СКАЙтел групп “Хэрэглэгчээ сонсъё-2017” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

0

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн зорилтын хүрээнд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдээ мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөгөөр чиглүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч Скайтел групп, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Хэрэглэгчээ сонсъё-2017” нээлттэй өдөрлөгийг өнөөдөр СКАЙтел төв дээр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Скайтел болон Скаймедиа үйлчилгээний хэрэглэгчдэд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн танилцуулга хийв. Скайтел группийн зүгээс хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын мэдээ мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн аван, шийдвэрлэх үйл ажиллагааг амжилттай явуулсан юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Зах зээл судалгааны газрын дарга Р.Сарантуяа:

“Хэрэглэгчээ сонсъё-2017” өдөрлөг нь хэрэглэгч үйлчилгээ авдаг тухайн аж ахуй нэгжээс өөрийн хүссэн мэдээ мэдээллээ нээлттэйгээр хүлээн авах боломжоор хангагдах, санал хүсэлт, гомдлоо газар дээр нь шийдвэрлүүлэх ач холбогдолтой юм. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хэрэглэгч хамгийн өндөр сэтгэл ханамжтайгаар бараа бүтээгдэхүүн худалдан авах, үйлчлүүлэх үндсэн зорилттой. Үүрэн холбооны салбар дотроо Скайтел компанитай холбоотой санал хүсэлт манай ШӨХТГ-т харьцангуй бага ирдэг. 

Хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлэх, эрх ашгийг хүндэтгэн ажиллах нь аль ч үйлчилгээний байгууллагын үндсэн үүрэг бөгөөд энэ ч үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа жишиг аж ахуйн нэгжийг олон нийтэд сурталчлах, сайн жишгийг тогтоох зорилгоор уг арга хэмжээгСкайтел групптэй хамтран зохион байгуулсан юм.

Скайтел групп нь хэрэглэгчдийнхээ дуу хоолойг хүндэтгэлтэйгээр сонсон хүлээн авч, эрх ашгийг дээдэлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг ISO90012008 олон улсын стандартын дагуу үйлчилгээний чанарын өндөр түвшинд үзүүлэн, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тэргүүнд чухалчлан ажиллаж байна. Үүрэн холбооны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, талархлыг Скайтелийн дугаараас 1515 руу үнэ төлбөргүйгээр, бусад операторын дугаараас 18001515 руу холбогдон мэдээлж, шийдвэрлүүлэх ба Скаймедиа үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, талархлыг Скайтелийн дугаараас 1520 руу үнэ төлбөргүйгээр, бусад операторын дугаараас 76769000 руу холбогдон мэдээлж, шийдвэрлүүлэх боломжтой юм.

Түүнчлэн www.skytel.mn хуудас, Facebook, Twitter, Instagram, Skype зэрэг нийгмийн сүлжээний албан ёсны сувгууд танд 24 цаг нээлттэй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.