Доторх кофегоо өөрөө хутгадаг аяга

0

Доторх кофегоо өөрөө хутгадаг аягаШинэ өглөөг сэтгэл хангалуун угтахын тулд, өдрийн их ажлыг үр бүтээлтэй, эрч хүчтэй нугалахын тулд аяга халуун кофе уудаг олон хүмүүс байдаг. Зөвхөн кофе гэлтгүй зөгийн балтай, нимбэгтэй цай уухын тулд тэднийг эхлээд аягандаа найруулж, хутгах хэрэгтэй болдог. Цай ч бай, кофе ч бай алиныг нь ч ялгаагүй уухыг хүссэн хүмүүсийн сэтгэл ханамжийг улам өргөх нэгэн шинэ шийдлийг шинийг санаачлагчид бүтээжээ. Өөрөө хутгагч аяга буюу Сельф Стирринг Маг /Self Stirring Mug/ хэмээн нэрлэгдсэн энэ аяга ган төмрөөр хийгдсэн бөгөөд батерейгаар ажилладаг. Аяганы ёроол дахь эргэлдэгч пластик диск нь дотроо байгаа кофе, цайг маш сайн хольж найруулах үүрэгтэй. Аягандаа халуун усаа хийгээд кофе, цай зэргээ нэмээд л таны хийх ажил дуусгавар болж, аяга өөрөө доторх зүйлээ хольж хутгах юм.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Д. Ганбаатар

    2018/10/04 at 16:15

    Өөрөө хутгагч аяга хаана байна?
    Ямар үнэтэй эд вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *