Танд урам зориг өгөх 11 тамирчны ишлэл

0

Тамирчин бүр өдөр тутам гайхалтай гавьяа байгуулахуйц гүйцэтгэлийг үзүүлж өөрсдийн бие махбодийг шинэ хязгаар луу зүтгүүлж байдаг. Тэд сэтгэлзүйн болоод бие махбодийн хувьд хүчирхэг байдагт эргэлзэх зүйлгүй боловч тэд яаж энэ бүхэнд хүрч, энэ бүхнийг удирдан зохицуулж давж гарч байдаг вэ гэдэг асуулт таны толгойд бууж байв уу? Алдартай тамирчдын өгүүлсэн дараах урам зориг ухаарал хайрлах ишлэлүүд, зөвлөж хэлсэн үгсийг уншаарай, чамд эрч хүч өгч, өөрт чинь тулгарч буй сорилтуудыг туулж гарахад туслах болно.

1. Stephen Curry

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамгийн үнэ цэнэтэй тоглогч (NBA-MVP) Христэд итгэх сүсэг бишрэлээсээ хүч чадал авдаг.

“Өмсч байгаа цамц минь надад илүү их утга учиртай, яагаад гэвэл миний дотор Христ амьдардаг.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 12

2. Manny Pacquiao

Манни-гийн энэхүү 3 элемент түүнд өдөр бүр эрч өгдөг болохыг мэддэг аж.

“Бурхан, цуцалтгүй хөдөлмөр, төвлөрлийн ачаар өмнөө байсан бүхнийг давж дуусгаж чадсан.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 1

3. Bo Jackson

Зорилго тавина гэдэг бол амжилтанд хүрэх эхний алхам.

“Зорилгоо өндөрт тавь, тэнд очин очтолоо бүү зогс.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 2

4. Nonito Donaire Jr.

Чамд бодож байгаагаас чинь илүү хүч чадал үргэлж байдаг.

“Би юу хийж чадах вэ гэдгийг байнга санаж өөртөө түлхэц өгч бай. ”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 3

5. Alyssa Valdez

Сайхан сэтгэлтэй, хүлээцтэй хүн байна гэдэг бол мөнгө, алдар нэрээс ч илүү чухал зүйл.

“Амьдрал гэдэг чи бусад хүмүүст хэрхэн нөлөөлж чадах вэ гэдэгт агуулагдана. Энэ бүх материаллаг зүйл, таныг тойрсон мөнгө, алдар нэрийн тухай хэлсэнгүй, харин танд юу ч тохиолдсон таны дэргэд байж чадах жинхэнэ хүмүүсийг хэллээ.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 4

6. Michael Jordan

“Шаргуу цөхрөлтгүй оролдлого бол амжилтын гол түлхүүр. Алдаа дутагдал таны зоригийг мохоохыг бүү зөвшөөр”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 5

7. Allyson Felix

Бурхан бүх хүнд зориулсан төлөвлөгөөтэй, түүнд итгэх итгэлээ хэзээ ч бүү сулруул.

“Миний сурч мэдсэн хамгийн чухал зүйлийн нэг бол ямар ч нөхцөл байдалд бүрханд итгэх.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 7

8. Ava Verdeflor

Гимнастикийн өсч яваа од тэрээр түүний мөрөөдлийг нь биелүүлэхэд тусласан хүн бүрт талархах цаг зав гаргадаг.

“Амьдралыг туулахад минь тусалсан хүн бүрт талархах цаг зав гаргахыг л би зөвхөн хүсч байна.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 11

9. Chris Tiu

Тэрээр хүн амьдралдаа хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол бусдад туслах гэдгийг мэднэ.

“Зарим нэг зүйл биднийг ямар их аз жаргалтай болохыг, амьдрал бол зөвхөн ажил биш гэдгийг ухааруулж өгдөг. Амьдрал гэдэг бол амьдрахын нэр, амьдрал гэдэг биднийг дагагч ах, эгч, дүүстээ тусламжийн гараа сунгах боломжтой байхыг хэлдэг.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 8

10. Muhammad Ali

Өөртөө болон бусдад итгэх итгэл нэн чухал юм.

“Хүмүүсийг сорилт, бэрхшээлээс айх явдал итгэл дутагдсанаас үүсдэг, харин би өөртөө итгэсэн.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 9

11. Pelé

Сорилт гэдэг хүнд даваа боловч шагнуулах илүү үнэ цэнэтэй зүйл байдаг.

“Ялалт хэдий чинээ хүнд байна, ялах үеийн аз жаргал төдий чинээ агуу байна.”

Танд урам зориг өгөх 12 тамирчны ишлэл 10

39
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Temuulen

    2015/07/15 at 22:14

    thanks xopom.com iin hamt olond

  2. Зочин

    2015/07/16 at 21:34

    Сэтгэгдэл *thanks

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *