Гэрийн чанамал хиам хийх арга

2

Дэлгүүрийн лангуу дээр хэвтэх хиамны чанар тийм ч сайн биш гэдгийг та мэднэ. Жишээ нь, хиаман бүтээгдэхүүнд буурцаг болон амьтны уураг, каррагинан ихээр агуулагддаг байна. Каррагинан гэдэг нь махыг хөөлгөж их харагдуулах байгалийн гаралтай өтгөрүүлэгч бодис ажээ.

Та бүхэнд ямар ч гэрийн эзэгтэй хийх хиамны жорыг танилцуулж байна.

Гэрийн чанамал хиам хийх арга 2

15-20 хувийн өөх тостой гахайн мах бэлдэж махны машинаар татна. Махны машины ирний дугуй хэмжээ нь 1 см-аас ихгүй байна, махандаа махны хэмжээний харьцаатайгаар -1,7%-ийн давс, нитритийн давсыг зааврын дагуу, 20% нь ус, өлөндөө шахсан махны хэм 65 хүртэл буцалгана.

Орц:

  • Гахайн хүзүүний мах – 2,5 кг
  • Ясгүй гахайн хавирга – 1 зг
  • Давс – 60 г
  • Сахар – 25 г
  • Нитритийн давс – 10,5 г
  • Майоран – 3,5 г
  • Нунтаг сармис – 3,5 г
  • Нунтаг хар перец – 20 г
  • Хүйтэн ус – 500 мл

Энэ удаад фосфатыг би орцоосоо хаслаа, нэг талдаа хүний эрүүл мэндэд сөрөг, нөгөө талаар барьцалдсан чанга хиам идэхийг хүссэн юм. Харин, нитритийн давсыг үлдээхээс өөр аргагүйд  хүрлээ, жинхэнэ хиамны амтыг оруулж, улаан өнгийг хадгалж үлдэнэ.

Усны хэмжээг өөрийн урьд өмнө хийдэг байсан хэмжээнээс багахан хассан юм, яагаад гэвэл фосфатыг орцоосоо хассаныг та анзаарсан. Сахар нэмсэн, яагаад гэвэл дэлгүүрт зарагддаг хиам давс чангатай байдаг, сахар давсны амтыг дарж өгнө. Өөр бусад амтлагчуудыг хийж үнэр, амтыг нь нэмж байгаа болно.

Гэрийн чанамал хиам хийх арга 3

Махаа 4 см хэмжээтэйгээр дөрвөлжин хэрчинэ.

Гэрийн чанамал хиам хийх арга 4

Дээрээс нь давс, нитритийн давс, сахар, амтлагч, хүйтэн усаа хийгээд ус маханд шингэтэл хэсэг амраана.

Гэрийн чанамал хиам хийх арга 5

Таглаад, шөнөдөө хөргөгчид хонуулна.

Гэрийн чанамал хиам хийх арга 6

Маргааш нь махны машинаар жижиглэсэн юм.

Гэрийн чанамал хиам хийх арга 7

Бага хурдаар гурил зуурагчид минут орчим зуурна.

Гэрийн чанамал хиам хийх арга 8

Бэлэн болсон махаа урьдчилан бэлдсэн өлөн гэдсэндээ шахна. Хүнсний шприцээр шахаж болно, энэ удаад би даралттай агрегатаар шахсан юм.

Гэрийн чанамал хиам хийх арга 9

Гэрийн чанамал хиам хийх арга 10

Өлөндөө шахсан хиамаа би дахиад нэг хоног хөргөгчид хонуулсан. Ингэснээр мах бие биетэйгээ илүү сайн барьцалдаж амт нь орно.

Маргааш өглөө нь буцалж буй усанд хийж таглана. Галаа унтрааж нэг цаг байлгана. Хиамны мах маань 65 хэмээс багахан илүү гарсан байна, хамгийн гол нь 70 хэмээс дээш халааж болохгүй шүү.

Гэрийн чанамал хиам хийх арга 11

Хиамаа уснаас авч усыг нь шүүнэ.

Гэрийн чанамал хиам хийх арга 12

Хөргөгчид хийж хөргөөд л таны хиам бэлэн. Саяхан Weber-ийн Smokey Mountain авсан байсан юм, тэрийгээ турших сайхан боломж.

Гэрийн чанамал хиам хийх арга 13

Дугуй таглаатай, дотроо нүүрсээ тавих тортой, ус хийх савтай. Та юу дуртайгаа шарж болно, тахиа, шувуу, загас … Доод хэсэгт нь халуун хэм тааруулах татуурга, нүүрс нэмэх тусгай хаалга байрлана.

Гэрийн чанамал хиам хийх арга 13

Гэрийн чанамал хиам хийх арга 14

Би хиамаа өндөр халуунаар шарах хэрэггүй байсан тул би бага нүүрс хийсэн.

Нүүрсээ бүрэн шатаад эхлэхээр нь зохих хэмжээний ус хийж урьдчилан бэлдсэн хиамтай тороо нүүрс дээрээ тавиад тагийг нь хаагаад орхисон. Миний хиам шарах хэм бол 65.

Гэрийн чанамал хиам хийх арга 15

2 цагийн дараа миний хиам бэлэн болсон байв.

Гэрийн чанамал хиам хийх арга 16

Утааны үнэр орж, шаргалтаад л …

Халуунаар нь авч хэрчээд идэж үзлээ. Амттай гэж жигтэйхэн. Шүүстэй мөртлөө чанга, давс, амтлагч нь яг таарсан. Сайхан хиам болсон шүү.

Гэрийн чанамал хиам хийх арга 17

Гэрийн чанамал хиам хийх арга 2

45
ГайхмаарГайхмаар
28
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. М. Сандагдорж

    М. Сандагдорж

    2016/09/16 at 23:08

    Ss

  2. Зочин

    2016/09/17 at 08:00

    Маш сайхан юм байна аа

  3. Orgil Bayarkhuu

    Orgil Bayarkhuu

    2016/09/17 at 15:15

    ss

  4. Зочин

    2016/09/17 at 17:18

    Ymar goe um be haluun hiam idmeer bna kkk

  5. mendee

    2016/09/19 at 17:37

    Hen tegj zobj hiideg ym be

  6. Зочин

    2016/09/22 at 01:24

    Bayarlalaa

  7. Зочин

    2016/10/31 at 20:37

    bayarlala

  8. Зочин

    2016/11/02 at 16:44

    Сайхан зүйл бичсэнд баярлалаа. Гэртээ хийж үзмээр байна даанч нитритны давсыг хаанаас авч болох вэ.Хэлж өгөөч.

  9. uyanga

    2016/11/15 at 00:13

    Utasnaas oroh gesen miniih bichij bolohgui bnaa

  10. Зочин

    2016/12/23 at 12:41

    Үхрийн махаар хийж болохуу

  11. Оюун

    2017/05/08 at 08:28

    Энэ хуучин бичлэг байна гэвч майоран гэж юу байдаг юум вэ гое санагдаад хийж идэх гэсиимаа.дэлгүүрийнх нуль нитрит шар буурцагийн гурил холичих юум

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *