Өвлийн улиралд гар хуурайших, гарын арьс хагаралтыг анагаах арга

3

Гар хуурайшиж хагарах, үүний улмаас загатнаж хорсож үзээгүй хүн ховор болов уу. Ийм байдалтай болсон гар маш эмзэг болох бөгөөд онцгой арчилгаа шаардана.

Өвлийн энэ таагүй мэдрэмжийг хэрхэн арилгах вэ?

Гарын арьс хагарах нь хэрхэн харагддаг вэ?

Ихэвчлэн хүүхдүүдийн гарын арьс хагардаг, яагаад гэвэл тэд хүйтэнд удаан хугацаагаар тоглодог.

Гэхдээ томчуудад ч гэсэн гарын арьс улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илрэх тохиолдол бий, энэ бол гарын арьс хагарах анхны шинж тэмдэг болно.

Эдгээр шинж тэмдэг нь гарын арьсандаа яаралтай арчилгаа хийх болсныг илтгэж байгааг анхаарна уу.

  • Хэрвээ та дээрх шинж тэмдгийг ажигласан ч арьс хагарч байгаа эсэхэд эргэлзээ төрж байгаа бол юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж үзүүлнэ үү – учир нь адил шинж тэмдэгтэй харшил, псориаз зэрэг арьсны өвчин байхыг үгүйсгэхгүй.
  • Гарын шуу орчмын арьс хагарч жижиг шархнууд үүсэж болно, үүнийг огт оролдож болохгүй. Энэ жижиг шархаар дамжиж нян халдварлах магадлалтай.
  • Цэвэрлэгээний дараа гарын алга загатнах, таталдах зэрэг шинж тэмдэг илэрч байвал гарын арьс хагарах шинж тэмдэг болохыг анхаарна уу. Цаг тухайд нь арга хэмжээ авч эхлэхгүй бол нөхцөл байдал улам хүндэрч илүү их эмчилгээ шаардаж эхэлдэг байна.

 

Хүүхэд, томчуудын гарын арьс хагарах шалтгаан – зөвхөн хүйтнээс болно гэж үү?

Үндсэн шалтгаан нь хүйтэн агаар боловч өөр бусад шалтгаан байдгийг мартаж болохгүй.

Хүүхэдтэйгээ өдөр нь цасан хүн хийж байхад бээлий нь норж хөлдсөн бол орой гэхэд та хоёрын гарын арьс загатнах нь тодорхой.

 

Өөр бусад ямар шалтгаанууд байна?

  • Хүйтэн. Энэ бол хамгийн түгээмэл шалтгаан. Чийгтэй гартай гадаа гарсан эсвэл гадаа ямар нэгэн байдлаар гараа норгосон бол орой гэхэд таны гар зүлгүүр шиг л болно гэсэн үг.
  • Химийн бодис. Хэт хүчтэй угаалгын бодис гарын арьс хагарахад нөлөөлнө. Тиймээс гэрээ цэвэрлэхдээ бээлий өмсөж байгаарай.
  • Амин дэмийн дутагдал. Арьсыг амин дэмээр хангахгүй байвал гарын арьс ихээр гэмтэж болзошгүй. Энэ тохиолдолд илүү нухацтай эмчилгээ хэрэгтэй болно.
  • Чийг дутагдах. Гадаа гарахдаа бээлий өмсдөг, гэртээ цэвэрлэгээ хийдэггүй ч гэлээ гарын тань арьс хагараад байвал хангалттай чийг авч чадахгүй байгаагийн шинж (өөрөөр хэлбэл та шингэн хангалттай уухгүй байна).
  • Барилгын ажил. Гэртээ засвар хийж байгаа бол гар сөрөг хүчин зүйлд өртөнө. Будаг, шавар энэ бүгд – гарын арьсыг эвдэж хуурайшихад хүргэнэ.

 

Гарын хагарсан арьсыг эмчлэх үндсэн дүрэм

Энэ асуудлыг гарын тос түрхэж сайтар чийгшүүлэхэд л хангалттай гэж олон хүмүүс андуурдаг.

Гарын хагарсан арьсыг эмчлэх хэд хэдэн дүрэм байдаг, бие махбодийн аливаа асуудал дотроосоо байдгийг мартаж болохгүй.

  • Хоолны дэглэм

Хүний бие махбодид юуны түрүүнд зохих хэмжээний шингэн, амин дэм шаардлагатай. Амин дэмийн дутагдал эсвэл илүүдэл байгаа бол арьсны төрхөнд муугаар нөлөөлнө, үр дагавар – арьс хагарна. Хоол хүнсэндээ аль болох шинэхэн ногоо, жимс хэрэглэхийг хичээгээрэй (хэрвээ боломж байхгүй бол амин дэмийн бэлдмэл ууна), мөн өдөрт 2 литрээс багагүй ус ууна. Ингэснээр арьсны эд эс шингэний дутагдалд орохгүй. Эрүүл хоолны дэглэм байнга баримталж байхыг зөвлөж байна.

  • Ариун цэвэр

Гарын ариун цэвэрт маш олон зүйл хамаарна. Жирийн савангаас татгалз – крем-савангаар угаахыг эрхэмлэнэ. Энэ төрлийн саван нь гарын арьсыг зөөлрүүлж өгдөг байна.

  • Гарын тос

Гарын арьс хамгаалах, шим тэжээл өгөх гарын тосыг мартаж огт болохгүй. Байнга биедээ авч яваарай, хаана ч байсан хамаагүй түрхэнэ – ажил дээр, гэрт, хүүхэдтэйгээ гадаа тоглож байсан ч гэсэн. Гарын тосны орцод А болон Е амин дэм агуулагдаж байвал бүр ч сайн.

Тосондоо харшлаад байвал байгалийн цэвэр гаралтай тос, зуун настын шүүс тус болно.

  • Бээлий

Өвлийн хүйтэнд гадаа гарах тоолондоо бээлий өмсөнө.

Юмыг яаж мэдэх вэ өмсөөд гарсан бээлий норно гэж урьдчилан тооцоолоод боломжоороо бас нэг бээлий цүнхэлж яваарай.

  • Резинэн бээлий

Гэрээ цэвэрлэхдээ гараа хамгаалах зорилгоор резинэн бээлий байнга өмсөнө. Ингэснээр химийн бодисонд гарын арьс гэмтэхгүй.

Гарын хагарсан арьсыг гэрийн нөхцөлд анагаах – амархан бөгөөд хурдан арга

Гарын хагарсан арьсыг тусгай эмийн эмчилгээгээр анагаахаас гадна хуурайшсан арьсыг гэрийн нөхцөлд ч сэргээх аргууд байх ажээ.

Ямар шилдэг аргууд байна?

1. Бүйлсэн самрын тос

Хэдхэн хоногийн дотор гарын хагарсан арьсыг бүрэн эмчлэх чадалтай үр дүнтэй арга. Унтахаасаа өмнө гартаа хэдэн дусал бүйлсэн самрын тос түрхээд тусгай бээлий углаж хононо.

2. Глицерин

Глицеринээр гарын маск хийхийн тулд глицерин, нашатырийн спиртийг 1:1-ийн харьцаатай холино. Халуун ууранд барьсан гаран дээрээ маскыг түрхэнэ.

3. Амин дэм

Нэг хоолны халбага оливийн тосон дээр (ургамлын эсвэл цөцгийн тос байсан ч болно) 2-3 дусал А, В болон Е амин дэм дусааж хутгана. Энэ тосны уусмал нь гарын арьсыг зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Маск тавиад гараа цэвэрлэх хэрэггүй, яагаад гэвэл тос богино хугацаанд арьсанд шингэдэг ажээ.

4. Репейн тос

Маш их амин дэм агуулсан тос. Гарын хагарсан арьсыг богино хугацаанд төлжүүлнэ. Гаран дээрээ 5-7 дусал дусаагаад гартаа иллэг хийж шингээнэ.

5. Сүү

Нэг халбага сүүн дээр нэг хоолны халбага тос (оливын эсвэл наранцэцгийн тос) хийж сайтар хутгаад гурван удаа түрхэхэд л гарын хагарсан арьс төлжинө.

6. Чацарганы тос

Арьсны аливаа цочролыг гайхалтай анагаадаг учраас гарын хагарсан арьсыг ч эмчилнэ. Хэдхэн дусал гартаа дусаагаад иллэг хийхэд загатнаа багасаад ирдэг байна.

7. Төмс

Хальстай нь чанасан төмс ч мөн адил үр дүнтэй.

Илүү их үр дүнтэй байлгахын тулд төмсөө нухаж бага зэргийн сүү, репейн тос хийгээд гарандаа маск байдлаар түрхэнэ.

8. Булцуут цэцгийн ханд

Үрэвсэл, шархны эсрэг бодис. Булцуут цэцгийн хандыг хөвөнд шингээж гараа арчаарай.

9. Календула цэцгийн тос

Энэ цэцгийн тосыг эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг хэдий ч шарх эдгээх чадлыг нь тэр болгон сайн мэддэггүй.

Нэг хоолны халбага ургамлын тосон дээр 2-3  дусал уг цэцгийн тосыг хийж сайтар хутгаад гартаа иллэг хийж түрхэнэ.

Шөнөдөө тусгай бээлий өмсөж хонуулна.

10. Таван салаа

Таван салаа нь шарх эдгээх чадалтай, тиймээс гарын хагарсан арьсыг хэдхэн хоногт төлжүүлж чадна. Шинэхэн таван салааг жижиглэн хэрчиж нухаш болгоод гартаа 40 минут маск тавина. Цочирсон арьсыг тайвшруулж, жижиг хагарлуудыг богино хугацаанд арилгана.

19
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Gunj Batbayar

    Gunj Batbayar

    2017/11/16 at 19:21

    Soyolmaa Boldbaatar

  2. Buyandelger Gansvkh

    Buyandelger Gansvkh

    2017/11/16 at 19:33

    Baljaa Baljka

  3. Esu Ubr

    Esu Ubr

    2017/11/16 at 22:22

    Б. Цолмонтуяа <3

  4. Цолмонтуяа Б.

    Цолмонтуяа Б.

    2017/11/16 at 22:24

    Niaa bayrlaa hha??

  5. Зочин

    2017/11/17 at 00:39

    beerloo

  6. Tseden Sarantuya

    Tseden Sarantuya

    2017/11/17 at 08:32

    Ундармаа Хангай

  7. Tsagaankhuu Batchimeg

    Tsagaankhuu Batchimeg

    2017/11/17 at 13:27

    Ene odoo yunii aris ve yamar aimaariin

  8. Зочин

    2017/11/19 at 20:09

    you medelel bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *