Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ?

0

Цус – амьд хүн болон амьтдын биеэр гүйх бодис. Өнөөдөр цусыг анагаахын шинжлэх ухаанаас гадна өөр бусад зорилгоор өргөн ашиглаж байна. Юунд гэдгийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.

Ундаа

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 2

Улаан дарс цусыг орлуулах шашны зан үйл христийн шашин шүтлэгт байдаг. Сонсоход этгээд санагдах хэдий ч зарим хүмүүс энэхүү зан үйлийг цусаар хийдэг ажээ. Цус сорогчид – энэ бол зөвхөн кино дээр гардаг хоосон дүр биш: өнөө үед ч гэсэн цус ууж эрч хүчээ сэлбэх гэдэг үзэл хүмүүсийн дотор бий. Магадгүй энэ нь сэтгэл санаатай хямралтай байж болно, эсвэл сатанизмийн үзэлтэн  ч холбоотой байж болно.

Утасны цэнэглэгч

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 3

Бидний эрин үе технологиос хамааралтай болсон: хүмүүс өөрийн гажетгүйгээр байж чадахаа нэгэнт больсон цаг. Үнэт эдлэлчин Наоми Кижнер нэгэн гоёл чимэглэл бүтээжээ, хүний цусны энергиэс цэнэгээ авах утасны цэнэглэгч… Энэ цэнэглэгч нь хүний тархинд ч холбогдох боломжтой. Харамсалтай нь уг “гоёлын зүүлт” нь Apple-ийнханд зориулагдаагүй ажээ.

Зүрх ургуулах

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 4

Хүний зүрхийг ургуулах боломж бүхий бодисыг эрдэмтэд нээсэн байна – энэ нь анагаах ухааны шинжлэх ухаанд өвчин анагаах шинэ арга нээхэд ач тусаа өгнө гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Энэ бодис бол аварга могойн цус… Аварга могой хоол боловсруулах үед зүрх нь илүү их цус шахахын тулд томорч өсдөг байна. Хулганад аварга могойн цус шахахад бяцхан амьтны зүрхний булчин  хэмжээгээрээ томорчээ.

Нян устгагч

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 5

Ихэнх амьтдын цус улаан, харин далайн “сэлмэн сүүлт” амьтан цэнхэр цустай. Яагаад өөр өнгөтэй байгааг тогтоохын тулд эрдэмтэд судалгаа хийсэн бөгөөд судалгааны үеэрх нэгэн сонирхолтой туршилт хийжээ: цэнхэр цусыг хүний улаан цустай хольсон байна. Үр дүн нь үнэхээр гайхалтай хүний цусан дахь нянг устгаж байв. Нэг сөрөг тал бий, учир юунд вэ гэвэл маш их тооны “сэлмэн сүүлт” загас шаардлагатай болно, энэ нь уг амьтныг мөхөлд хүргэж болзошгүй ажээ.

Хүнийг харь харийнхнаас ялгана

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 6

Хүн болгон өөрийн цусны бүлэгтэй: зарим нэг бүлэг тархац ихтэй байдаг бод зарим нэг нь ховор бүлэгтэй байх нь бий. Олон жилийн өмнө эмч нар цусны бүлгийн тухай ямар ч ойлголтгүй байсан бол одоо цусны бүлгээр нь хүн ямар өвчнөөр өвдөх магадлалтай болохыг тогтоож чадахаар болжээ. Тийм учраас хүн харь харийнхантай цус холилдсон гэх онол байдаг.

Тоосго

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 7

Тоосго – барилгын материал: бат бөх, ус үл нэвтрэх, нүдэнд дулаахан харагдана. Шинжлэх ухаан барилгын материалд хошуугаа дүрнэ – ямартай ч эрдэмтэд барилгын материалын чанарыг дээшлүүлэх тал дээр байнга ажилладаг. Энэ нээлтийг нэгэн архитекторч олж нээсэн – амьтны цусаар сайн чанарын, одоогийнхоос хямдхан тоосго хийх боломжтойг тогтоожээ. Амьтан дотроосоо могойн цус гэнэ.

Зан үйлийн эд зүйлс

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 8

Цусны хувирах шинж: халуун, өтгөн мөн наалдамхай. Зарим хүмүүс өөрийгөө шархадсанаа мэдэрдэггүй, зүсэгдсэн газарт “наалдаад” эхлэхээр л анзаарна. Маш олон үндэстнүүд цусны наалдамхай чанар үнэлэгддэг байлаа: амархан цэвэрлэгдэнэ. Супер цавуу шиг наахгүй нь мэдээж гэхдээ зарим нэг зан үйл хийхэд шувууны өдийг биед наахад ашигладаг байжээ, жишээ нь австралийн уугуул иргэд ингэж наадаг ажээ.

Хүнсний зүйлд зориулагдсан цавуу

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 9

Дээр хэлсэнчлэн амархан арилдаг сайн цавуу. Ийм цавууг өөр юунд ашиглах вэ? Хүнсний үйлдвэрлэл. Стейкийг аваад үзье: хүн болгоны амтархан идэх хоол, харамсалтай нь өндөр үнэтэй. Цэсэндээ бага үнэтэй стейк оруулахын тулд хэдэн зүсэм махыг гахайн цусаар наан үйлчлүүлэгчдээ хооллодог байна. Анхааралтай байгаарай: таны захиалсан стейк Франкен-стейк байж болзошгүй шүү.

Эд эрхтнийг хөлдөөх

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 10

Хүйтэн цустай амьтад яаж өвөлждөгийг та мэдэх үү, жишээ нь мэлхий. Сүүлийн жилүүдэд эдгээр амьтад шиг “өвөлжөөний горим”-д шилжих процессыг буюу хүнийг хөлдөөх. Жишээ нь, модны мэлхийн цусыг хүний эрхтэнд шахахад эрхтэн үхжихгүй хөлдөж байв. Одоогийн байдлаар мэлхийн цусыг хүний эд эрхтэн тээвэрлэх явцад ашиглаж байна. Та бодоод үз дээ, танд илэг шилжүүлэх суулгасан, тэр илэг нь зүгээр ч нэг өөр хүний илэг биш, бас мэлхийн цусаар сэлбэсэн.

Тарнитай шингэн

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 11

Тарнитай эсвэл шившлэгтэй шингэн ямар ч үндэстэнд байдаг, энэ шингэнийг ихэвчлэн өөрийн цусаар шившлэг хийнэ. Хадагтай нар нааш анхаарна уу: сарын тэмдгийн цус-цэвэр цус биш ээ, умайн шингэнтэй холилдсон цус юм. Энэ цусыг амссан эр хүн танд ухаангүй дурлах болно. Энэ бол мухар сүсэг гэдгийг та ойлгож байгаа биз, та ийм зүйл ашиглах дээрээ арай тулаагүй нэгэн шүү.

Будаг

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 12

Цус – гал улаан өнгө, энэ өнгийг чадварлаг зураачид өөрийн бүтээлдээ гарамгай ашиглана. Уран зураг өнөөдөр өндөр хөгжсөн, юун дээр л бол юун дээр зураг зурна, цусаар хүртэл зурж байна. Жишээ нь, зураач Сара Леви өөрийн сарын тэмдэгийн цусаар Дональд Трампын зургийг зурсан байна. Үүгээр Трампыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Оладьи

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 13

Бид зөндөө л цустай хоол иддэг, гэхдээ Финлянд, Шведэд өглөөний хоолонд цустай оладьи иднэ – блодплеттер. Энэ нь буга эсвэл гахайн махнаас авсан цусаар хийнэ. Оладийн жирийн орцууд дээр цус нэмээд шарж иднэ, амттай ч болдог юм байна.

Бие угаана

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 14

“Цусан сан” гэдэг нэр томьёо нь их хэмжээгээр цус алдахад хэрэглэдэг. Харин, зарим нэг алуурчид энэ нэр томьёог шууд утгаар нь хэрэгжүүлдэг байжээ, жишээ нь “цусан авхай” Элизабет Баторийг хэлж болно. 1560-1640 онд амьдарч байсан энэ эмэгтэй онгон охидын цусанд ордог байснаараа алдаршжээ. Мөн, цус сорогч, цуврал аллага үйлдсэн Ричард Чейз ордог байжээ.

Холбоотны харилцааг баталгаажуулна

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 15

Цусан холбоо гэдгийг хүн болгон мэдэх биз ээ: бид бага байхдаа хуруугаа зүсэж найз болохоо баталгаажуулж байснаа та санаж байгаа. Энэ уламжлал маш эртний түүхтэй: тэр үед өөртөө том зүсэлт хийж илүү их цусаар тангараглаж байжээ. Энэ нь өөр өөрсдийн судсаар цусаа солилцож байгаа хэмээн үздэг байв Энэ уламжлалаас болж халдварт өвчин маш их тусдаг байсан тухай түүхэн номуудад дурдсан байдаг байна.

Нүүрний маск

Цусыг юу үйлдвэрлэхэд ашигладаг вэ? 16

Хэрвээ та эгч дүү Кардашьяны үйлдлийг байнга ажигладаг нэгэн бол Ким өөрийнхөө нүүрэнд цустай маск тавьдгийг мэдэх байх. Тэрээр Элизабет Баторийн адилаар цус хүний залуу насыг хадгалдаг гэдэгт итгэдэг ажээ. Хүний цусыг боловсруулж тусгай маск боловсруулна. Энэ нь үр дүнтэй эсэхийг одоогоор тогтоогоогүй байна.

2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. H

    2016/09/17 at 19:17

    Aldaa bagatai bichildee

  2. Moon

    2016/11/01 at 00:49

    Chusaar iim ym hiij bolno gejvv.OMG Fuck

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *