Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт

1

Энэ үе бол 50-хан жил үргэлжилсэн, богинохон ч гэлээ өнөөгийн америк соёлын үндсийг тавьсан. Ковбой, дээрэмчин, индианчуудтай тулалдах тулаан, мөн өөр хоорондоо байлдаж байсан тэр үе бол Зэрлэг Баруун. Бидний үздэг кино дээр тэр үеийн Зэрлэг Барууны бодит дүр зургийг харуулж чаддаг уу? Үгүй бололтой, Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байжээ.

Зэрлэг Барууны тухай бидэнд өгсөн мэдээлэл – худлаа

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 2

Орчин үеийн бид Зэрлэг Барууны тухай ойлголтыг киноноос л авдаг. Дэлгэцнээ гарсан кинонуудын ихэнхийг америкчууд бус италчууд хийсэн нь үнэнээс холдох аж. Нэгдүгээрт: жинхэнэ ковбой гэдэг бол баатар эр биш жирийн л малчин эр байсан байна. Хоёрдугаарт: ковбойчууд хэзээ ч индианчуудтай тулалдаж байгаагүй. Улаан арьстнуудтай дээрэмчин, америкийн цэрэг арми л байлдаж байсан. Мөн, ковбойчууд хотын төв талбайд бие биенээ буудах дуэль хэзээ ч хийж байгаагүй хүмүүс юм.

Буугүй бол чи эр хүн биш

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 3

Зэрлэг Барууны үед хүн болгон буутай байжээ. Үнэн шүү. Хэрвээ чамд буу байхгүй бол чи эр хүн биш гэсэн үг. Бас нэг чухал зүйл бол чи буугаараа буудаж чадах ёстой. Энэ нь харин кино дээр гардаг шиг байсангүй. Мэдээж, мундаг бууддаг эрчүүд байсан ч хүн амын тал хувь нь өөрийгөө хамгаалах, ан хийх л зориулалтаар буу биедээ авч явдаг байжээ. Энэ үеэс л эхэлж Америк айл болгон буутай байх соёлыг дэлгэрүүлсэн байна.

Хуулийг засаг биш хувийн конторуудыг тогтоодог байв

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 4

Хулгайч, дээрэмчид Зэрлэг Барууны хотуудаар багагүй тэнүүчилнэ. Ийм хотуудад цагдаа иргэдийн аюулгүй байдлыг хангадаг байв. Одоогийнх шиг сануулж буудах, ярилцах гэсэн ойлголт байхгүй, шууд л бууддаг байлаа. Тийм учраас дээрэмчид жирийн ард иргэдтэй адил аж ахуй эрхэлсэн шиг хөдөө амьдарч нууцаар дээрэм хийдэг байжээ. Тэр үед цагдаа нарыг төрөөс хариуцдаггүй, хувийг байгууллагуудад эрх мэдлийг нь олгосон байдаг, хувийг контор хуулиа өөрсдөө тогтоож мөрдүүлдэг байв.

Дээрэмчид өшөө авахаар айлган сүрдүүлдэг байв

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 5

Дээрэмчид өөрийнхөө дарангуйллыг айдас түрүүлж явуулдаг байжээ. Жишээ нь, шериф дээрэмчдийн араас хөөвөл шерифийн гэр бүлийг хүйс тэмтэрнэ, өдөр шөнөгүй, хойч үеийг чинь зогсоо зайгүй мөрдөж үгүй хийнэ гэж сүрдүүлдэг байв. Зарим тохиолдолд энэ нь зүгээр ч нэг хоосон сүрдүүлэг биш байсан тухай баримтууд байдаг. Тийм учраас шерифүүд дээрэмчидтэй орооцолдохыг хүсдэггүй байжээ.

Индианчуудтай тулалдахад дандаа цагаан арьстнууд ялж байгаагүй юм

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 6

Бидний үзсэн кино дээр дандаа цагаан арьст америкчууд ялдаг. Үнэндээ бол тийм биш юм шүү. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том тулаан бол 1876 онд болсон Литлл-Бигхорн гэх нэртэй тулаан, талуудын хүч харилцан адилгүй байсан юм: 2000 индианчуудын эсрэг 650 цэрэг. Ахлагч Жорж Кастер хүнд зэвсгээр зэвсэглэсэн ч тус болж чадаагүй юм, хэдэн цаг үргэлжилсэн цуст тулаанд индианчууд илт ялалтаар ялжээ.

Хуйх хусахыг индианчууд санаачлаагүй

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 7

Индианчууд алсан америк хүнийхээ хуйхыг тастаж авдаг дүр зургийг кино дээрээс бид хангалттай үзсэн. Та үүнийг уншаад арай үгүй байлгүй гэж бодох байх. Гэхдээ энэ бол түүхэн үнэн. 19-р зуунд америкчууд индианчуудыг хоморголон устгаж байсан юм, тэдний амьтан шиг агнаж байлаа. Алсан индиан болгоны тоогоор 25 доллар өгөхийг төрөөс амалсан байсан юм. Алсан индианаа нотлохын тулд толгойг нь авчирч өгөөд мөнгөө авна. Тэгэхээр үхсэн хүний толгой чирж явахаар хуйхыг нь тастаж аваад явбал ядаж хөнгөн, бага зай эзэлнэ. Алуурчид ингэж л хандаж байсан юм. Цагаан арьстнуудын энэ аргыг индианчууд хэзээ хойно нь л хэрэглэдэг болсон.

Боломжийн хүн жинсэн өмд хэзээ ч өмсөж байгаагүй

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 8

Одоо сонсоход инээдтэй байх л даа, тэр үед боломжийн гэж өөрийгөө үзэж байгаа бол жинсэн өмд хэзээ ч өмсөхгүй. Тэр үед зөвхөн ковбой, алт хайгчид, боолууд л өмсөнө. Жинсэн өмд хямдхан, ажлын хувцаст тооцогдож Карибийн сав газраар байрлах нутаг дэвсгэрээр өмсөж байгаад АНУ-ын өмнөд мужуудаар тархаж эхэлжээ. Тэр үеийн жинсэн өмд цагаан өнгөтэй байсан бөгөөд саяхнаас л будаж эхэлсэн юм.

Ковбойчууд өөрийн гэсэн нэр хүндийн кодекстэй

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 9

Бидний дээр дурдсанаар ковбой жинхэнэ утгаараа дээрэмчидтэй ямар ч холбоогүй. Нийгмийн ядуучуудын зиндаанд хамаарч байлаа. Өөрийн гэх морьгүй, өөр бусдын тариалангийн талбай дээр ажиллах, малыг нь хариулдаг хүмүүс байсан ч гэсэн өөрийн гэсэн нэр хүндийн кодекстэй байв. Ковбой нэр зүүсэн хүн болгон мөрдөхийг хичээнэ. Энэхүү кодекст нь зэвсэггүй хүн рүү буудахгүй байх, эмэгтэйчүүд, хүүхдийг буудахгүй байх, өөр хүний малгай өмсөхгүй, өөр хүний морин дээр мордох нь хүний эхнэртэй секс хийсэнтэй адил тооцогдож байжээ.

Зарим нэг нь хүний мах иддэг байв

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 10

Хүний мах идэхийн тулд элдэв янзын үдэшлэг зохиогоогүй ээ. Гэхдээ түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нэгэн явдлыг энд дурдах гэж байна: 1846 онд болсон явдал. Зэрлэг Баруунд очих аялал тэр үед 4-6 сар үргэлжилдэг байв. Харин Жорж Доннер болон Жеймс Рида нарыг удирдсан багийн аяллын маршрут илүү урт, аюултай хэсгээр явагдах байжээ. Сьерра-Невадагийн өндөр уулсад тэд гацаж өвлийг давах болж. Багийн гишүүд 87 байснаас 48 нь л амьд үлдэж чадсан юм. Хүйтэн ширүүн өвлийг ууланд давахын тулд тэд үхсэн нөхдийнхөө махыг идэж амьд үлджээ.

Зэрлэг бухыг хэдэн саяар нь устгасан

Зэрлэг Баруун үнэхээр зэрлэг байсныг нотлох 10 баримт 11

1830-аад оноос ямар ч хяналтгүй зэрлэг ан эхэлсэн юм. Хойд Америкаар нутаглах зэрлэг бухыг устгахад тун ойртуулсан. Уг амьтан нь индианчуудын хувьд чухал амьтан байсан юм: махаар нь хооллож, арьсаар нь хувцас, урцаа барина, ясаар нь зэр зэвсэг хийдэг байжээ. Тэд өөрийн хэрэгцээнд хэрэгтэй хэмжээгээр нь зэрлэг бухыг алдаг байлаа. Харин америкчууд арьсыг нь авч армийн хувцасны нөөцөд, эсвэл Европ руу гаргахын тулд үй олноор нь агнаж эхлэв. 1800-аад оны үед 2000 гаруйг алсан тоо байдаг бол 1870-1875 оны хооронд ойролцоогоор 2,5 саяыг алсан тоо бүртгэгдсэн байна.

4
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/09/17 at 12:34

    Индианчууд монгол угсаатай

  2. Зочин

    2016/09/17 at 14:02

    Cow-boy гэдэг чинь Үхэрчин-хүү гэсэн үг. Тэр үеийн цалин авдаг малчид гэх юмуу даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *