Өөрийгөө толинд харах бүртээ сэтгэл дундуур байхаас залхаж, өөртөө эрс өөрчлөлт хийхээр шийдсэн 18 хүн

1

Олон зуун жилийн турш ярьж байгаа ч гэлээ биднийг хувцсаар нь угтах хүн цөөнгүй байсаар л байна. Энэ явдал огт арилахгүй нь тодорхой. Яагаад гэхээр гадаад үзэмж хүнд анхны сэтгэгдлийг төрүүлдэг ажээ.

Заримдаа байгаль эхтэй тэмцэлдэх ямар ч хүч үлдээгүй юм шиг санагддаг. Энэ үед бидний амьдралыг үл үзэгдэх ямар нэгэн хүч сүйрүүлээд байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Гэхдээ энэхүү нийтлэлээрээ сэтгэлийн хүч өгөх гэрэл зургуудыг бэлдлээ. Зарим нэг хүмүүс хүсэл байвал юуг ч орвонгоор нь эргүүлж болдгийг бодитоор харуулжээ. Тэд “нугасны муухай дэгдээхэй”-нээс эрхэмсэг бардам зантай хун шувуу болон хувирч чадсан юм. Бусдын амжилтаас урам зориг авч өөрийн амьдралаа өөрчлөх эрч хүчийг бий болгох сайхан зүйл хаана ч байхгүй.

15 настайдаа бүдүүн охин байлаа, тэр үед өөртөө нэг их хайртай биш байж. 22 настайдаа гоо үзэсгэлэн минь бүрэн утгаараа дэлбээлж эхэлсэн дээ

 

Залуу 19 настайдаа өөрийнхөө гоо үзэсгэлэнг 85 кг-ын илүүдэл жингийн цаана нуугдаж байгааг үнэндээ гадарлаа ч үгүй явж байжээ. Гэхдээ 25 нас хүрээд өөрийгөө бүхий л талаар өөрчилж чадсан юм – тураад зогссонгүй танигдахын аргагүй өөрчлөгдсөн харагдана

 

Тэнэгдүүхэн гоёл – дүр төрхийг эв хавгүй харагдуулах бас нэгэн бүтэлгүйтэл. Гэхдээ өсвөр насандаа одоогийнхоос арай л өөр харагдаж байж дээ

 

9 жилийн өмнө “аймшигтай охин” байхыг хувь тавилан юм гэж бодож явлаа. Гэхдээ өөрчлөлт хийхээр шийдсэнээс хойш өөртөө ч итгээгүй. Бас ч гэж царайлаг бүсгүй юм гэж бодогдож эхэлсэн шүү

 

Өсвөр насны хүүхэд байх амаргүй. Даавартай холбоотой асуудлууд, гадаад төрх юу болоод байгаа нь ойлгогдохгүй. Гэхдээ дараа нь өөрчлөгдөх бүрэн боломж байдаг ажээ

 

Зүүн гар талын хүү – 16 настай, харин баруун гар талынх – 20-той. Хоёр өөр хүн шиг харагдаж байна уу? Үсний засалт, нүүрний хувиралт энэ ялгааг бий болгож чаджээ

 

16 настайдаа нэг л зүйлийг байнга мэдэрдэг байлаа – тэр нь өөртөө итгэлгүй байдал. 22 нас хүрээд бүхий л талаараа гал дүрэлзэж эхэлсэн

 

Гурван жилийн хугацаанд залуу 40 орчим килограмм хасжээ. 19 настай залуу гэхэд амьдралын утга учир, амтыг бүрэн ойлгосон нь атаархмаар санагдана

 

Охин хүүхэд өөрийгөө банди гэж бодож явах тэр үеийг даван туулах амаргүй … Тэвчих хэрэгтэй, өөрийгөө халуухан бүсгүй болгох боломж нэг л өдөр ирнэ

 

Ээжийн зүгээс “өхөөрдмөөр”-ийг нь шагширсан үгс ёстой урсдаг байж билээ. Найман настай хүүгийн үсийг яах гэж ингэж засуулдаг байсан юм бол? Мэдээж том болоод тэр өөрийнхөөрөө энгийн засалт хийлгүүлэхээр яарч л таараа

 

17 насандаа нүүр дүүрэн батгатай хүү байлаа. Харин 27 насандаа спортлог биетэй сайхан залуу болжээ

 

Нэг л хүн гэхэд итгэмээргүй

 

Охиныг 10 настай байхад хэн ч анзаардаггүй байсан юм. Анзаарч байснууд нь харин шоглодог л байж. 10 жилийн дараа шоолж байсан хүүхдүүд охиныг таниагүй юм гэнэ лээ

 

Зүүн талын гэрэл зураг дээр 13 настай охин биш нагац эгч нь л байна гэж бодогдохоор харагдана. Харин баруун гар талд – залуу бүсгүй, бүр үзэсгэлэнтэй

 

Гадаад төрх өөрчлөгдөхийн зэрэгцээ харц ч өөрчлөгддөг: өөртөө итгэл дүүрэн харц харагдана

 

12 настай байхдаа хэний ч сонирхлыг татаж чадахгүй гэж боддог байлаа. Харин 24 нас хүрсний дараа бүсгүйчүүд өөрсдөө хүзүүнээс салахаа больсон доо

 

13 настай байхдаа хумсаа мэрсэн жаалхүү байж билээ. 25 нас хүрэхээс өмнө өөрийгөө эрс өөрчилж чадсан юм

 

Гэрэл зургуудын хооронд хэдэн жилийн ялгаа байна вэ? Итгэмээргүй санагдана шүү, ердөө 6-хан жилийн ялгаа

71
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
22
ТэнэглэлТэнэглэл
18
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *