Түүхэнд нэрээ мөнхөлсөн 12 аугаа хүмүүсийн үр удам болох ач, жичүүд хэрхэн харагддаг, юу хийдгийг нь сонирхоцгооё

3

Дэлхийг өөрчилсөн алдартай хүмүүс – киноны сэтгэлд хоногшин үлдсэн дүр, сэтгэл сэргээсэн дуу, шинжлэх ухааны нээлт хийж өөрсдийгөө мөнхөлдөг. Тэдний дунд бат бөх гэр бүлтэй байсан алдартнууд ч цөөнгүй, тэдний гайхалтай ген нь мөн ач, жич нарт нь өвлөгджээ. Бид зөвхөн алдартай хүмүүсийн хувь тавиланг сонирхоод зогсохгүй мөн тэдний үр удмыг нь ч сонирхохоор шийдлээ.

1. Аннабель Бельмондо – Жан-Поль Бельмондогийн ач

© Stavisky / Les Films Ariane © annabelle.belmondo /Instagram

Францын алдарт жүжигчний ач охин өөрийн гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулж байна. Аннабель загвар өмсөгчийн дүрээр өөрийгөө аль хэдийн сорьсон. Саяхнаас алдартай өвөөгийнхөө араас явахаар шийджээ: 2020 онд түүний оролцоотой хоёр ч кино дэлгэцнээ гарна – “American Night”, “Madame Claude”.

 

2. Бенжамин Сторм Кио – Элвис Преслигийн ач охин

© Screen Prod / Photononstop / Eastnews © benjaminstormkeough / Instagram

Бен бол америкийн домогт дуучны охин Лиза Мари Преслигээс гарсан хоёр дахь хүү. Залуу тайван бөгөөд даруухан амьдралаар амьдрах дуртай, олон нийтийн өмнө бараг л үзэгддэггүй. Түүнийг “Elvis by the Presleys” баримтат киноноос харж болно.

 

3. Талита фон Фюрстенберг – Диана фон Фюрстенбергийн ач охин

© therealdvf / Instagram © tvf / Instagram

Талита дэлхийд алдартай загварын ордны өв залгамжлагч төдийгүй мөн гоо үзэсгэлэнтэй бүсгүй –жинхэнэ гүнж. Түүний өвөө нь германы ханхүү Эгон фон Фюрстенберг, харин түүний өндөр эмээ нь Италийн эзэн хаан Виржиния Бурбон дель Монтегийн гэр бүлийн нэгэн төлөөлөл байв.

 

4. Пол Эйнштейн – Альберт Эйнштейний жич хүү

© Orren Jack Turner / Wikipedia © cassandraeinstein.com

Альберт Эйнштейн зөвхөн физик оролддоггүй байсан: чөлөөт цагаараа хийл тоглох дуртай нэгэн байжээ. Аугаа их эрдэмтний үр удам буюу түүний жич өөрийнхөө амьдралыг урлагтай холбож хийлч болжээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт концертоо толилуулсан, мөн Дэвид Линченийн найруулсан Рой Орбисоны клип-д ч оролцжээ. Урлагт хөл тавих үед түүний төлөөлөгч нууц нэрээр явахыг зөвлөжээ, түүнийг Альберт Эйнштейний үр удам гэдгийг тэр болгон битгий мэдээсэй гэж хамгаалсан байна. Хөгжимчин харин түүний зөвлөгөөг дагасангүй, таны харж байгаачлан өөрийнхөө нэрээр явжээ.

 

5. Сара Дарвин – Чарльз Дарвины дөч охин

© Science Photo Library/EAST NEWS © Magnus Sjöström / Wikipedia

Аугаа эрдэмтэн, мөн хувьслын онолын эцэг өөрийн үндсэн ажлын хажуугаар мөн ургамал судлал ихэд сонирхдог байжээ. Түүний дөч охин энэ салбарыг сонгосон нь тийм ч их гайхал төрүүлээд байхгүй нь ойлгомжтой боллоо. Сара Дарвин – британийн алдартай ургамал судлаач. Тэрээр Галапагосскийн арлын ургамал зүйн зурагт танилцуулгыг бэлтгэсэн, мөн өөрийн өвөг дээдсийн дэлхийгээр аялсан замаар мөн аялжээ.

2009 онд Сара шинжлэх ухааны нэгэн сонирхолтой туршилтад оролцсон байдаг. Түүний дуу хоолойны ачаар улаан лооль нь илүү хурдан ургасан юм. Сара болон 9 судлаачид Чарльз Дарвины бүтээлүүдээс түүвэрлэн уншиж бичлэг хийлгэсэн. Улаан лоолиудад эрдэмтний дөч охины дуу хоолой илүү таалагдсан бололтой. Түүний ургамал бусад хүмүүсийнхээс 1,6 см-ээр урт ургажээ.

 

6. Ройд Толкин – Жон Толкины жич хүү

© ASSOCIATED PRESS/East News © Royd Tolkien / IMDb

Ройд бага байхаасаа л алдартай элэнц өвөөгийнхөө номыг унших дуртай байсан. Хүү өсөж том болоод Питер Жексонтой танилцаад зогссонгүй хоббитуудын тухай гуравласан киноны сүүлчийн ангид туслах дүр бүтээсэн байна. Кино урлаг Ройд Толкинд их таалагдсан тул тэрээр өөрийн гэсэн кино студи байгуулж кино найруулагч болжээ.

 

 

7. Кира Чаплин – Чарли Чаплины ач охин

© EAST NEWS © Domine Jerome/ABACA/Abaca/East News

Алдартай жүжигчин Чарли Чаплины ач охин Уна Чаплин “Game of Thrones” кинонд дүр бүтээснийг бид мэднэ. Тэр ганцаараа өвөөгийнхаа авьяас өвлөөгүй бололтой. Кира – бас нэгэн ач охин нь болох бүсгүй хэд хэдэн кинонд дүр бүтээж өвөөгийнхөө замналаар явжээ. Үүнээс гадна тэрээр загвар өмсөгч гэдгээрээ алдартай. 16 насандаа Парист ирээд NEXT Model Management гэх загварын агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Өнөөдрийн хувьд Кира эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалан тэмцэгч гэдгээрээ илүү алдаршаад байна. 2020 онд Сьерра-Леонд 400 орчим ядуу хүүхдүүдэд зориулсан сургуулийг байгуулжээ.

 

8. Жада Де Лаурентис – Дино Де Лаурентисеийн ач охин

© East News © giadadelaurentiis / Instagram

Чадварлаг кино продюесср, найруулагч энэ хүн дэлхий дахинд 170 гаруй киногоо толилуулжээ, тэдгээрээс дурдвал “King Kong”, “The Evil Dead” болон “Hannibal” зэрэг кинонууд багтана. Дино Де Лаурентисийн ач охин Жада өвөөгийнхөө ажил хэргийг үргэлжлүүлээгүй юм, гэхдээ байнга зурагтын дэлгэцээр гардаг нэгэн. Жада өөрийн гэсэн хоолны шоу хөтөлдөг. Бүсгүй парисын Le Cordon Bleu сургуулийн төгсөгч. Нэг хэсэг ресторануудад ахлах тогооч хийдэг байв, харин дараа нь итали үндэстний, гэхдээ калифорнийн өнгө төрхийг оруулсан өөрийн гэсэн рестораныг нээжээ.

 

9. Татия Старки – Ринго Старрын ач охин

© ddp images/Stefan Hoyer/EAST NEWS © arcangel_88 / Instagram

Домогт “The Beatles” хамтлагийн бөмбөрчний ач охин өвөөгөөрөө овоглодог. Татия дуу хөгжимтэй өөрийнхөө амьдралыг холбосон, гэхдээ өөр зэмсэг сонгожээ – басс-гитар. Бүсгүй хэд хэдэн хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд 2 цомог гаргажээ.

 

10. Грета Норрис – Чак Норрисын ач охин

© Walker, Texas Ranger / With Amadea Film Productions © gretanorris / Instagram

Грета саяхан 20 хүрсэн юм, гэхдээ хэд хэдэн кинонд дүр бүтээжээ. Бусдаар бол Грета Норрис жирийн л нэгэн бүсгүй. Амьдралын идэвхтэй хэв маяг баримтална, сайн дурын үйлсэд идэвхтэй нэгэн. Өөрийн инстаграм хуудсандаа өвөөтэйгөө авахуулсан сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг тавьдаг.

 

11. Фабьен Кусто – Жак Ив Кустогийн ач хүү

© EAST NEWS © fcousteau / Instagram

Жак Ив Кусто бидэнд усны гүн дэх нууцлаг амьдралыг танилцуулсан хүн. Алдартай судлаачийн ач хүү бага насаа өвөөгийнхөө “Калипсо” усан онгоцны тавцан дээр өнгөрүүлсэн байдаг. Тийм ч учраас тэр бүх амьдралаа далай тэнгистэй холбожээ. Фабьен Кусто зөвхөн шинжлэх ухаанаар оролдохгүй. Өвөөгийнхөө адилаар далай, тэнгисийн амьдралын тухай кино бүтээдэг ажээ. 2017 онд Фабьен өвөөгийнхөө рекорд-ыг эвджээ: тэр усан доорх судалгааны станцад 31 өдөр ажилласан, өөрөөр хэлбэл Жак Ив Кустогийн үр дүнг нэг өдрөөр эвдсэн юм.

 

12. Скарлетт Кертис – Зигмунд Фрейдийн гуч охин

© Wikipedia © scarcurtis / Instagram

Скарлетт Кертис ажлын гараагаа блогероор эхлүүлсэн байдаг. “The Guardian” болон “The Telegraph” зэрэг сэтгүүлүүдэд зориулж нийтлэл бичдэг байжээ, мөн “The Sunday Times”-д өөрийн гэсэн нийтлэгчийн булантай. Скарлетт мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлээрээ ч алдартай нэгэн юм. Мэс заслын улмаас хохирсон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хэд хэдэн кампанит ажлыг дэлхийн олон улсад зохион байгуулж байжээ. 2 жилийн өмнө Кертис “Feminists Don’t Wear Pink (and other lies): Amazing women on what the F-word means to them” номоо хэвүүлэн гаргасан юм. Уг бүтээл нь хэд хэдэн хүндтэй шагнал авч бестселлер болжээ. Номын шагналаа бүсгүй сайн үйлсэд зориулсан байдаг.

106
ХөөрхөнХөөрхөн
40
ГайхмаарГайхмаар
29
БахархмаарБахархмаар
27
ТэнэглэлТэнэглэл
24
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *