Таныг илүү залуу харагдуулах нүүр будалтын 5 арга

0

Илүү залуу харагдахын тулд нүүрний аль хэсэгт анхаарлаа хандуулахыг сонирхоцгооё.

Хөмсөгний суурийг цайруулах

Хөмсөгний доогуур бага зэрэг цайруулахад харцыг тодруулж өгдөг. Энэ аргыг алдартнуудын гоо сайханчид бүгд ашиглаж байна. Зохих үр дүнд хүрэхийн тулд хэдхэн аргыг ашиглана: уг хэсгийг корректороор өөрийн арьснаас арай цайвар өнгөөр цайруулах, хайлайтераар цайруулах эсвэл арай цайвар өнгийн тениэр зовхио будна.

 

Хөөсөн доод уруул

“Хүүхдийн” уруул – таван насаар залуу харагдах бас нэгэн арга. Олон бүсгүйчүүд дур булаам харагдахын тулд дээд уруулаа томруулдаг, энэ нь эсрэгээрээ насыг нь нэмэхэд хүргэнэ. Харин доод уруулыг томсгосноор хүүхдийн ялдам төрхтэй болдог байна.

 

Чихний жижиг гэдэс

Чихний гэдэс – тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй биеийн нэг хэсэг. Ээмгэндээ сунасан чихний гэдэс ахимаг настай харагдуулдаг. Энэ хэсгийн хэлбэрийг засах олон аргууд байх ажээ: лазераас эхлээд тарих хүртэл. Шөнөдөө тэжээлийн тос түрхэхээ ч бас мартаж болохгүй.

 

Засаагүй хөмсөгний уг

Бага зэрэг “зэрлэг” хөмсөг хүнийг илүү амьд харагдуулдаг – бас залуу. Хамгийн гол нь тунг нь тааруулах хэрэгтэй: хөмсөгний хэлбэрээ засахаас бол татгалзаж болохгүй, харин хөмсөгний өргөн хэсгийг багахан оролдоорой. Хөмсөгний “толгой”-г гэхдээ хэт өтгөрүүлэх хэрэггүй: нүүр илүү бохир харагдана.

 

Богино үсний засалтны замбараагүй үзүүр

Тэгшилсэн үсний үзүүр шиг нас нэмэх зүйл үгүй. Ийм засалттай байхыг хүсвэл өөгүй царайтай байх ёстой, ямар ч үрчлээгүй. 20 настай бүсгүйчүүд хүртэл тийм арьстай байх нь юу л бол. Богино үсний засалтыг эрхэмлэдэг бүсгүйчүүдэд замбараагүй үзүүр илүү зохино. “Урж тасдсан” мэт үзүүр нь илүү залуу, сэргэлэн харагдуулах ажээ.

14
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *