Сургуулийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой лайфхакууд. Таны хүүхэд сургууль дээрээ өөртөө илүү итгэлтэй байж, хичээл номоо хийх дуртай болно!

2

Та магадгүй олон жилийн өмнө сургуулиа төгсөж байсан байх, гэхдээ энэ нь таныг дахин сургуулийн амьдралд оролцохгүй гэсэн үг биш юм. Тэр тусмаа, хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол шүү дээ.

Эцэг эх байхын хамгийн том үүрэг бол хүүхдэдээ амжилттай боловсрол эзэмшүүлэх явдал билээ.

Romrodphoto / Shutterstock.com

Сурагчид гэр болон сургууль дээрээ бусдын дэмжлэгийг авснаар, тэд сурах тал дээр илүү эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй болох болон боловсрол эзэмших нь амьдралд чухал зүйл гэдгийг ойлгож, ухамсарлахад нь туслана. Эцэг эх нь анхаарал тавьдаг хүүхдүүд сургууль дээрээ юмыг хүлээж авах, ойлгох болон хүндлэх чадварт илүү сайн суралцдаг аж.

Ийм учраас сургуулийн насны хүүхдүүдэд сургууль дээрээ ашиглах боломжтой зарим нэг арга, заль мэхүүдийг эцэг эх нь зайлшгүй зааж өгөх ёстой юм. Ингэснээр хүүхдийн сурч, мэдэх хүсэлд сонирхолд нь тус болдог байна.

nazin_58 / Shutterstock.com

 

Эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой, сургуулийн насны хүүхдийн эзэмших хэрэгтэй 5 лайфхак

Сургуулийн лайфхак 1: 7 хоногийн өмсөх хувцсаа урьдчилан бэлдэх

Ингэснээр хүүхэд таны өглөөний цагийг асар их хэмнэх бөгөөд үр дүнд нь та ажлаасаа, хүүхэд чинь сургуулиасаа хоцрохгүй.

eileishop / Instagram

 

Сургуулийн лайфхак 2: Хичээлийн хуваарийн зургийг авч гар утасныхаа дэлгэц дээр тавих

Энэ бол хүүхдэд хичээлийнхээ хуваарийг хэнээс ч асуухгүй мэдэж байхад нь туслах үр дүнтэй арга юм. Гар утсаар нь хичээлийн хуваарийнх нь зургийг авч, утасных нь дэлгэц дээр тавьж өг. Тэд хэзээ ч үүнийг хаяж гээгдүүлэхгүй!

snavelystudents / Instagram

 

Сургуулийн лайфхак 3: Гэрийн даалгавар хийх

Гэртээ шаардлагатай харандаа, цавуу болон скоч зэргийг бүгдийг нь цуглуул. Хүүхдийг гэрийн даалгавраа хийх тав тухтай орчныг нь бүрдүүлж, хэрэг болох бүх эд зүйлсийг нь гар доор нь бэлэн байлгаарай. Ингэснээр хүүхэд гэр даалгавраа хийхээс залхуурахгүй.

michigan.mom / Instagram

 

Сургуулийн лайфхак 4: Хичээлээ давтах нам гүм орчныг бүрдүүлэх

Таны хүүхэд нам гүм, оюун санаагаа бүрэн төвлөрүүлж чадах орчинд, хэрэг болох эд зүйлсийн хамтаар хичээлээ шамдан хийнэ гэдэгт итгээрэй. Анхаарал сарниулах гар утас, телевиз, эсвэл интернетээс хол байлгаж чадвал, хүүхдүүд хичээлдээ гол анхаарлаа хандуулж чадна. Хүүхдээсээ хичээлээ хийхэд юу хэрэгтэй байгаа талаар нь асуугаарай.

J Paulson / Shutterstock.com

 

Сургуулийн лайфхак 5: Зохион байгуулалтын ур чадварыг сайжруулах

Эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрийн хувийн эд зүйлс болох зөөврийн компьютер, цүнх, эсвэл хичээлийн дэвтэр, ном зэргийг эмх цэгцтэй авч явах, тавих нь ямар чухал талаар хэлж ойлгуулах хэрэгтэй. Мөн тэдэнд хуанли ашиглаж өдөр бүр ямар чухал зүйлс хийх ёстойгоо бичих нь хувийн зохион байгуулалттай болоход нь ач тустай гэдгийг хэлж өгөөрэй. Ингэхдээ хүүхдэд хэтэрхий ойлгомжгүй хуанли өгөх хэрэггүй.

sunnydayfamily / Instagram

Эцэг эхийн оролцоо тийм ч хэцүү зүйл биш. Та хүүхдийнхээ боловсролд хэдэн зуун цагийг зарцуулах шаардлагагүй. Та сайн дураараа хэдхэн цагийг зарцуулахад л маш их үр өгөөж өгөх болно.

ESB Professional / Shutterstock.com

Мөн та дээрх лайфхакуудыг хүүхдүүддээ зааж өгч, тэдний сургуульдаа шамдан суралцах хүсэл тэмүүллийг нь улам нэмэгдүүлээрэй.

5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *