мартсан уу? Өгүүлбэрийг хашилтанд хийгээд санахгүй байгаа үгний оронд * тэмдэг тавина. Өгүүлбэр мартагдсан үгнийхээ хамтаар хайлтын үр дүнд гарч ирнэ.

Жишээ нь: “таныг * байхад тань сургах 13 зөвлөмж”

 

3. Хэд хэдэн үгнээс дурын үгийг сонгох

Босоо шугамаар тусгаарлаад санаж байгаа бүх үгийг бич. Google эдгээр үгнээс бүрдсэн мэдээллүүдийг олж харуулна.

Жишээ нь: ханборгоцой | загас | оргилуун дарс

 

4. Нэг өгүүлбэрт орсон үг хайх

“Амперсанд” – & гэдэг тэмдэглэгээг ашиглаж сурах хэрэгтэй Хэрвээ үгнүүдийг & тэмдгээр холбовол Google танд энэ хоёр үг нэг өгүүлбэрт орсон мэдээллийг гаргаж ирнэ.

Жишээ нь: Швейцарь & зэрэглэлийн

 

5. Тодорхой үг агуулсан мэдээлэл хайх

Шаардлагатай үгнийхээ урд нь нэмэх тэмдэг тавь, дунд нь зай авах хэрэггүй. Хайлтад нэг дор хэд хэдэн үг бичиж болно.

Жишээ нь: Чойбалсан хөшөө+гудамж

 

6. Хайлтаас үг хасах

Шаардлагатай үгний өмнө хасах тэмдэг тавина. Хэд хэдэн үг бичиж болно.

Жишээ нь: гар утас худалдаа -unegui -facebook

 

7. Тодорхой нэг сайт дээр хайлт хийх

Site гэх түлхүүр үг тус болно. Хайлт хийх сайтаа шууд дурдаад явдаг. Хамгийн гол нь site гэсэн үгийн дараа тодорхойлох цэг тавих хэрэгтэй.

Жишээ нь: хивс хэрхэн цэвэрлэх вэ site:xopom.com

 

8. Тодорхой төрлийн баримт бичиг хайх

Танд mime гэх түлхүүр үг хэрэгтэй. Mime-ийн ард тодорхойлох цэг тавиад хайлтын хувилбараа бичнэ. Жишээ нь, doc, pdf.

гадаад паспорт мэдүүлэг mime:pdf

 

9. Тодорхой хэл дээр сайт хайх

Lang. түлхүүр үгийн тусламжтайгаар хайлт хийнэ. Lang-ийн дараа тодорхойлох цэг тавьж шаардлагатай хэлээ бичнэ. Хэрвээ орос бол ru, англи бол en, франц бол fr гэх мэт.

33
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *