Хуучин паар луугаа хэзээ хамгийн сүүлд харснаа нэг санаарай. Сайтар цэвэрлэгээ хийх цаг нь болсон бол туршлагатай гэрийн эзэгтэй нар ийнхүү зөвлөж байна

2

Их цэвэрлэгээ – тийм ч таатай ажил биш, гэхдээ хамгийн чухал ажлуудын нэг мөнөөс мөн. Тийм учраас гар хүрэхээргүй газрыг ч гэсэн цэвэрлэхээс өөр аргагүй. Хуучин паар цэвэрлэх хүсэл байвч зориг нэг л хүрэхгүй байна уу?

© DepositPhotos

Та бүхэндээ туршлагатай гэрийн эзэгтэй нарын өгч буй зөвлөгөөг хүргэж байна. Бага хүчээр хуучин паараа хэрхэн цэвэрлэх вэ?

Орон гэрийг тань дулаацуулах паар

Олон жилийн хэрэглээний явцад тоос шороо, хир дартаг гээд юу эс пааран дээр хуримтлагдах вэ дээ? Тэгээд бас паарыг цэвэрлээгүй удсан бол бүр ч ярих зүйл алга.

© DepositPhotos

 

Паар цэвэрлэхэд юу ашиглах вэ?

1. Тоос сорогч

Жижиг хошууны тусламжтайгаар пааран дээр унасан сул шороо тоосыг соруулж авч болно. Дараа нь чийгтэй алчуураар нэг сайтар арчихад л сайхан цэвэрхэн паар цаанаас нь гарч ирнэ.

 

2. Сэнс

Паарны цаана эхлээд чийгтэй алчуур унжуулаад дараа нь халуун сэнсээр хүчтэй үлээлгээрэй. Шороо тоос нь шууд нойтон алчууран дээр унах тул бужигнахгүй.

 

3. Уураар цэвэрлэгч

Уг төхөөрөмж хуримтлагдсан бохирыг цэвэрлэхээс гадна паарны гадаргууд ариутгал хийнэ. Гэхдээ халуун уур нь паарны будгийг гэмтээх гээд байдаг талтай.

© DepositPhotos

 

4. Шарах шүүгээний хавтан болон халуун ус

Шарах шүүгээний хавтанг паарны доор байрлуулаад дараа нь халуун ус пааран дээрээ гоожуулна. Илүү цэвэрхэн болгоё гэвэл алчуураар сайтар арчаарай.

 

5. Угаалгын бодис

Хэрвээ паар их бохирдолтой буюу дан усаар угаах боломжгүй бол угаалгын бодис хэрэглэхээс өөр аргагүй. Ахуйн хэрэглээнд ашигладаг химийн гаралтай бодис хэрэглэнэ. Паар луугаа цэвэрлэгээний бодисыг цацаад орхино. Хэсэг хугацааны дараа их бохирдлыг ямар ч хүндрэлгүйгээр цэвэрлэж чадна.

© DepositPhotos

Паарны дээд хэсгийг амархан цэвэрлэх бол паарны дунд хэсгийг цэвэрлэхэд хэцүү байдаг. Энэ үед өндөр хүзүүтэй шил угаагчаар цэвэрлээрэй. Хажуудаа содтой ус бэлдээд шил угаагчаа дүрж паарны завсрыг цэвэрлэнэ: шинэ юм шиг л гялалзах болно.

Паарнаас аалзны торыг цэвэрлэхдээ даавуун оймсоор арчихад л болно. Оймсоо норгоод л паараа арч. Аалзны тор нойтон оймсонд наалдана. Харин тоос сорогч энэ тохиолдолд нэг их үр дүнтэй биш.

© DepositPhotos

Харин хуримтлагдсан тосноос шүдний оо үр дүнтэй цэвэрлэж чадна. Алчууранд шүдний оо түрхээд паараа арчаарай. Хэдэн минутын дараа хуучин паарны тосыг арчихад амархан арилна.

Паарыг хэрхэн, юугаар цэвэрлэх нь тухай хүний өөрийн шийдэх асуудал. Паарны бүтэц, паарны ойр орчим байгаа хана, шал зэрэг нь цэвэрлэгээний ямар арга сонгоход нөлөөлөх юм.

© DepositPhotos

Хамгийн гол нь паарыг цэвэрлэхгүй олон жил явах хэрэггүй. Паарыг байнгын цэвэрлэгээний үеэр хөнгөхөн цэвэрлээд байхад л таны хүнд ажил хөнгөвчлөгдөөд ирэх юм. Жишээ нь тоосоо соруулж байхдаа үе үе паараа соруулж байх нь зүйтэй. Гэрт зочид ирэх гээд байдаг, та шороотой паараа цэвэрлэх гээд зогсож байж таарахгүй.

Та гэрийнхээ ариун цэврийг хэрхэн сахидаг вэ?

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нямчимэг Чулуунбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *