Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил

1

Та эрүүл байхыг хүсэж байгаа бол эсвэл турахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийн биеийн бодисын солилцооны тухай бодох нь зүйтэй. Бодисын солилцооноос л бидний эд эс шим тэжээл, энергиэ нөхөж авна шүү дээ. Бодисын солилцоо удааширснаар илүүдэл жинд хүргэдэг. Бид та бүхэндээ бодисын солилцоог түргэсгэдэг 11 дадал зуршлыг хүргэж байна.

Тогтсон цагийн хуваарийн дагуу хоолло

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 1

Бидний бие махбодь маш ухаалаг. Хүний бие организм тогтсон цагийн хуваарийн дагуу хооллохоор “тохируулагдсан” байдаг. Тиймээс дараагийн хоол идэх цаг хүртэл хуримтлуулсан энергиэ дуустал нь ашигладаг. Хэрэв тогтмол цагаар хооллохгүй байвал энергиэ зарцуулахын оронд хадгалж эхлэх болно. Тиймээс 3-4 цаг тутамд хооллох нь биеийнхээ бүх энергийг ашиглахад тусалдаг.

Шингэн сайн хэрэглэх

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 3

Шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэснээр бодисын солилцоонд сайнаар нөлөөлөх болно. Хүний бие усны дутагдалд орсон үедээ илчлэг шатаах нь багасдаг. Учир нь энэ үед элэгний гол ажил нь өөх шатаах биш харин биед шингэн хуримтлуулах болдог. Тиймээс шингэн юм сайн уугаарай! Хэрэв та жирийн ус уугаад сурчихсан бол цай ууж үзээрэй. Жишээ нь ногоон цай биеийг шингэнээр маш сайн хангадаг.

Сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 2

Сүүн бүтээгдэхүүнд өөх шатаадаг, булчинд сайнаар нөлөөлдөг олон шим тэжээлт бодис агуулагддаг. Жишээ нь сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг кальци нь бодисын солилцоог зохицуулах чухал үүрэг гүйцэтгэдэг.

Идэвхитэй хөдөлгөөнтэй бай

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 4

Гүйлт, алхалт, бүжиг, дасгал гэх мэт идэвхтэй хөдөлгөөн нь өөх шатааж бодисын солилцоог түргэсгэдэг. Бодисын солилцоонд булчингийн өсөлтийг дэмждэг биеийн хүчний дасгал сайнаар нөлөөлнө. Тиймээс бодисын солилцоогоо хурдасгах хамгийн сайн арга бол тогтмол дасгал хөдөлгөөн юм.

Эрт сэрж сур

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 5

Нарны гэрэл гэх мэт гадаад хүчин зүйлс таны бодисын солилцоонд нөлөөлөх болно. Нарны гэрэл нь өдөр, шөнө солигдохтой холбоотой биед явагдах биологийн процессийг зохицуулахад тусалснаараа энерги зарцуулалтыг хянах болно.

Нүүрс усны хэрэглээгээ бүү хязгаарла

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 6

Нүүрс уснаас татгалзах замаар хоолны дэглэм бариад хэрэггүй. Нүүрс усны дутагдал серотонины нийлэгжилтэнд сөргөөр нөлөөлнө. Энэ нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх ба байнгын стрессийн байдалд автуулах болно. Ингэснээр та турж эхэлнэ. Мэдээж хэрэг өөх шатсанаас болж биш харин усны дутагдалд орсны улмаас турна гэсэн үг юм.

Амттанд дурлахаа боль

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 7

Хэрэв та жигнэмэг, чипс, бургер, пицца гэх мэт биед муу хүнсийг идэх дуртай бол дахин нэг бодоод үзээрэй. Эдгээр хүнс нь бодисын солилцоог удаашруулдаг. Учир нь юунд байна вэ гэвэл хоол идсэний дараа үүссэн энерги нь гурван цаг орчим хугацаанд зарцуулагдаж дуусдаг. Дараа нь бие махбодь дотоод энергиэ ашиглаж эхэлдэг, өөрөөр хэлбэл өөрийн өөхөө шатаадаг гэсэн үг. Хэрэв та үргэлж жигнэмэг идсээр байвал өөх шатаах биш харин ч нэмж хуримтлуулах болно.

Хүнсэндээ йоджуулсан давс хэрэглэ

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 9

Сүүлийн үед моод болоод байгаа далайн давс хуучны йоджуулсан давсыг яаж ч гүйцэж чадахгүй байгаа. Йод дутагдсанаар бодисын солилцоонд шууд хамааралтай бамбай булчирхайд сөргөөр нөлөөлдөг.

Органик хүнс хэрэглэ

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 8

Төрөл бүрийн хортой нэмэлтүүд орсон; антибиотик, өсөлтийн даавраар өсгөж үржүүлсэн амьтан; синтетик бордоогоор ургуулсан ургамал гэх мэт органик бус хүнс тийм ч амттай сонсогдохгүй байгаа биз? Гэвч энэ бүгд бидний хэрэглэдэг хүнсний ихээхэн хувийг эзэлдэг. Юу идэж байгаагаа дахин нэг бодоод үзээрэй.

Биед байгаа төмрийн хэмжээндээ анхаар

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 10

Төмөр дутагдсанаас хүний булчин хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чаддаггүй. Төмөр багассан үед мах, загас, гурвалжин будаа, алим сайн идээрэй.

Стрессээс зайлсхий

Бодисын солилцоог түргэсгэх 11 дадал зуршил 11

Ихэвчлэн стрессээ хянаж чадахгүйгаас болж бодисын солилцоо удааширдаг. Стресстэй үед бамбай булчирхай бодисын солилцоог удаашруулж жин нэмэхэд хүргэдэг.

Эрүүл мэнддээ анхаараарай!

21
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Даадуу А.

    2016/07/12 at 11:20

    ss

  2. Отгончимэг Э.

    2016/07/12 at 11:29

    .

  3. Kim Yoona

    2016/07/12 at 11:36

    Сайн байна уу?? надад туслаач доорх линкрү ороод лайклаад өгөөрэй. Таньд сайн сайхныг хүсье???
    https://mobile.facebook.com/Upturndesignagency/photos/a.1642105992702451.1073741828.1639436872969363/1750899648489751/?type=3&source=48&ref=bookmarks

  4. Буян Хишиг

    2016/07/12 at 11:42

    :)

  5. Munhkuu

    2016/07/12 at 12:01

    Odoo dutuu vsegnvvdee hooson zai orhihoo bolihgvi umuu

  6. Ука 'Б

    2016/07/12 at 12:23

  7. Нарантуяа А.Б.С.

    2016/07/12 at 12:32

    Ss pls

  8. Д. Аагий

    2016/07/12 at 12:43

    Ss pls

  9. .

  10. Doljiko Doljiko Doljko

    2016/07/12 at 15:56

    ss hiisen hunii buh zurgiin likelii

  11. Меч' Одмаа

    2016/07/12 at 15:58

    ….

  12. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  13. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  14. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  15. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  16. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  17. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  18. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  19. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  20. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  21. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  22. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:15

  23. Э. Ганчимэг

    2016/07/12 at 16:16

  24. Kokoro Oogii

    2016/07/12 at 20:34

    .

  25. Baasansuren Surenee

    2016/07/13 at 00:45

    Sss

  26. Narmandakh Burnee

    2016/07/13 at 07:14

    Angel Angel

  27. dalai

    2016/07/14 at 10:25

    Bi yaj turah we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *