Хоол хүнсний тусламжтайгаар шүдийг эрүүл байлгах болон шүд цайруулах арга

2

Шүдний өнгө болон эрүүл мэнд зөвхөн арчилгаанаас шалтгаалаад зогсохгүй мөн хоол хүнснээс шалтгаалдаг байна. Шүдний эмч дээр очоод шүд цайруулагчаар цайруулаад байж болно, гэхдээ хэрвээ та тодорхой хоол хүнсэнд дурладаг бол дахин дахин шүдээ цайруулахаас өөр аргагүйд хүрнэ. Тиймээс шүдээ цайруулахыг хүсэж байгаа бол хоол хүнсэндээ ухамсартай хандах хэрэгтэй.

Шүдэнд сайнаар нөлөөлдөг хоол хүнсийг сонгохын сацуу сөрөг нөлөөтэй хоол хүнсний хэрэглээнээс давхар татгалзах хэрэгтэй. Та бүхэндээ “шүдний эмч хоол хүнс” болон тэдний сөрөг талынхныг танилцуулахаар бэлдлээ.

Шүд болон буйл аврах хоол хүнс

Шүд ямар нэгэн гадны нөлөөнд эмзэг байгаа нь бие махбодид тодорхой бодис дутагдаж байгааг илэрхийлнэ, мөн шүдэнд бэлтгэл сургуулилт үгүйлэгдэж байна гэж ойлгоорой. Жишээ нь, хэрвээ та байнга зөөлөн хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаагаар өөрийгөө эрхлүүлээд байдаг бол таны шүд суларч зохих иллэг авах боломжгүй болно. Хоолоор дамжуулж буйланд иллэг хийгдэх нь:

  • Цусны эргэлтийг идэвхжүүлнэ
  • Шүлс ихээр ялгарч шүдний өнгөр арилна
  • Буйл бэхжинэ

Шүдэнд бүхий л талаас нь нөлөөлөхийн тулд эмч нар дараах төрлийн хоол унд түлхүү хэрэглэхийг санал болгож байна:

  • Лууван. Каротин нь амны хөндийд шүлс ялгарах болон буйланд ашиг тустай. Мөн шүдний эмалийг бэхжүүлнэ. Түүхий лууван – шүдэнд шилдэг бэлтгэл сургуулилт болно, шүдний өнгөр арилна, харин буйланд иллэг болж өгөх ажээ.
  • Загас. Шүдэнд кальци нэн хэрэгтэй гэдгийг бид мэднэ, фосфор ч мөн адил – амны хөндийн эрүүл мэндийг хангах нэн шаардлагатай элемент. (Загас эвгүй үнэртэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй)
  • Ногоон навчит ногоо. Кальцийн үндсэн эх сурвалж, мөн гоо сайхан, гадаад үзэмжинд нөлөөлдөг, энэ тухай бид танд доор тодорхой тайлбарлаж өгнө.
  • Алим. Шүдний асуудлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмээгддэг. Буйланд сайн иллэг хийнэ, шүдний өнгөр арилгана бас амьсгал цэвэршүүлнэ.
  • Киви. Энэ жимс С амин дэмийн өндөр агууламжтай, уг бодис бие махбодид дутагдвал коллагены ялгаруулалт буурч буйлнаас цус гарч эхэлдэг.
  • Сонгино. Байгалиас заяасан гайхалтай антибиотик, амны хөндийн хортой бактериудыг устгана.
  • Цикорий. Түүний үйлчилгээ – амны хөндийн цусан хангамжийг сайжруулна.
  • Гүнжид. Гүнждийн үр шүдний өнгөр сайн арилгана, эмалийг бэхжүүлнэ мөн кальциар баялаг.
  • Бяслаг. Давсны агууламж багатай хатуу бяслаг нь кальци, фосфатын агууламж өндөртэй байдаг. Бяслаг нь рН-ийн тэнцвэрт байдлыг хангаж амны хөндийн эрүүл мэндийг дэмжинэ, өөрөөр хэлбэл амны хөндийд нян үржих боломжийг хаадаг байна. (Зарим нэг төрлийн бяслаг таагүй үнэртэй шүү)
  • Ногоон цай. Ногоон цайнд агуулагдах катехин нь шүд хорхойтуулах нян устгана. Үүнээс гадна амьсгал сэргээж өгдөг байна.

Ашиг тустай хоол хүнс – сайн хэрэг, гэхдээ шүдний эмч нар ойр ойрхон, бага багаар зууш идэх нь шүдэнд муу гэж үзэж байна. Хэрвээ та байнга ямар нэгэн зүйл зажилж байдаг бол аман дахь нянгуудыг “тэжээж” байгаа хэрэг. Баримтлах дүрэм – багахан зүйл идсэн ч гэсэн амаа зайлж байгаарай.

 

Шүдний өнгө хоол хүнснээс шалтгаалах уу?

Хэрвээ таны шүдний өнгө сэтгэлд нэг л нийцэхгүй байвал цайруулах арчилгаанаас аль болох зайлсхийхээс гадна шүдний өнгөнд сөргөөр нөлөөлөөд байгаа хоол хүнснээс татгалзах шаардлагатай.

 

1. Шүдний “будагчид”

  • Цай болон кофе. Шүдний өнгөнд хамгийн бага нөлөөлөх нь – цагаан болон ногоон цай. Цайны өнгийг бууруулахын тулд нимбэг эсвэл сүүгээр амталж ууна.
  • Улаан дарс. Хурц тод өнгө, танины өндөр агууламж нь улаан дарсыг шүдний аварга будагчаар шалгаруулна. Уг ундааг уусны дараа амаа цэвэрхэн усаар зайлбал зохилтой, гэхдээ шүдээ шууд угаах гэж яарсны огт хэрэггүй. Хүчил нь нүхийг томсгодог, харин сойзоор энэ үед нь угаавал ёстой “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч л болно.
  • Шүүснүүд. Тод хурц өнгийн жимсгэнэ, ногооны шүүснүүд нь хүчил ихээр агуулдаг тул шүдийг сулруулж будагч бодис шүдэнд хурдан шингэхэд нөлөөлдөг байна. Хэрвээ та жимс, ногоо их иддэг бол шүлс ихээр ялгарч будагч бодис амархан арилах болно.
  • Хүрэн манжин болон нэрс. Хромоген бодисын хэмжээ их байдаг тул шүдийг шаргал туяатай болгоно.
  • Амтлагчууд. Ялангуяа куркума болон карри нь нэг удаа хэрэглэхэд л шүдний өнгийг алдагдуулна. Шүд шаргал эсвэл улаан туяатай болно, тэгж амархан арилах ч үгүй. Хэрвээ та амтлагч ихтэй хоол идсэн бол дараа нь нимбэгтэй ногоон цай ууж өнгийг нь цайруулахыг хичээгээрэй.
  • Цуу болон бальзамын уксус. Шүдэн дээр хар толбууд үлдээдэг хүнс.
  • Өнгөтэй хийжүүлсэн ундаа. Хийжүүлсэн ундаа нь өөрт агуулагдах химийн бодисын нөлөөгөөр шүдийг буддаг, мөн шүдний эмалийг эвддэг болохыг мартаж болохгүй.

Хүчтэй өнгө оруулагчийн үйлчилгээг багасгахын тулд хоолны дараа амаа цэвэр усаар зайлж байгаарай, мөн байгалийн гаралтай цайруулагчийг мартаж болохгүй.

 

2. Байгалийн гаралтай цайруулагч

  • Лийр. Өнгөр арилгана, буйланд иллэг хийнэ. Дунд зэргийн хатуувтар төрлийн лийр сонгоорой.
  • Хулуу. Байгалийн гаралтай хамгийн үр дүнтэй цайруулагч. Ногоог шарах шүүгээнд бага зэрэг жигнэж эсвэл түүхийгээр нь үрж салатанд хийж идэж байгаа бол өндөр үр дүнтэй. Мөн смузи хийгээд ууж болно.
  • Бөөрөлзгөнө. Хурц тод өнгөтэй ч гэсэн цайруулах үйлчилгээ сайтай жимсгэнэ. Орцод нь алимны хүчил байдаг тул шүдний өнгөрийг гайхалтай арилгана.
  • Брокколи. Энэ байцаанд агуулагдах бодис нь шүдний өнгөр болон хар толбыг арилгах үйлчилгээ үзүүлдэг. Брокколийг аль болох түүхийгээр нь хэрэглэхийг хичээнэ, жижиглэн хэрчээд салат хийнэ эсвэл дутуу болгоод идэж болно.
  • Цоохор майлз. “1-д 2” бодис: шүдний өнгөр арилгана бас амны хөндийн нян устгана.
  • Жүрж. Цитрусын хүчил нь шүд цайруулна, гэхдээ шүд болон буйл нь эмзэг хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
  • Яншуй. Уг ногоо нь бусад ногоог бодвол аварга цайруулагч. Хоол идсэний дараа хэдэн навч яншуй зажлахад амаа сайхан цэвэрлэж чадна. 

 

3. Амны хөндийн үнэрт нөлөөлөх хоол хүнс

Амны эвгүй үнэр нь өвчний шинж тэмдэг байж болно, гэхдээ эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол амны хөндийн орчныг хэвийн болгох шаардлагатай. Амнаас эвгүй үнэртэх нь зарим нэг тодорхой хүнсний байнгын хэрэглээтэй холбоотой байдаг.

Жишээ нь, зарим нэг хүнс шингэхдээ хүхрийн урвалд ордог. Цусанд шингэж дараа нь биеэс уушгиар дамжин гадагшилна. Хоол идсэнээс хойш удсан ч гэсэн амнаас эвгүй үнэр үнэртсээр л байгааг та мэдэрнэ.

Харин зарим нэг хүнс таатай үнэртүүлэх ёстой мэт, жишээ нь кофе болон чихэр – харин ч эсрэгээрээ амны эвгүй үнэрийн шалтгаан болно. Амны хөндийг хуурайшуулж нян үржих таатай орчин үүсгэдэг ажээ. Ингээд л нөгөө хүхэр ялгарч эхэлдэг байна.

 

1. Амнаас эвгүй үнэртүүлэх хоол хүнс

  • Сонгино болон сармис
  • Зарим нэг тодорхой төрлийн улаан дарс
  • Бяслаг
  • Чихэр
  • Кофе
  • Ислэг хүнс
  • Загас

2. Эвгүй үнэрийг амархан дарах хүнс

  • Алим
  • Цинамон
  • Тоор
  • Базилик болон бууцай
  • Тарвас
  • Ногоон цай

Хоол хүнсэндээ өөрчлөлт хийх гэж хичээгээрэй – долоо хоногийн дараа гэхэд л шүдэнд нааштай өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ.

75
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ариунтуул

    2023/10/13 at 18:54

    Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл байлаа. Мундаг хүмүүстээ маш их талархаж байна. Мэддэггүй юмсаа мэдэж авлаа THANK YOU VERY MUC👉💗😊😚👈

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *