
Хүмүүс бүхий л цаг хугацааны туршид нийгмийн дунд гоо сайхны тогтсон стандартыг баримтлах гэж хичээж иржээ. Гэхдээ бидний дунд эдгээр стандартыг эвдсэн гадаад төрхтэй хүмүүс цөөнгүй төрдөг. Тэдний ачаар уг стандарт эвдэгдэхийн зэрэгцээ дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харахад нөлөөлдөг нь сайшаалтай хэрэг юм. Давтагдашгүй төрхтэй “хувьсгалчид” дунд болон их сургуульд сурч байхдаа үл ойлголцолтой тулгардаг нь харамсмаар.
Харин орчин үеийн залуучууд өөрийн давтагдашгүй өвөрмөц гадаад төрхөө давуу тал болгон ашиглах болжээ. Доор танилцуулж байгаа залуус чухам энэ боломжоо ашигласан юм. Байгалиас заяасан онцлогийг тэд өөрийн “чимэг” болгосон төдийгүй амьдралын замыг нүүр бардам туулж байна.
Санель Жунион Ксаба – загвар өмсөгч

Мустафа Саиди – загвар өмсөгч

Карим Муссо – загвар өмсөгч

Карим – үнэхээр онцгой төрхтэй залуу. Нүүрний эмэгтэй төрх нь түүнийг итгэхийн аргагүй эмэгтэйлэг харагдуулдаг. Түүний гадаад төрх загварын орднуудад ихэд таалагдсан тул залууд татгалзахын аргагүй саналууд тавьдаг ажээ. Карим одоогийн байдлаар загварын бизнесээс түр завсарлага аваад байгаа юм. Загварын өмсөгчийн тайзнаа тун удахгүй алхах болно гэдэгт нь найдан суух шүтэн бишрэгчид цөөнгүй ажээ.
Ральф Суффрант — загвар өмсөгч

Жэньян Жан – загвар өмсөгч

Бера Иванишвили — загвар өмсөгч, дуучин

Алессандро Манфредини — загвар өмсөгч

Итали эр Аллесандро 50 дөнгөж гарсан, гэхдээ эрэгтэй загвар өмсөгчдийн тунд ихэд алдартай нэгэн юм. Тэрээр төрөл бүрийн сурталчилгааны кампанит ажил, зураг авалтад идэвхтэй оролцдог ажээ. Түүний өтгөн сахал нь зоримог, эршүүд төрх гаргахад нь ихэд нөлөөлдөг бололтой. Тэр болгон залуучууд ийм өтгөн сахлараа гайхуулж чадахгүй, тиймээс Аллесандро өөрийгөө тун чиг азтай эр гэж нүүр бардам хэлж болох нь ээ.
Майкл Локли — загвар өмсөгч

Роан Лоуч — загвар өмсөгч

Самуэль Фрайберг — блогер

Стас Милеев — блогер, загвар өмсөгч

Стасын гадаад төрх зөвхөн хүүхэлдэйн төдийгүй өөгүй урласан баримлыг санагдуулам болохоор загварын олон агентуудын сонирхлыг татдаг. Тийм учраас тэрээр загварын үзүүлбэр үзүүлэх, зураг авалтад оролцох урилга огт тасардаггүй ажээ.
Кейн Баффонг — загвар өмсөгч

Кристиано — жүжигчин

Чак Жуниор Ачик — загвар өмсөгч

Чакийн гадаад төрх – британи-нигер цус холилдсоны үр дүнд бий болжээ. Calvin Klein брэндтэй хамтран ажилласнаар түүний алдар хүнд цуурайтаж эхэлсэн гэдэг.







